Д.Тогтохсүрэн: Улс төрийн намын тухай хууль, Ерөнхийлөгчийн тухай хуулийг  хаврын чуулганаар хэлэлцэнэ

2021-03-15
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Т.САЙХАН

УИХ дахь МАН-ын бүлэг ээлжит хуралдаанаараа хэлэлцсэн асуудлын талаар мэдээлэл хийлээ. Бүлгийн дарга Д.Тогтохсүрэн "Бид хаврын чуулганаар дөрвөн асуудалд анхаарах шаардлагатай гэж үзлээ.

Нэгдүгээрт, Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн дагуу эрх зүйн шинэчлэлүүдийг эхлүүлэх зайлшгүй шаардлага бий болж байна. Үүнд Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль, Үндэсний баялгийн сангийн тухай хууль, Төрийн өмчит компаниудын тухай хуулиудыг энэ чуулганаар хэлэлцэн батална.

Мөн Улс төрийн намын тухай хууль, Ерөнхийлөгчийн тухай хууль, Хот тосгоны, Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулиудыг  хаврын чуулганаар хэлэлцэн батлах ёстой.

Хоёрдугаарт, хүний эрхийг хангах, шүүх, хуулийн байгууллагын хараат бус байдлыг хангахад чиглэгдсэн хуулиуд байгаа.

Гуравдугаарт, УИХ-ын хяналт шалгалтын чиг үүргийг нэмэгдүүлэхэд анхаарах ёстой. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр УИХ-ын томилгоо хийдэг, төсөв баталсан чиг үүрэг нь хумигдсан ч гэсэн хяналт тавьдаг чиг үүрэг нь нэмэгдсэн. Энэ эрх зүйн орчныг тодорхой болгоно.

Дөрөвдүгээрт, Оюутолгойн гэрээтэй холбоотой УИХ-аас өнгөрсөн онд гаргасан 92 дугаар тогтоолын хэрэгжилтийг ханган ажиллана. Энэ дөрвөн чиглэлд хаврын чуулганы эрх зүйн гол шинэчлэл хийгдэх болно” гэв.

Эх сурвалж:www.polit.mn 

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Уржигдар 12 цаг 51 мин
Г.Дамдинням VS Д.Гантулга

Г.Дамдинням VS Д.Гантулга

Уржигдар 12 цаг 44 мин
Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Уржигдар 12 цаг 06 мин
Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Уржигдар 10 цаг 50 мин
Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Уржигдар 10 цаг 43 мин
Сайд нар мега төслүүдээс түрүүлээд өөрсдөө “мега” болоод байна уу?!

УИХ-ын 2024 оны сонгуулиар улс төрийн намуудын гол концепц нь “...Төрийн түшээ бол дарга би

Уржигдар 06 цаг 00 мин
Гишүүд “…Хараат боллоо” гэж хашгирахын оронд хайгуул хийх эрх зүйг ярих хэрэгтэй

Ниргэсэн хойно нь хашгирна. Энэ үг өчигдрийн чуулгандаа суусан эрхэм гишүүдэд яг таарч байна. Засгий

Уржигдар 06 цаг 00 мин
Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

2025-04-17
Б.Пүрэвдорж: Сайд, дарга нар нь Эрдэнэс тавантолгой дээр очоод биржийн гэрээ хийгээд байна

Б.Пүрэвдорж: Сайд, дарга нар нь Эрдэнэс тавантолгой дээр очоод биржийн гэрээ хийгээд байна

2025-04-17
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Биржийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Биржийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна

2025-04-17