МҮХАҮТ-ын дэргэдэх Ноос, ноолуурын зөвлөлийн даргаар Б.Ариунаа сонгогдлоо

2021-03-11
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Ц.БАЯР

Өнөөдөр Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын дэргэдэх Ноос, ноолуурын зөвлөлийн ээлжит хурал боллоо. Хурлаар тус зөвлөлийн 2020 онд хийж хэрэгжүүлсэн ажлын талаар тайлан мэдээллийг сонсч,  даргыг сонголоо.

МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин хурлыг нээж хэлсэн үгэндээ МҮХАҮТ-ын дэргэд 23 зөвлөл үйл ажиллагаа явуулж байгаагийн нэг нь Ноос, ноолуурын зөвлөл. Бид 2019 онд энэ зөвлөлийг танхимын дэргэд ажиллуулах нь зүйтэй гэсэн шийдийг хамтран гаргасан. Цаашид ч үйл ажиллагаагаа идэвхжүүлж, энэ салбарт тулгамдсан асуудлаа зөв эрэмбэлж, боломжит гарц, шийдлийг санал болгоход анхаарч ажиллах хэрэгтэй гэв. Түүнчлэн МҮХАҮТ-аас Монгол Улсын ноолуурын зах зээлийн 2020 оны төлөв байдлын судалгаа хийснийг дурдаад судалгааны дүнд Засгийн газраас ноолуурын санхүүжилтийг олгохдоо босго үнэ тогтоож байсныг шийдвэрлүүлж чадсаныг онцлов.

Ноос, ноолуурын зөвлөлийн энэ удаагийн хуралд гишүүн байгууллагуудаас гадна салбарын аж ахуйн нэгжүүдийн төлөөллийг урьж оролцууллаа. Тус зөвлөлийн даргад “Анна кашмер” ХХК-ийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Г.Ариунжаргал, “Гоёл кашмер” ХХК-ийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Б.Ариунаа нар нэр дэвшин, оролцогчид нэр дэвшигчдийн танилцуулга, мөрийн хөтөлбөрийг сонсон, асуулт асуув. Санал хураалтаар Б.Ариунаа МҮХАҮТ-ын дэргэдэх Ноос, ноолуурын зөвлөлийн даргаар сонгогдлоо. Тэрээр энэ салбарт 25 жил ажилласан туршлагатай, цаашид кластерийн системийг дэмжиж ажиллах, гадаад зах зээлийг тэлэх, олон улсын санхүүжилт, төсөл хөтөлбөрүүдийг татах зэрэгт анхаарч ажиллана гэв.

МҮХАҮТ-ын дэргэдэх зөвлөлүүд нь тухайн салбарынхаа бизнес, эдийн засаг, хууль эрх зүйн орчныг сайжруулах, өмгөөлөх, нөлөөлөх, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг хөгжүүлэх, гишүүд хоорондын уялдаа холбоог сайжруулж мэдээ, мэдээллээр ханган ажилладаг байна.

Агаарын хөлгийн түлш нийлүүлэх Оросын саналыг дэмжинэ, дэмжихгүй

УИХ-д суудалтай намын бүлгүүд өчигдөр хуралдаж, цаг үеийн зарим асуудлаар байр сууриа нэгтг

30 мин
Төгрөг нуурын ордын “шинэ” шуугианы хуучраагүй “хуучин” баримтууд

УИХ-аас 2007 оны хоёрдугаар сарын 6-ны өдөр “Тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамаару

30 мин
Ройтерс: Энэтхэг улс гангийн импортод түр 12 хувийн татвар ногдуулахаар төлөвлөж байна

Бүгд найрамдах Энэтхэг улсын Засгийн газар улсынхаа дотоодын зах зээлийг хамгаалах үүднээс

10 цаг 18 мин
Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

13 цаг 50 мин
АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

16 цаг 51 мин
Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

17 цаг 3 мин
УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

18 цаг 10 мин
Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

18 цаг 11 мин
Сайд нар “...Цаг зуурын улс төр, хуурмаг мэдээллийн хөшигт автахгүй байя” гэж тохирчээ

Баялгийн санд баялгийг “татах” ажил энэ Засгийн газрын шийрийг шалгаж байна. Ердөө л, Тавантолгойн

Өчигдөр 06 цаг 00 мин
Ерөнхийлөгчийн хоёр хэлэлцээг УИХ яагаад хойшлуулаад байгаа вэ?!

УИХ-ын зарим Байнгын хороо өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын эдийн засаг, гадаад харилцаатай хол

Өчигдөр 06 цаг 00 мин