Ж.Чинбүрэн: Энэ долоо хоногоос вакцинжуулалтыг илүү шуурхай болгож байгаа

2021-03-10
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Б.НАМУУНТАМИР

УИХ-аас байгуулагдсан Дархлаажуулалтын тухай хуулийн хэрэгжилтэд хяналт тавих ажлын хэсгийн гишүүд COVID-19-ийн эсрэг вакцинжуулалтын үйл явцтай танилцлаа.

УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Ж.Чинбүрэн “Манай ажлын хэсгийн гишүүд ХӨСҮТ, Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлэг, Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төв, Баянгол дүүргийн ахмадын эмнэлэг, Хүүхдийн эмнэлэг, Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлэг, Улсын хоёрдугаар төв эмнэлэг зэрэг дархлаажуулалт хийж байгаа газруудад очиж ажлыгн явцтай танилцлаа.

Эрүүл мэндийн сайдын тушаалаар цар тахлын эсрэг дайчлагдан ажиллаж буй эмнэлэг, цагдаа, онцгой байдал, хил хамгаалах, мэргэжлийн хяналт, гааль болон зорилтот бүлгийн хүн амыг коронавирусийн эсрэг вакцинд 2021 оны хоёрдугаар сарын 23-наас хамруулж эхэлсэн. Өнөөдрийн байдлаар нийт 30100 гаруй хүнийг дархлаажуулалтад хамруулаад байна. Биднийг ажиглалт хийгээд явж байхад зөвхөн нэг төрлийн буюу АстраЗенека вакциныг хийж байсан.

Шинэ төрлийн вакциныг анх удаа хийсэн учраас эхний хоёр долоо хоногийн хугацаанд УОК-оос болгоомжтой хандаж, тандалт хийн, удаашралтай байсан. Харин энэ долоо хоногоос вакцинжуулалтыг илүү шуурхай болгож байгаа. Вакцин хийсний дараа 10 хүн тутмын нэгд тарилга хийсэн хэсэгт эмзэглэлтэй, өвдөх, улайх, загатнах, хавагнах, хөхрөх, бие сульдах, ядрах, чичрүүдэс хүрэх, халуурах, толгой өвдөх , дотор муухайрах, үе мөч, булчингаар өвдөх зэрэг хариу урвал тохиолдож байна. Мөн 10 хүн тутмын нэгд тарилга хийсэн газарт хатуурах, хоолой өвдөх, нусгайрах, ханиад томууны шинж тэмдэг илэрсэн байна.

100 хүн тутмын нэгд толгой эргэх, хоолны дуршил буурах, хэвлийгээр өвдөх, тунгалагийн булчирхай томрох, хэт хөлрөх, арьс загатнах, тууралт гарах зэрэг нийтлэг бус шинж тэмдэг илэрсэн байна. Хариу урвал илэрч байна гэдэг нь дархлааны систем ажиллаж эхэлж байгааг харуулж байгаа шинж тэмдэг юм. Харин гурав хоногоос дээш халуурсан тохиолдолд эмнэлэгт хандах хэрэгтэй” гэв.

Эх сурвалж: www.polit.mn

 

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Уржигдар 12 цаг 51 мин
Г.Дамдинням VS Д.Гантулга

Г.Дамдинням VS Д.Гантулга

Уржигдар 12 цаг 44 мин
Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Уржигдар 12 цаг 06 мин
Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Уржигдар 10 цаг 50 мин
Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Уржигдар 10 цаг 43 мин
Сайд нар мега төслүүдээс түрүүлээд өөрсдөө “мега” болоод байна уу?!

УИХ-ын 2024 оны сонгуулиар улс төрийн намуудын гол концепц нь “...Төрийн түшээ бол дарга би

Уржигдар 06 цаг 00 мин
Гишүүд “…Хараат боллоо” гэж хашгирахын оронд хайгуул хийх эрх зүйг ярих хэрэгтэй

Ниргэсэн хойно нь хашгирна. Энэ үг өчигдрийн чуулгандаа суусан эрхэм гишүүдэд яг таарч байна. Засгий

Уржигдар 06 цаг 00 мин
Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

2025-04-17
Б.Пүрэвдорж: Сайд, дарга нар нь Эрдэнэс тавантолгой дээр очоод биржийн гэрээ хийгээд байна

Б.Пүрэвдорж: Сайд, дарга нар нь Эрдэнэс тавантолгой дээр очоод биржийн гэрээ хийгээд байна

2025-04-17
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Биржийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Биржийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна

2025-04-17