Байгал нуур НТВ телевизийн Итали хөтлөгчийг байлдан дагуулав

2021-03-02
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

З.Батцэцэг

Телевизийн НТВ сувгаар “Поедем поедим” нэвтрүүлгээр Байгаль нуурын эрэг дээрх амралтыг гайхалтай хэмээн нэрэллээ.

Хоёрдугаар сарын 27нд НТВ сувгаар “Поедем поедим” нэвтрүүлгээр Байгаль нуурын тухай гарлаа. Итали гаралтай хөтлөгч Фредерико Арнальди нь өөрийн мөрөөдлөө биелүүлэн өвлийн Байгаль нуурын гайхамшигийг үзжээ. Тэрээр Байгаль нуурын үнсэлт хийж, түүнийгээ загасаар даруулан, Ольхоны гоо үзэсгэлэнг харжээ.

-Байгаль- нэр нь хүртэл сайхан сонсогдож байна. Хамгийн том, хамгийн гүн, дэлхийн хамгийн нууцлаг нуур гэж Фредерико хэллээ.

Тэрээр Байгаль нуурын хэмжээг дүрслэх гэж оролдлоо: нууран дээр Бельги улс бүхэлдээ, гурван Останкиногийн цамхаг нийлүүлсэн ч гүнд нь хүрэхгүй гэжээ.

-Дэлхийн бүх хүн ам болох найман тэрбум хүнийг Байгальд оруулбал усны түвшин ердөө 3см-р өргөгдөнө.

Фредерико экобуудалд хоногийн 8700 рублээр буужээ. Дараа нь тэрээр ер бусын мөсөн дугуйгаар Байгалийн мөсийг үзэхээр аялжээ. Мөн 53 төрлийн Байгалийн мөс байдаг гэж тэрээр тайлбарласан юм. Гамбиран мөсийг тэрээр пиццатай зүйрлэв, учир нь түүний үзэж буйгаар тийм том гамбир байдаггүй гэв.

-Mamma Mia! Ямар гоё юм бэ? гэж тэрээр дахин дахин дуу алдсаар байлаа. Ийм мөсийг хараад л баймаар: дээр нь хэвтээд, гулгаад, далайн хав шиг л баймаар байна.

Дараа нь тэрээр жуулчдын дунд алдартай Байгалийн үнсэлтийг хийлээ. Мөсийг хундагны хэмжээтэй ухаад, дотор нь буриадын сүүн архи тарасуныг хийж уусны дараа, байгаль нуурын хөлдөөсөн шинэ загасаар даруулжээ. Түүний хэлснээр давс, чинжүү дутаж байлаа. Тэгээд шууд мөсөн дээр тэрээр цөцгий, нимбэгний шүүс, гич, кайены чинжүүгээр скандинав соус хийв. Үүний дараа загас бүр илүү амттай болжээ.

-Миний амьдарлын хамгийн сайхан зугаалга боллоо хэмээн Фредерико хэлжээ.

Дараа нь тэрээр Огой арал руу явав. Энд тэр тэшүүрээр гулгав. Түүнийг алдартай тэтгэврийн- тэшүүрчин Любовь Мореходова дагалдлаа. 79 настай түүнийг хуучин тэшүүрээр сайн гулгаж байгааг хараад нас залуу, өвчин тоочиж байдаг аавтайгаа зүйрлээд авав. Эмээ хэлэхдээ тосгоны ажил их, үхэр малаа байнга хооллоно гээд өвдөх зав гардгүй гэв.

-Ааваа, би таньд үхэр, хуучин тэшүүр авч өгнөө хэмээн дэлгэцээр тэрээр хошигнолоо.

Үүний дараа тэрээр Байгаль нуурын мөсний гайхалтай аялгууг сонслоо. Шөнийг тэрээр цас мөсөөр хийсэн ер бусын буудалд өнгөрүүлэв. Буудлыг тэрээр хоббитуудын байшинтай зүйрлэв. Энд халдаг ор нь сонин байлаа. Энэ буудал хоноход 7000 руб. –Гайхалтай хэмээн дуу алдлаа. Маргааш нь тэрээр далайн хав үржүүлгийн газар үзхээр явлаа. “О, Мадонна. Ямар хөөрхөн газар вэ? гэж нэрлэмээр юм байна” хэмээв. Энд далайн хавнууд авъяасаа үзүүлэн, бүр түүний хөргийг зурж өглөө. Тэр бас тэдний нэгийг хариуд нь зурж өгөв. Ямар болж гэж асуухад далайн хав түүний бүтээлийг үнэлсэнгүй, хэлээ гаргачихаад яваад өглөө.  

Листвянкаас тэрээр дурсгал болгон ягаан малгайтай, саарал тоглоомон далайн хав авав. Зах дээр тэрээр загасны хажуугаар зүгээр өнгөрч чадсангүй. Эрхүүгийн КВН-чин Денис Гук түүнд загас сонгоход туслав. Энд тэрээр утсан омул загас амсаад зөөлөн амттай байна гэв. Дараа нь тэрээр утсан омулийг халуунаар нь идэж үзээд “Гайхалтай” гэдэг ганцхан үг хэлэв. Голомянка загасыг амсаж үзхэд зах дээр түүнийг хүмүүс тойрон зогссон байлаа. Энэ загасыг голдуу далайн хав иддэг. “Тэгвэл би далайн хав байна” гэж хэлээд идэж орхив. “Энэ яг л том тос шиг, сонин байлаа” хэмээн тайлбарлалаа.

Уг нэвтрүүлэг өөрөө хоолны тухай учираас тэрээр Эрхүүгийн тогооч Александр Перепичкинтэй хамт хоол хийхээр явлаа. Тэд хамтдаа ойм, хушны самараар тар тар соустай брускетта хийв. Мөн гахайн мах, мөөгтэй паста хийн самараар чимлээ.

-Сибирь карбонара гэж нэрлэж болно. Их амттай байна.  

Нэвтрүүлгийн төгсгөлд тэрээр хэлэхдээ байгаль нуур түүний зүрх сэтгэлд маш их сэтгэгдэл үлдээсэн ба нуур түүнд бүхийл талаараа хамгийн-хамгийн байлаа: хамгийн том пикник парк, хамгийн том дугуйн зам, хамгийн том мөсөн гулгуур, хамгийн том шилэн уран баримал гэж хэлжээ.

Эх сурвалж: www.baikal-daily.ru

Богд Зонховын дүйчэн Зулын 25

Хоёрдугаар ялгуусан хэмээн алдаршсан Богд Зонховын их дүйчэн буюу

Уржигдар 21 цаг 07 мин
Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

Уржигдар 19 цаг 28 мин
Т.Мөнхсайхан: Улсын эмнэлгүүд төлбөртэй үйлчилгээ үзүүлэх нөхцөл байдал үүсээгүй

Эрүүл мэндийн даатгалын сангийн санхүүжилт зогссоны улмаас зарим эмнэлгүүд тусламж ү

Уржигдар 15 цаг 09 мин
Орос, Хятадын хийн хоолой яагаад Монголоор биш Казахстанаар явахаар болсон бэ?

Монгол Хятад улсууд төрийн түвшинд ярьж байж 16 жил гацсан

Уржигдар 15 цаг 04 мин
RSF: 2024 оны Хэвлэлийн эрх чөлөөний шагналыг хэн хүртэх вэ?

“Хил хязгааргүй сурвалжлагчид” (RSF) байгууллага нь Хэвлэлийн эрх чөлөөний ша

Уржигдар 14 цаг 56 мин
Хэрэглээг дагаж сагсаа өөрчлөх цаг болжээ

 Цар тахлын үед нэг удаагийн амны хаалт, гар ариутгагч, нойтон салфитка, эм, эмнэлгийн хэ

Уржигдар 14 цаг 51 мин
“Баримт нэн тэргүүнд” сүлжээний сэтгүүл зүйн  бүтээлийн шилдгүүд шалгарлаа

Хуурамч мэдээлэлтэй тэмцэх “Баримт нэн тэргүүнд” үндэсний сүлжээний олон нийтийн төлөөх

Уржигдар 14 цаг 39 мин
“Цэндийн Шинэбаяр” хөрөг номын нээлт болов

Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, УИХ-ын гишүүн Цэндийн Шинэбаяр агсны амьд

Уржигдар 14 цаг 37 мин
Монгол судлалынхан чуулав

“Монгол судлалын шинэ үе - 2024” магистрант, докторантын

Уржигдар 14 цаг 15 мин
Дартсын тамирчид бүсийн тэмцээндээ амжилттай оролцжээ

Монголын сонгодог Дартсын холбооны тамирчид Ази номхон далайн бүсийн аварга ша

Уржигдар 14 цаг 13 мин