ЭМЯ: Халдварын тохиолдол 35-аар нэмэгдлээ

2021-02-27
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Б.ТАМИР

ЭМЯ-наас Covid-19-ийн халдварын нөхцөл байдлын талаарх /02.27/ ээлжит мэдээллээ хийлээ.

ХӨСҮТ-ийн мэдээлснээр, улсын хэмжээнд өнгөрсөн 24 цагийн хугацаанд хийсэн PCR шинжилгээгээр  35 хүн Covid-19 халдвар авсан нь батлагджээ. 

Эдгээрийн 33 нь дотоодод халдвар авсан бол хоёр нь Истанбул-Улаанбаатар чиглэлийн нислэгээр ирсэн зорчигчдын дундаас илэрлээ. 
Дотоодоос халдвар авсан 33 хүний долоо нь “Нэг хаалга-Нэг шинжилгээ”-ний хүрээнд илэрсэн тохиолдлын ойрын хавьтал бол 25 нь өмнөх голомтын хавьтал юм. Шинээр халдвар авсан нэг хүний халдварын эх уурхайг тодорхойлохоор ажиллаж байгаа аж.

Монгол Улсын хэмжээнд энэ сарын 27-ны 09.00 цагийн байдлаар коронаюируст халдварын нийт 2866 тохиолдол бүртгэгдээд байна. Нийт халдварын 76 хувь буюу 2183 хүн, мөн сүүлийн 24 цагт 33 хүн эдгэрч эмнэлгээс гарчээ.

Коронавируст халдварын тусламж үйлчилгээ үзүүлж байгаа 3 эмнэлэгт одоогоор 668 хүн эмчлүүлж байгаагийн 87 хувь нь өвчний явц хөнгөн, 12 хувь нь хүндэвтэр байгаа юм. Долоон хүний биеийн байдал хүнд, нэг хүнийх нэн хүнд байдалтай эмчлүүлж байгааг ЭМЯ-ны 11.00 цагийн хэвлэлийн хурлын үеэр мэдээлэв. 

Эх сурвалж:www.polit.mn

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Уржигдар 12 цаг 51 мин
Г.Дамдинням VS Д.Гантулга

Г.Дамдинням VS Д.Гантулга

Уржигдар 12 цаг 44 мин
Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Уржигдар 12 цаг 06 мин
Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Уржигдар 10 цаг 50 мин
Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Уржигдар 10 цаг 43 мин
Сайд нар мега төслүүдээс түрүүлээд өөрсдөө “мега” болоод байна уу?!

УИХ-ын 2024 оны сонгуулиар улс төрийн намуудын гол концепц нь “...Төрийн түшээ бол дарга би

Уржигдар 06 цаг 00 мин
Гишүүд “…Хараат боллоо” гэж хашгирахын оронд хайгуул хийх эрх зүйг ярих хэрэгтэй

Ниргэсэн хойно нь хашгирна. Энэ үг өчигдрийн чуулгандаа суусан эрхэм гишүүдэд яг таарч байна. Засгий

Уржигдар 06 цаг 00 мин
Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

2025-04-17
Б.Пүрэвдорж: Сайд, дарга нар нь Эрдэнэс тавантолгой дээр очоод биржийн гэрээ хийгээд байна

Б.Пүрэвдорж: Сайд, дарга нар нь Эрдэнэс тавантолгой дээр очоод биржийн гэрээ хийгээд байна

2025-04-17
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Биржийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Биржийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна

2025-04-17