УОК-ын вакцинжуулах төлөвлөгөө

2021-03-05
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Т.САЙХАН

УОК-оос  иргэдийг хэрхэн  вакцинжуулах төлөвлөгөөгөө танилцуулсан.  Шадар сайд С.Амарсайханы мэдээллээр  “Төлөвлөгөөний дагуу эхний ээлжинд халдварын голомт болсон Улаанбаатар хотод ажиллаж амьдарч байгаа насанд хүрсэн нэг сая иргэнийг гурав, дөрөвдүгээр сард багтаан вакцинжуулна.

Орон нутгийн иргэдээ тав, зургадугаар сард багтаан вакцинжуулахаар төлөвлөсөн.

Долодугаар сарын 1-н гэхэд орон даяар вакцинжуулах ажил дуусна" гэлээ. 

Мөн "Эрүүл мэндийн яам, эмнэлгийн байгууллагууд шаардлагатай тоног төхөөрөмж, дэд бүтэц хангалттай байгаа.

АстраЗенека вакциныг онцгой байдал, цагдаагийн алба хаагчид, эмч сувилагч гээд нийт 15 мянга гаруй ажилтанд вакцин хийлээ. Ямар нэгэн сөрөг нөлөөлөл байгаа эсэхэд тандалт судалгаа хийх шаардлагатай байсан. Энэ хүрээнд вакцинд хамрагдсан нийт иргэдийн 40 гаруй хувь нь бусад вакцинуудыг хийхэд илэрдэг шинж тэмдгүүд илэрсэн.

Вакцины ноцтой сөрөг урвал гарахгүй байгаа учраас төлөвлөгөөний дагуу өргөн цар хүрээтэй вакцинжуулалтыг хийх шийдвэр гарсан.

УОК ирэх долоо хоногоос эхлэн олон хүнтэй зэрэг харьцдаг худалдаа үйлчилгээний байгууллагын 40 гаруй мянган иргэдийг дархлаажуулалтад хамруулна. 

Нарантуул худалдааны төвөөр 160 гаруй мянган иргэн үйлчлүүлдэг. Иймд худалдааны байгууллагынхныг вакцинд хамруулахыг анхаарахгүй орхиж болохгүй. 1,000 гаруй нийтийн тээвийн 5,000-7,000 орчим жолоочийг вакцинд хамруулах төлөвлөгөөтэй байгаа юм байна. 

Гуравдугаар сарын сарын 15-наас:

  • Худалдааны салбар,
  • Нийтийн тээвэр,
  • Такси үйлчилгээ
  • Боловсролын салбарын багш, ажилчдыг вакцинд хамруулахаар төлөвлөжээ. 

Эх сурвалж:www.polit.mn

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Уржигдар 12 цаг 51 мин
Г.Дамдинням VS Д.Гантулга

Г.Дамдинням VS Д.Гантулга

Уржигдар 12 цаг 44 мин
Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Уржигдар 12 цаг 06 мин
Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Уржигдар 10 цаг 50 мин
Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Уржигдар 10 цаг 43 мин
Сайд нар мега төслүүдээс түрүүлээд өөрсдөө “мега” болоод байна уу?!

УИХ-ын 2024 оны сонгуулиар улс төрийн намуудын гол концепц нь “...Төрийн түшээ бол дарга би

Уржигдар 06 цаг 00 мин
Гишүүд “…Хараат боллоо” гэж хашгирахын оронд хайгуул хийх эрх зүйг ярих хэрэгтэй

Ниргэсэн хойно нь хашгирна. Энэ үг өчигдрийн чуулгандаа суусан эрхэм гишүүдэд яг таарч байна. Засгий

Уржигдар 06 цаг 00 мин
Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

2025-04-17
Б.Пүрэвдорж: Сайд, дарга нар нь Эрдэнэс тавантолгой дээр очоод биржийн гэрээ хийгээд байна

Б.Пүрэвдорж: Сайд, дарга нар нь Эрдэнэс тавантолгой дээр очоод биржийн гэрээ хийгээд байна

2025-04-17
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Биржийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Биржийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна

2025-04-17