Т.САЙХАН
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ дөнгөж сая ҮАБЗ-д албан бичиг илгээлээ. Албан бичигт Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга А.Гансүхийг албан тушаалаас нь түдгэлзүүлэхийг шаардсан бичиг хүргүүлэв. Шаардлагад Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга нь зохисгүй асуудалд нэр холбогдсон байгаа тул Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нэр хүнд, гишүүдийн хамтын ажиллагаа, харилцан итгэлцлийг бий болгох үүднээс зайлшгүй албан тушаалаасаа түдгэлзэж, шалгуулах шаардлага үүссэн гэжээ. Үндэсний Аюулгүй байдлын тухай хуульд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн даргыг Монгол Улсын Ерөнхийлөгч томилох тухай заасан байдаг билээ.
Эх сурвалж:www.polit.mn
ҮАБЗ н даргыг ерөнхийлөгч биш УИХ томилохоор хуульчлах ёстой юм биш үү