Х.Алтанхуяг: АН-ын даргад нэр дэвшигчдийг гуравдугаар сарын 19-нөөс бүртгэнэ

2021-03-10
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Т.САЙХАН

2021.03.10

АН-ын дотоод сонгуулийн хорооны дарга Х.Алтанхуяг АН-ын даргын сунгаанд оролцогчдыг гуравдугаар сарын 19, 20-ны өдөр бүртгэхээр болсныг мэдээллээ. Нэг нэр дэвшигч 35 сая төгрөгийн зардал гаргах тогтоолыг өчигдөр баталсан болохыг хэвлэлийн хурал хийж мэдэгдсэн юм. 

Тус намын Үндэсний бодлогын хорооны сонгууль гуравдугаар сарын 17-нд болох бол АН-ын даргын бүртгэл 19-нөөс эхэлнэ гэдгийг албан ёсоор мэдээлж байна гэлээ. 

АН-ын дотоод сонгуулийн хоёр хороо байгаа, тэдгээр нь тус тусдаа нэр дэвшигчдэд сонгуулийн зардлын мөнгөө тушаах данс явуулж буй талаар мэдээлэл гарсан. Уг асуудалд дараах тайлбарыг өгсөн юм. 

АН-ын дотоод сонгуулийн хорооны дэд дарга Л.Нармандах "Дотоод сонгуулийн хороо хоёр хуваагдсан асуудал байхгүй. Намын дотоод асуудлууд байгаа нь өөрсдийнх нь л асуудал. Бид дүрэм, журмынхаа хүрээнд асуудлыг шийдвэрлэж, сонгуулиа явуулж байна. 2021 оны хоёрдугаар сарын 24-ний өдөр дотоод сонгуулийн хорооны 14 гишүүнээс 13 нь гарын үсэг зурсан тогтоолоор өмнөх хорооны гишүүдийн дөрвөн жилийн хугацаа дууссан тул гуравны нэгт өөрчлөлт хийж, хуучин гишүүдээс 10 хүн үлдсэн. Одоо бүх ажил дүрэм, журмын дагуу явж байна" гэлээ. 

Өнөөдөр АН-ын Үндэсний бодлогын хорооны гишүүн Т.Энхсайхан мэдээлэл хийсэн. Ингэхдээ намын даргад өрсөлдөгчид дэнчин хэмээн 74 сая төгрөг байсан ч нэмэгдэж 93 сая болсон тул нэрээ татаж байгаагаа мэдэгдсэн. Тэгвэл уг асуудалд тайлбар хийхдээ нэр дэвшигчдэд босго тавихгүй бүртгэлийг хийнэ гэв. 

Өнөөдрийн мэдээллээр АН-ын даргын сунгаа дөрөвдүгээр сарын 25-нд болж, тавдугаар сарын 2-ны хурлаар шинэ даргаа батламжилна гэв. 

Эх сурвалж:www.polit.mn 

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Уржигдар 12 цаг 51 мин
Г.Дамдинням VS Д.Гантулга

Г.Дамдинням VS Д.Гантулга

Уржигдар 12 цаг 44 мин
Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Уржигдар 12 цаг 06 мин
Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Уржигдар 10 цаг 50 мин
Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Уржигдар 10 цаг 43 мин
Сайд нар мега төслүүдээс түрүүлээд өөрсдөө “мега” болоод байна уу?!

УИХ-ын 2024 оны сонгуулиар улс төрийн намуудын гол концепц нь “...Төрийн түшээ бол дарга би

Уржигдар 06 цаг 00 мин
Гишүүд “…Хараат боллоо” гэж хашгирахын оронд хайгуул хийх эрх зүйг ярих хэрэгтэй

Ниргэсэн хойно нь хашгирна. Энэ үг өчигдрийн чуулгандаа суусан эрхэм гишүүдэд яг таарч байна. Засгий

Уржигдар 06 цаг 00 мин
Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

2025-04-17
Б.Пүрэвдорж: Сайд, дарга нар нь Эрдэнэс тавантолгой дээр очоод биржийн гэрээ хийгээд байна

Б.Пүрэвдорж: Сайд, дарга нар нь Эрдэнэс тавантолгой дээр очоод биржийн гэрээ хийгээд байна

2025-04-17
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Биржийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Биржийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна

2025-04-17