Л.Бор: Төрийн банк  аймаг, сум бүрт салбартай тул “Ядуурлыг бууруулах, ашгийн бус” банк болгон өөрчлөхөд тохиромжтой

2021-03-10
Нийтэлсэн: Админ
 5 мин унших

Ч.Олдох  

 

Хүний эрхийн форумаас Төрийн банкийг хувьчлахыг эсэргүүцэж, түүний оронд “Ядуурлыг бууруулах, ашгийн бус” банк болгон өөрчлөн байгуулах замаар чинээлэг давхаргаас бусад бүх  иргэдээ ядуурлаас  хурдан хугацаанд гаргахыг  шаардаж Ерөнхий сайдад хандад шаардах бичиг хүргүүллээ. Энэ талаар  “Их, Бага Баяншарга” ТББ-ын тэргүүн, хүний эрхийг хамгаалагч Л.Бороос тодрууллаа.

- Та бүхэн шаардах бичигтээ ямар үндэслэлүүдийг тусгав?

-Монгол Улсын Үндсэн хуулийн нэгдүгээр бүлгийн 5.4-т  “Төр нь үндэсний эдийн засгийн аюулгүй байдал, аж ахуйн бүх хэвшлийн болон хүн амын нийгмийн хөгжлийг хангах зорилгод нийцүүлэн эдийн засгийг зохицуулна” гэж заасан байдаг.   НҮБ-ын “Тогтвортой хөгжил 2030” хөтөлбөрийн гол зорилтод хүн амаа  “хэнийг ч орхилгүй” ядуурлаас гаргая гэсэн уриа бий.  МАН-ын 2020 оны УИХ-ын сонгуулийн амлалт, түүнийг хэрэгжүүлэх Засгийн газрын 2020-2024 мөрийн хөтөлбөрийн суурь үзэл баримтлалд  “амьдралын чанар ба дундаж давхарга” хэмээн үзэж нийгмийн бүх салбарт тэгш бус байдлыг багасгаж, ядуурлыг арилгах, дундаж орлоготой иргэдийн тоог нэмэгдүүлэх замаар амьдралын чанарыг дээшлүүлэх  зорилтыг хэрэгжүүлнэ гэсэн. Энэ бүхний хэрэгжилтийг бид шаардаж байгаа юм.

-Хөрш орнуудын туршлагаас юуг нь онцолж байна вэ?

-Манай өмнөд хөрш БНХАУ   1986 онд Төрийн зөвлөлийнхөө дэргэд Ядуурлыг бууруулах агентлаг байгуулж, Ашгийн бус банкийг бий болгож,  ядуурлыг бууруулах урт хугацааны бодлогыг хэрэгжүүлсэн.  Тав, таван жилийн хугацаатай нарийвчилсан төлөвлөгөөтэй явж ирсэн. Тус улс сүүлийн 40 жилд нийт 89 сая иргэнээ ядуурлаас гаргасны 69 сая нь 2012-2017 онд ядуурлаас гарчээ. Тооцоолж үзвэл өдөрт 37 мянган хүн ядуурлаас гарч байна. Тэд   2021 гэхэд 1.4 тэрбум хүн амаа ядууралгүй болгох зорилт дэвшүүлсэн.  Анх 300 сая хүнд барьцаагүй, хүүгүй зээл өгч эхэлсэн нь энэ амжилтын үндэс суурийг тавьсан хэмээн үздэг. Мөн хойд хөрш ОХУ ч гэсэн  банкны тухай хуульдаа өөрчлөлт оруулж, ядуу хүмүүст зориулсан банк байгуулах гэж байгаа бөгөөд тус банк хоёр сая рубль буюу 80 сая орчим төгрөгийн хүүгүй зээл олгохоор төлөвлөснийг зарим эх сурвалж БНХАУ-ын туршлагаас санаа авсан хэмээн мэдээлсэн байна. Мөн хүн амаа дундаж давхарга болгоно гэсэн зорилт тавьж байна.

Ийм байхад бид гуравхан сая хүнээ ядруулаас гаргаж чадахгүй байна гэдэг эмгэнэл. “Covid– 19” цар тахлын өмнө Монгол Улсын хүн амын 28 хувь ядуу, 15 хувь ядуурах өндөр эрсдэлтэй байгаа судалгаа гарсан. Тэгвэл цар тахлын нөлөөгөөр ядуурал улам өргөжин, гүнзгийрч  онцгой сорилт тулгарсаар  байгааг анхааруулж байна.  Гэтэл төр, засгаас үзүүлсэн дэмждэг байхгүй. Төр, засгийн явуулж байгаа уриа лоозон, зээл тусламж зорилтот бүлэгтээ хүрдэггүй. Хяналт байхгүй. Төр өөрөө хянадаггүй, ард түмэн яаж хянахаа мэдэхгүй учраа олохгүй байна.  Тиймээс бид үнэ цэнэтэй обьектуудаа ард түмний мэдэлд байлгаж, тэдэнд үйлчлүүлэх ёстой. Төрийн өмч бол ард түмний өмч. Өнөөдөр 600 гаруй төрийн өмчит компани, аж ахуй нэгжийн 300 нь алдагдалтай ажилладаг гэсэн. Хувьчлах жагсаалт 2018 оноос  гарсан, тэр дотор нь Төрийн банк орсон байдаг. Нийтийн өмчинд тулгуурласан энэ банкийг бид хувьчлуулахгүй. Ард түмэнд зориулсан, ард түмнээ ядуурлаас гаргах үйл ажиллагаа явуулдаг банк болгож хүүгүй зээл олго. Улс төрийн намуудын амлалтыг сануулахад МАН 2008 онд  “Төрөө хямралаас гаргая, түмнээ ядуурлаас гаргая” гэсэн биелсэнгүй. 2016 онд “Ард түмэндээ ээлтэй банк санхүүгийн тогтолцоог бий болгоё”  гэсэн биелсэнгүй. Сая 2020 оны сонгуулиар  амьдралын чанар бүхий дундаж давхаргыг бий болгох зорилт тавьсан. Үүнийгээ биелүүлэхийг шаардаж байна. Түүний тулд хөрш орнуудын туршлагаар Засгийн газрынхаа дэргэд бүтэц бий болгож, бага хүүтэй болон хүүгүй зээл олгож ядуурлаас гарга гэсэн шаардлыг бид тавьж байгаа юм. Дээр нь хариуцлага огт ярихгүй байна. Бид хариуцлага нэхнэ.

-Тухайлбал?

 -Уул шугамандаа төрийн өмчит компанийн алдагдалтай ажиллаж байгаа уг үндсийг тогтоож, буруутай этгээдэд хариуцлага тооцох, үйл ажиллагааг нь олон нийтийн өмнө ил тод байлгах зэрэг олон алхам байгаа ч үүний оронд хувьчлалыг сонгож байгааг бид буруутгаж байгаа юм. Өмнөх гашуун туршлагаас харахад хувьчлал ард түмний тун цөөнх болох эрх  мэдэлтэй чинээлэг давхаргын хөрөнгийг улам зузаатгаж, иргэд өмч хөрөнгөгүй, ажлын байраа алдаж олон зуугаараа  ядууралд  орсон  шүү дээ. Ийм байж болохгүйг бид анхааруулж байгаа юм.

-Төрийн банкийг ямар зохицуулалтаар өөрчилбал тохиромжтой гэж үзэж байна вэ?

-Төрийн банк  бол  хөдөө аж ахуй, жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ, экспортыг дэмжиж ажилладаг бөгөөд энэ нь ажлын байрыг нэмэгдүүлэх, ядуурлыг арилгахад онцгой нөлөөтэй. Төрийн банк нь аймаг, сум бүрт салбартай тул “Ядуурлыг бууруулах, ашгийн бус” банк болгон өөрчлөхөд тохиромжтой дэд бүтэцтэй. Тус банкыг ядуурлыг бууруулах, ажлын байр хадгалах, нэмэгдүүлэх чиглэлд хүүгүй болон маш бага хүүтэй зээл олгодог байдлаар өөрчлөн байгуулах бүрэн боломжтой  гэж бид үзэж байна. Үйл ажиллагааны ил тод байдал, олон нийтийн хяналтыг бий болгох, компанийн засаглалыг сайжруулах замаар гарч болзошгүй эрсдэлээс сэргийлэх боломжтой. Мөн одоогийн алдагдалтай ажилласан гол шалтгааныг бодитой тогтоож, буруутай этгээдүүдэд хуулийн хариуцлага хүлээлгэх нь энэ байдал дахин давтагдахгүй байх гол хүчин зүйл болохыг анхаарах шаардлагатай.

-Шаардлагын  хугацаа ямар байх вэ?

-Бид “Ядуурлаас гарах иргэний хөдөлгөөн” өрнүүлж төр засагтай хамтарч ажиллах хүсэлтэй    байна. Иймд бидний төлөөллийг хүлээн авч уулзах боломж олгох, шаардлагад 15 хоногийн  хугацаанд  хариу ирүүлнэ  үү гэж Ерөнхий сайдаас хүсч байгаа юм.

                                                                                         

Эх сурвалж: Polit.mn

 

Богд Зонховын дүйчэн Зулын 25

Хоёрдугаар ялгуусан хэмээн алдаршсан Богд Зонховын их дүйчэн буюу

Уржигдар 21 цаг 07 мин
Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

Уржигдар 19 цаг 28 мин
Т.Мөнхсайхан: Улсын эмнэлгүүд төлбөртэй үйлчилгээ үзүүлэх нөхцөл байдал үүсээгүй

Эрүүл мэндийн даатгалын сангийн санхүүжилт зогссоны улмаас зарим эмнэлгүүд тусламж ү

Уржигдар 15 цаг 09 мин
Орос, Хятадын хийн хоолой яагаад Монголоор биш Казахстанаар явахаар болсон бэ?

Монгол Хятад улсууд төрийн түвшинд ярьж байж 16 жил гацсан

Уржигдар 15 цаг 04 мин
RSF: 2024 оны Хэвлэлийн эрх чөлөөний шагналыг хэн хүртэх вэ?

“Хил хязгааргүй сурвалжлагчид” (RSF) байгууллага нь Хэвлэлийн эрх чөлөөний ша

Уржигдар 14 цаг 56 мин
Хэрэглээг дагаж сагсаа өөрчлөх цаг болжээ

 Цар тахлын үед нэг удаагийн амны хаалт, гар ариутгагч, нойтон салфитка, эм, эмнэлгийн хэ

Уржигдар 14 цаг 51 мин
“Баримт нэн тэргүүнд” сүлжээний сэтгүүл зүйн  бүтээлийн шилдгүүд шалгарлаа

Хуурамч мэдээлэлтэй тэмцэх “Баримт нэн тэргүүнд” үндэсний сүлжээний олон нийтийн төлөөх

Уржигдар 14 цаг 39 мин
“Цэндийн Шинэбаяр” хөрөг номын нээлт болов

Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, УИХ-ын гишүүн Цэндийн Шинэбаяр агсны амьд

Уржигдар 14 цаг 37 мин
Монгол судлалынхан чуулав

“Монгол судлалын шинэ үе - 2024” магистрант, докторантын

Уржигдар 14 цаг 15 мин
Дартсын тамирчид бүсийн тэмцээндээ амжилттай оролцжээ

Монголын сонгодог Дартсын холбооны тамирчид Ази номхон далайн бүсийн аварга ша

Уржигдар 14 цаг 13 мин