УИХ-ын дарга Г.Занданшатарын хэлсэн онцлох эшлэлүүд

2021-03-15
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Т.САЙХАН

2021 оны хаврын чуулганыг нээж, УИХ-ын дарга Г.Занданшатарын хэлсэн үгээс онцлох эшлэлүүдийг хүргэж байна.

онгол Улс хүний эрхийг дээдэлдэг ардчилсан орон, ардчилсан төртэй улс. Ийм учраас хууль болгонд хүний эрхийг амин сүнс болгон суулгаж байж эрх зүйт төр төлөвшиж тогтоно. Иймээс энэ хаврын чуулганыг ардчилал, хүний эрхийн чуулган байгаасай гэж хүсэж байна.

-Шүүхийн тухай хууль энэ гуравдугаар сарын 1-нээс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн. Гэтэл шүүхийн байгууллагуудын зарим ажилтнуудын нэр холбогдсон шуугиан олон нийтийн дургүйцэл бухимдлыг төрүүлж байна. Энэ нь нэг талаасаа, шүүн таслах ажиллагааны хараат бус байдал алдагдсаны илрэл, шүүх өөрөө цэвэрших үйл явц эхэлж байгаагийн шинж гэж дүгнэж болно.

-Шүүх засаглалын нэр хүндийг шавартай хутгаж байгаа аливаа үйлдэлтэй эвлэрч хэрхэвч таарахгүй. Шинэ хуулийн агуулга үзэл санаа, зүйл заалтыг ягштал мөрдөж, хатуу хариуцлага тооцох ёстой.

-Нөгөө талаар хүний халдашгүй чөлөөтэй байх эрх, эрх чөлөөг зөрчин эрүүдэн шүүдэг, хууль бусаар чагнаж тагнадаг, мөрдөж мөшгидөг гэсэн шүүмжлэл, түүнийг батлах эх сурвалж ил болж, түүнд хууль, хүчний байгууллага, албан тушаалтнууд нэр холбогдож, асуудал нь шийдэгдэхгүй удааширч байгаа нь төрийн нэр хүндийг унагаж байна. Түүний нэг жишээ бол иргэн Т.Чимгээд холбогдох өмнө илэрсэн, шинээр илэрч буй нөхцөл байдал юм. Монгол Улсын нэг ч иргэн хилсээр хэлмэгдэх учиргүй. Хэрвээ хүн хилсээр хэлмэгдэж байвал төрийн эрх дээд байгууллагын хараа хяналтаас гадуур байх учиргүй.

-Улс төр, эдийн засгийн бүлэглэлийн гар хөл болж, захиалгаар ажилладаг “хонгилын” гэх эзэнтэй шүүхийг нураах гэж Шүүхийн тухай хуулийг баталсан. Одоо энэ зорилт зөв хүнийг шүүгчээр шилж олж, сонгож томилж чаддаг болох, эсэхээс ихээхэн хамаарна. 

-Шударга ёсны төлөөх эрх зүйн хувьсгалыг УИХ цаашид ч тасралтгүй үргэлжлүүлэх учиртай. Нэг хууль баталснаар шударга ёс шууд тогтчихгүй. Аливаа том үйл хэргийн эхлэл сайн бэлтгэлээс шууд хамаарна. Тийм ч учраас саяхан миний бие чиглэл өгч, гурван ажлын хэсэг байгуулсан. 

-Монгол Улсад эрүү шүүлт иргэндээ тулгасан ийм бусармаг үйлдэл дахин хэзээ ч гарах ёсгүй. Хүний эрхийн төлөөх тэмцэлд эцсийн цэг гэж байхгүй. Ялангуяа сүүлийн үед иргэний хууль ёсны ашиг сонирхолд дур зоргоор халддаг, хэлмэгдүүлдэг, нотлогдоогүй баримт сэлтийг шүүхээс гадуур түгээж урьдчилан гэм буруутай мэтээр нийгмээр “яллуулдаг”, үгсэн хуйвалдаж залхаан цээрлүүлдэг, хүний өмч хөрөнгө, бизнесийг дээрэмддэг тухай гомдол УИХ-д их ирж байна.

-Коронавирусийн цар тахлын нөхцөл байдал хүнд хэвээрээ байна, иргэдээ вакцинжуулж эхэлсэн ч тайвшрах болоогүй, эрсдэл өндөр хэвээр байна. Эрсдэлт байдал арилж, цар тахлаас ангижрах цаг удахгүй ирнэ. Гэхдээ өргөс авсан мэт нэг л өдөр бүх зүйл сайхан болчихгүй. Их эрсдэлээс бага эрсдэл рүү, түгшүүр айдсаас ердийн амьдралын хэм хэмжээ рүү алхам алхмаар шилжих дэс дараатай бодлого хэрэгжүүлэх нь зүйтэй байна. 

-Вакцины хүрэлцээ хангамжийг сайжруулах, иргэдээ аль болох богино хугацаанд бүрэн хамруулах, вакцинжуулалтын явц, үр дүн, ач холбогдлын талаар ил тод, зөв мэдээллээр иргэдээ тогтмол хангахад анхааръя.

-Монгол Улсад Эрх зүйн төдийгүй Эдийн засгийн тогтолцооны хувьсгал хийх хэрэгтэй болсон нь нэгэнт тодорхой байна. Үүнээс үндэслэн “Япон лугаа адил хөгжье” гэсэн уриалга дэвшүүлсэн. Хуулбарласан, хүчээр шахсан, энд тэндээс цуглуулан байж бүтээсэн эдийн засгийн тогтолцоо маань буруу байна. Буруу учраас Монголын хөрсөнд сайтар идээшихгүй байна. Тиймээс хөгжлийн загвараа шинээр тодорхойлох шаардлага зүй ёсоор тавигдаж байгаа юм.

Эх сурвалж:www.polit.mn

Богд Зонховын дүйчэн Зулын 25

Хоёрдугаар ялгуусан хэмээн алдаршсан Богд Зонховын их дүйчэн буюу

Уржигдар 21 цаг 07 мин
Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

Уржигдар 19 цаг 28 мин
Т.Мөнхсайхан: Улсын эмнэлгүүд төлбөртэй үйлчилгээ үзүүлэх нөхцөл байдал үүсээгүй

Эрүүл мэндийн даатгалын сангийн санхүүжилт зогссоны улмаас зарим эмнэлгүүд тусламж ү

Уржигдар 15 цаг 09 мин
Орос, Хятадын хийн хоолой яагаад Монголоор биш Казахстанаар явахаар болсон бэ?

Монгол Хятад улсууд төрийн түвшинд ярьж байж 16 жил гацсан

Уржигдар 15 цаг 04 мин
RSF: 2024 оны Хэвлэлийн эрх чөлөөний шагналыг хэн хүртэх вэ?

“Хил хязгааргүй сурвалжлагчид” (RSF) байгууллага нь Хэвлэлийн эрх чөлөөний ша

Уржигдар 14 цаг 56 мин
Хэрэглээг дагаж сагсаа өөрчлөх цаг болжээ

 Цар тахлын үед нэг удаагийн амны хаалт, гар ариутгагч, нойтон салфитка, эм, эмнэлгийн хэ

Уржигдар 14 цаг 51 мин
“Баримт нэн тэргүүнд” сүлжээний сэтгүүл зүйн  бүтээлийн шилдгүүд шалгарлаа

Хуурамч мэдээлэлтэй тэмцэх “Баримт нэн тэргүүнд” үндэсний сүлжээний олон нийтийн төлөөх

Уржигдар 14 цаг 39 мин
“Цэндийн Шинэбаяр” хөрөг номын нээлт болов

Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, УИХ-ын гишүүн Цэндийн Шинэбаяр агсны амьд

Уржигдар 14 цаг 37 мин
Монгол судлалынхан чуулав

“Монгол судлалын шинэ үе - 2024” магистрант, докторантын

Уржигдар 14 цаг 15 мин
Дартсын тамирчид бүсийн тэмцээндээ амжилттай оролцжээ

Монголын сонгодог Дартсын холбооны тамирчид Ази номхон далайн бүсийн аварга ша

Уржигдар 14 цаг 13 мин