“Монгол нутаг минь бүсгүйчүүд шигээ үзэсгэлэнтэй”

2021-03-09
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Ч.ОЛДОХ

ӨМӨЗО-ы нэгэн  гэр бүлийг  “Цахим анд” булангийн зочноор урилаа. Өрхийн тэргүүн Урагшилт  бизнесмэн, гэргий  Ялгуун нь бүжгийн багш юм.  “Бид Монголдоо олон удаа очсон. Буцаад явах гэхээр нэг л гунигтай байдаг юм” хэмээсэн тэд  өөрсдийн мэдэх чадах хэмжээнд монгол өв уламжлалаа дэлгэрүүлж  хөгжүүлэхийг хичээж яваа ажээ.

 

Урагшилт: МОНГОЛОО САЙХАН ХӨГЖӨӨСЭЙ ГЭЖ БОДДОГ

-Монгол Улсад олон удаа очсон. Буцаад явахад гуниг төрдөг гэлээ. Түүнээс гадна юу бодогддог вэ?

-Очих бүрт өндөр байшин нэмэгдэж,  Улаанбаатар хот өөрчлөгдсөн нь анзаарагддаг. Гэхдээ өндөр байшингаар хөгжлийг тодорхойлно гэвэл өрөөсгөл ойлголт юм. Монгол хүний хөгжлөөрөө тэргүүлэх ёстой. Тэгж байж дэлхийд гарна. Гуравхан  сая хүн амархан хөгжих ёстой. Гэхдээ монгол ахан дүүс маань жаахан амарч байгаа байх аа, дэлхийн талыг эзэлж байсан улс болохоор. Би найзууддаа тэгж хэлдэг, бас итгэж хүлээдэг  юм.

-Монголоос таны сэтгэлд юу тод үлдэв ?

-Байгалийн сайхан нь үнэхээр тансаг. Монгол нутаг минь бүсгүйчүүд шигээ үзэсгэлэнтэй шүү. Монголынхоо эмэгтэйчүүдэд Мартын 8-ны мэндийг хүргэе.

-Та хаана боловсрол эзэмшив, ямар салбарт ажиллаж байна?

-Би бага, дунд боловсролыг нутагтаа эзэмшсэн. Шилийн гол аймгийнхаа монгол сургуулиас өгсүүлээд алс холын Америкт очиж Миамигийн их сургуульд суралцсан. Төгсч  нутагтаа ирээд  гэр бүл зохиож, ажиллаж амьдарч байна.  Шилэн хотдоо  очиж хуримаа хийсэн. Дүн өвлөөр гадаа  -25 градусын хүйтэн байсан ч бид  зүрх сэтгэлийнхээ гүн дэх халуун сайхан мэдрэмжээр  гадаа  бүтэн долоон цаг байж зургаа  авахуулж байлаа.  Хамгийн дурсгалтай мөчүүдийн маань  нэг нь хуримын ёслол байлаа.

-Цаашид  хийж бүтээхээр   хүсч мөрөөддөг зүйлүүдийг чинь сонирхоё?

- Монголдоо очиж, мэдэж сурсан зүйлээрээ бага боловч тус нэмэр болохсон гэж боддог.

Харин гэргий Ялгуун нь “Би  Эрээн хотоос гаралтай. Хүүхэд байхаас  бүжиглэж сурсан. Одоо Эрээн хотдоо монгол бүжгийн дугуйлан ажиллуулдаг. Олон шавь нартай, тэдэндээ бүжгийн урлагийг зааж сургаж байна” хэмээн өөрийгөө танилцуулав. Тэрээр Бүжиг бол өв соёл, түүхийг хадгалж, хэдэн зуун өртөөлөн  харуулж байдаг урлаг юм. Би бүжгийн урлагаар дамжуулан  монгол өв уламжлалаа өвлүүлэхийг боддог” гэлээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.3.9 МЯГМАР № 45 (6522)

“Ухаахудаг”-ийн хууль бус “Тагнуулын газар” илэрсэн гэв үү

Өнгөрсөн оны сүүлчээс Монголын улс төр бужигнаад эхэлсэн. Эхэндээ “...Улс төр

2 цаг 50 мин
Туулын эрэг дэх “түрээсийн байр”-наас улстөрчид, “нөлөөлөгч” нар нүүж байна

Өнгөрсөн оны сүүлчээс Монголын улс төр бужигнаад эхэлсэн.

2 цаг 50 мин
“Эрдэнэт”, “Оюу толгой” компаниудын эрчим хүчний тоног төхөөрөмжийн тендерт “шахаа” орсон уу?

Өнгөрсөн оны сүүлчээс Монголын улс төр бужигнаад эхэлсэн. Эхэ

2 цаг 50 мин
Ухаахудагийн хувьцааны наймаа бартераар хийгдсэн үү

Өнгөрсөн оны сүүлчээс Монголын улс төр бужигнаад эхэлсэн. Эхэндээ “...Улс төрийн э

2 цаг 50 мин
Улс дотор Ухаахудаг гэдэг “улс” байсан юм уу?!

Өнгөрсөн оны сүүлчээс Монголын улс төр бужигнаад эхэлсэн. Эхэндээ “...Улс төрийн эрх м

2 цаг 50 мин
Б.Болормаа: Нойр булчирхайн өвчлөл залуужиж байна

УНТЭ-Гастроэнтерологийн төвийн их эмч, АУ-ны доктор  Б.Болормаатай ярилцлаа.

2 цаг 50 мин
"CU" компанийн урилга, зардлаар БНСУ-д аялсан гэх төрийн алба хаагчдын нэрс ил боллоо

"CU" компанийн урилга, зардлаар БНСУ-д аялсан гэх төрийн алба хаагчдын нэрс ил боллоо

16 цаг 33 мин
Л.Оюун-Эрдэнийн дараагийн алхам юу байх вэ?

Гашуунсухайт-Ганцмодны хил холболтын асуудал өнгөрсөн 2024 оны сүүлч хавиас эхлээд

Өчигдөр 06 цаг 00 мин
Шахмал түлшийг зургаан жилийн өмнө “шахаж” эхлэхэд л зургаан хүн амиа алдаж байв

Удахгүй цагаан сар болно. Урь орно. Утаагаа мартана, хэдүүлээ. Өвөл ирэхгүй юм шиг хэдэн сар явна.

Өчигдөр 06 цаг 00 мин
УИХ-ын дарга Д.Амарбаясгаланд хэн, хэн зөвлөдөг вэ?

УИХ ямар хууль хэлэлцэх, боловсруулах, улс орны асуудалд хэрхэн хандах гээд па

Уржигдар 15 цаг 25 мин