УИХ-ын дарга Д.Амарбаясгаланд хэн, хэн зөвлөдөг вэ?

2025-02-17
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Т.БАТСАЙХАН

УИХ ямар хууль хэлэлцэх, боловсруулах, улс орны асуудалд хэрхэн хандах гээд парламентын спикерт бодлого хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх хүн нь зөвлөхүүд байдаг. Тэгвэл энэ удаа УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн урьж томилсон зөвлөхүүдийг танилцуулж байна.  Тэрээр одоогоор орон тооны найман зөвлөхтэй ажиллаж байгаа юм.

Ахлах зөвлөх Ц.Мөнх-Оргил

УИХ-ын гишүүн, сайд асан туршлагатай улстөрч Ц.Мөнх-Оргил  парламентын спикерийн зөвлөхөөр томилогдон ажиллаж байна.  Тэрээр 1988 онд Москва хотын Олон улсын харилцааны дээд сургуулийг олон улсын хуульч мэргэжлээр төгссөн.  Харвардын их сургуульд хууль зүйн чиглэлээр магистрын зэрэг хамгаалсан билээ. Гадаад явдлын яаманд  дипломат атташегаар ажлын гараагаа эхэлж, Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд, сайд, УИХ-ын гишүүнээр гурван удаа сонгогдон ажилласан нэгэн билээ.

Хуулийн бодлогын зөвлөх Н.Отгончимэг

ШЕЗ-ийн гишүүн Н.Отгончимэг УИХ-ын даргын зөвлөхөөр ажиллахаар үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөж байв. Тэрээр МУИС-ийн Хууль зүйн сургууль,  ОХУ-ын Уралын их сургууль, ИБУИНХУ-ын Grafton College of Management Sciences,  King’s College London сургууль хууль зүйн магистрын зэрэг хамгаалсан.  Улсын дээд шүүхийн Тамгын газар, Захиргааны хэргийн шүүн таслах ажиллагаа хариуцсан зөвлөх,  2021 онд Улсын дээд шүүхийн дэргэдэх Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн захирал,  ШЕЗ-ийн гишүүнээр тус тус ажиллаж байв.

Зөвлөх Т.Алтангэрэл

Т.Алтангэрэл нь МУИС-ийн Хууль зүйн сургууль төгссөн.  Сэтгүүлч, хуульч, хууль зүйн ухааны доктор, олон улсын арбитрч. Тэрээр арбитрын чиглэлээр Монгол Улсын Засгийн газрыг төлөөлөн хэд хэдэн томоохон олон улсын хөрөнгө оруулалтын маргаанд оролцсон. Улс төр, нийгэм, хууль эрх зүй, яруу найраг, уран зохиолын сэдвээр хэд хэдэн ном, өгүүлэл, нийтлэл бичсэн тэрээр “Боннын Алтангэрэл” хэмээх нэрээрээ олны танил болсон нэгэн.  Мөн  “Легис” хууль зүйн сэтгүүлийг үүсгэн байгуулагч, эрхлэгч юм.

Зөвлөх Д.Золжаргал

Тэрээр МУИС-ийн Хууль зүйн сургууль, АНУ-ын Оклахома хотын их сургууль, Харвардын хуулийн сургууль тус төгсжээ. Арилжааны банкнаас ажлын гараагаа эхэлж, НҮБ-ын Уур амьсгалын ногоон санд ахлах хуульчаар ажиллаж байсан. Тэрээр одоо өмгөөллийн “Дашням Партнерс” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажилладаг байна. 

Зөвлөх Б.Батзаяа

Б.Батзаяа нь 2001 онд Румын Улсын Вест их сургууль,  МУИС-ийн Хууль зүйн сургууль тус тус төгссөн. “Brand Farrar Buxbaum” LLP, хуульч “Монгол Өмгөөлөгч” ХХК-ийн үүсгэн байгуулагч, захирал, “Ананд Адвокатс” хуулийн фирмийн үүсгэн байгуулагч, партнер өмгөөлөгч юм.

Зөвлөх Ч.Урангоо

Тэрээр 2010 онд БНСУ-ын Cөүлийн их сургуулийг эрх зүйч мэргэжлээр төгсөж, 2019 онд АНУ-ын Жорж Вашингтоны их сургуульд мэргэжил дээшлүүлжээ.  2013-2015 онд Үндэсний Аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын албаны шинжээч, 2015-2017 онд “Дике” ХХК-ийн гүйцэтгэх захирал, 2019-2023 онд АНУ-ын “Сисан” хуулийн фирмд эрх зүйчээр тус тус ажиллажээ.

Зөвлөх Н.Булгантамир

“Отгонтэнгэр” их сургуулийн Хууль зүйн сургууль, АНУ-ын Harvard Kennedy School төрийн бодлого, нийгэм, эдийн засаг, гадаад бодлогын чиглэлээр төгссөн. 2023-2024 онд “Шивээ-Овоо” ХК-ийн ТУЗ-ийн Нарийн бичгийн даргаар ажиллаж байсан. Мөн  “Эрдэнэс үйлдвэрлэл, технологийн парк” ХХК-ийн Олон нийттэй харилцах албаны даргаар ажиллаж байгаад зөвлөх болжээ.

Улс төрийн бодлогын зөвлөх бөгөөд Ажлын албаны дарга Г.Төрболд ажиллаж байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2025 ОНЫ ХОЁРДУГААР САРЫН 14. БААСАН ГАРАГ. № 30 (7526)

Монголбанк СЗХ г хариуцдаг бж тэр чиглэлийн нэг ч зөвлөхгүй бдаг
П.Батчулуун эмчийг суллуулахаар гарын үсэг цуглуулж эхэлжээ

Эрхтэн шилжүүлэн суулгуулагсдын холбоо ТББ-аас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Тухайн мэдээллээ

16 цаг 12 мин
Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгой, Эгийн голын цахилгаан станц, хийн хоолойн төслүүд дээр төвлөрч ажиллана

Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгой, Эгийн голын цахилгаан станц, хийн хоолойн төслүүд дээр төвлөрч ажиллана

21 цаг 14 мин
Д.Цогтбаатар Дээд шүүхэд хүсэлт гаргажээ

УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар Дээд шүүхэд хүсэлт гаргажээ

21 цаг 20 мин
ЦЕГ: Боловсролын сайдыг УИХ-ын гишүүн цохиж, биед нь хохирол учруулсан хэргийг шалгаж байна

ЦЕГ: Боловсролын сайдыг УИХ-ын гишүүн цохиж, биед нь хохирол учруулсан хэргийг шалгаж байна

21 цаг 27 мин
Менингоккокт халдвараар өвчилсөн таван настай хүү нас баржээ

Менингоккокт халдвараар өвчилсөн таван настай хүү нас баржээ

21 цаг 34 мин
Газрын ховор элемент уран биш тусдаа ойлголт

Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран болон газрын ховор

Өчигдөр 06 цаг 00 мин
Д.Энхтуяа: Миний хувьд ахмад настны асуудлыг анхаарч ажиллаж байна

УИХ-ын гишүүн Д.Энхтуяатай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

Өчигдөр 06 цаг 00 мин
“Цалинтай ээж”-ийн тэтгэмж хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс бага байна

Цалинтай ээжийн 50 мянган төгрөгийг нэмүүлэхийг шаардаж Иргэдийн төлөөллөөс “Үнд

Уржигдар 16 цаг 26 мин
Б.Дэлгэрсайхан: Нүүрс тээврийн жолооч нарын нийгмийн асуудалд анхаарч ажиллана

Б.Дэлгэрсайхан: Нүүрс тээврийн жолооч нарын нийгмийн асуудалд анхаарч ажиллана

Уржигдар 15 цаг 42 мин
Цэнхэрмандал сумын 100 жилийн ойд зориулсан тоглолт болно

Цэнхэрмандал сумын 100 жилийн ойд зориулсан тоглолт болно

Уржигдар 14 цаг 14 мин