Б.Пүрэвдорж:Засгийн газар зарцуулах хөрөнгөө УИХ-д мэдээлэх үүрэгтэй

2021-03-05
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Т.САЙХАН

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж Засгийн газраас хэрэгжүүлсэн 5.1 их наяд төгрөгийн зарцуулалтыг ил болгохыг шаардаж мэдээлэл хийлээ.  Тэрээр өмнө нь Ерөнхий сайд асан У.Хүрэлсүхэд энэ талаар асуулга явуулсан боловч хангалттай хариулт өгөөгүй гэв. Тиймээс Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд албан ёсоор хандаж, дээрх хөтөлбөрт зориулсан хөрөнгийн нэг төгрөг бүрийг хэрхэн зарцуулснаа олон нийтэд ил болгохыг нэхэл хатуутай шаардах болно гэдгээ мэдэгдлээ.

Засгийн газар зарцуулах хөрөнгөө УИХ-д мэдээлэх үүрэгтэй. Гэвч ковидын үед 5.1 ихнаяд төгрөгийг бие даан зарцуулах эрх авсан. Энэ мөнгийг иргэдээ ковидоос хамгаална. Мөн эдийн засаг, аж ахуйн нэгж байгууллагыг дэмжихэд зарцуулах ёстой байв. Харин өнөөдрийн байдлаар цар тахлын вирус нийслэлээс гадна орон нутагт тарсан. Эдийн засаг сүүлийн 20 жил байгаагүйгээр агшиж, аж ахуйн нэгжүүдийн 75 хувь нь хагас буюу бүрэн зогсчээ. 400 мянга гаруй ажилтан цалингаа авч чадаагүй гэсэн судалгааг МҮХАҮТ-аас гаргажээ. Тиймээс зорилгоо биелүүлж чадаагүй, үр дүнгүй зүйлд зарцуулснаа ил болгосны дараа 10 ихнаяд төгрөгийн хөтөлбөрөө үргэлжлүүлэх ёстой гэж үзэж буйгаа Б.Пүрэвдорж илэрхийлэв. Мөн одоо хэрэгжүүлэх 10 ихнаяд төгрөгийн хөтөлбөрт иргэд, аж ахуйн нэгжийн хүлээлт өндөр байгаа боловч энэ мөнгийг Ерөнхийлөгчийн сонгуулийн санал авахад ашиглах хэрэгсэл болгосон. Тухайлбал, иргэдэд орон сууцны гурван хувийн зээл олгоно гэсэн боловч нөхцөл нь маш хатуу. Зээлийн хатуу шаардлагыг хангах иргэн цөөн. Аж ахуйн нэгжид олгох зээл ч ялгаагүй, ажилчдаараа санал өгүүлбэл танай компанид зээл олгоно гэсэнтэй ижил шаардлагатай байгааг шүүмжиллээ.

Эх сурвалж:www.polit.mn

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Уржигдар 12 цаг 51 мин
Г.Дамдинням VS Д.Гантулга

Г.Дамдинням VS Д.Гантулга

Уржигдар 12 цаг 44 мин
Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Уржигдар 12 цаг 06 мин
Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Уржигдар 10 цаг 50 мин
Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Уржигдар 10 цаг 43 мин
Сайд нар мега төслүүдээс түрүүлээд өөрсдөө “мега” болоод байна уу?!

УИХ-ын 2024 оны сонгуулиар улс төрийн намуудын гол концепц нь “...Төрийн түшээ бол дарга би

Уржигдар 06 цаг 00 мин
Гишүүд “…Хараат боллоо” гэж хашгирахын оронд хайгуул хийх эрх зүйг ярих хэрэгтэй

Ниргэсэн хойно нь хашгирна. Энэ үг өчигдрийн чуулгандаа суусан эрхэм гишүүдэд яг таарч байна. Засгий

Уржигдар 06 цаг 00 мин
Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

2025-04-17
Б.Пүрэвдорж: Сайд, дарга нар нь Эрдэнэс тавантолгой дээр очоод биржийн гэрээ хийгээд байна

Б.Пүрэвдорж: Сайд, дарга нар нь Эрдэнэс тавантолгой дээр очоод биржийн гэрээ хийгээд байна

2025-04-17
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Биржийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Биржийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна

2025-04-17