Т.САЙХАН
УОК-ын дарга, Шадар сайд С.Амарсайхан, Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар нар өнөөдөр /03.10/ COVID-19-ийн урьдчилан сэргийлэх вакцинд хамрагджээ.
Тодруулбал, Улсын Хоёрдугаар төв эмнэлэгт н халдварын эсрэг дархлаажуулалтын БНХАУ-ын Синофарм вакциныг Шадар сайд С.Амарсайханы хамт хийлгэсэн талаараа Хотын дарга Д.Сумъяабазар мэдээллээ.
Манай улс хоёрдугаар сарын 23-ны өдрөөс дархлаажуулалт эхэлсэн бөгөөд өнөөдрийн байдлаар 26 мянга гаруй иргэнийг хамруулаад байна. Вакцинжуулалтын ажлыг Оксфордын АстраЗенека вакцинаар эхэлж байв.
Гуравдугаар сарын 10-ны өдөр хуваарь ёсоор худалдаа, үйлчилгээний ажилтнуудыг дархлаажуулалтад хамруулах бөгөөд өнөөдөр 12-15 мянган иргэнийг дархлаажуулалтад хамруулахаар төлөвлөөд байна.
Эх сурвалж:www.polit.mn