Т.САЙХАН
2021.03.07
Эрүүл мэндийн яамнаас COVID-19 халдварын талаар ээлжит мэдээллээ хийлээ. Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 67 хүнээс халдвар илэрснийг ХӨСҮТ-ийн Халдварын тандалт, судалгааны албаны дарга Ж.Байгалмаа танилцуулав.
Халдварын шинэ тохиолдлуудын 51 хүнд нэг дэх удаагийн шинжилгээгээр халдвар илэрсэн бол 11 хүнд хоёр дахь удаагийн шинжилгээгээр илэрсэн байна.
Түүнчлэн 62 нь өмнөх тохиолдлуудын ойрын хавьтал бол бусад тавынх нь халдвар авсан эх уурхайг тодорхойлж байна гэсэн мэдээлэл өглөө.
Эх сурвалж:www.polit.mn