ЗТХЯ-наас МЭДЭГДЭЛ гаргалаа

2021-02-27
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Б.ТАМИР

                                                                 МЭДЭГДЭЛ

“Баянзам тээвэрлэгчдийн холбоо” ТББ-ын Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга П.Баярхүү, Тээвэрчдийн зөвлөлийн тэргүүн Саарал хэмээх Н.Ялагдашгүй нар сүүлийн өдрүүдэд гүтгэлгийн чанартай мэдээллийг нийгмийн сүлжээгээр түгээж байгаа учраас Зам, тээврийн хөгжлийн яамнаас дараах мэдэгдлийг гаргажээ..

            1. Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутагт орших Тавантолгойн нүүрсний уурхайгаас Говьсүмбэр аймгийн Сүмбэр сум хүртэлх улсын чанартай авто замын дагуу хүнд даацын авто машинаар нүүрс тээвэрлэхийг  Зам, тээврийн хөгжлийн сайдын 2020 оны  дөрөвдүгээр сарын 22-ны өдрийн А/82 дугаар тушаалын хоёр дахь заалтаар хатуу хучилттай зам барих хүртэл хориглосон байна.

Өмнөговь аймгийн Цогтцэций сумын 104 иргэн, Дундговь аймгийн Баянжаргалан сумын 235 иргэн, Дундговь аймгийн Өлзийт сумын 72 иргэнээс тус тус 2020 оны гуравдугаар сарын 27-ны өдөр Зам, тээврийн хөгжлийн сайдад хандан гаргасан “... сумын малчид, иргэд бидэнд ганц үлдсэн бэлчээр сайтай нутгаар минь хүнд даацын олон арван машин, олон арван салаа зам үүсгэж, бэлчээр талхлан, хог хаягдал үүсгэн малчид бидний эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөл, мал ахуйгаа эрхлэх боломжийг алдагдуулж, малын ноос, ноолуур үнэгүйтэх, хээл хаях, өвчлөх, малын нүд улайх, сохрох...” гэсэн утга бүхий өргөдөл, хүсэлтийн дагуу тус яамнаас 2020 оны дөрөвдүгээр сарын 06-ны өдрийн А/73 дугаар тушаалаар Ажлын хэсэг томилон ажиллуулсан байна.

Ажлын хэсэг уг гурван аймгийн долоон сумын нутаг дамжин нүүрс тээвэрлэж байгаа авто замын дагуу нөхцөл байдалтай танилцахад тухайн орон нутгуудад олон салаа зам гаргаж /дунджаар10 км өргөн/ тээвэрлэлт хийх, мал дайрах, малчдын өвөлжөө, хаваржаа, хашаа хороогоор өнгөрөх, хонох, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахгүй тээвэрлэлт гүйцэтгэх, их хэмжээний тоосжилт үүсэн үзэгдэх орчин хязгаарлагдсан,  Монгол Улсын Үндсэн хуульд заасан иргэдийн эрүүл аюулгүй, орчинд амьдрах эрх ноцтой зөрчигдөж нутгийн иргэд, малчдын  амьжиргаанд сөргөөр нөлөөлж байгаа зэрэг нөхцөл байдал тогтоогдсон болно.

Давхардсан тоогоор 2020 оны нэгдүгээр сарын 04-ний өдрөөс гуравдугаар сарын 27-ны өдөр хүртэлх хугацаанд нийт хүнд даацын 880 авто машинаар нүүрс тээвэрлэхдээ нэг тээврийн хэрэгсэлд 70-99 тонн нүүрс ачиж “Автотээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих ерөнхий шаардлага” MNS4598:2011 улсын стандартын 5.8.1.1-т “Автотээврийн хэрэгслийн бүх жингийн зөвшөөрөгдөх дээд хэмжээ”-г зөрчиж байгаа нь мөн тогтоогдсон болно.

2. Зам, тээврийн хөгжлийн сайдын 2020 оны  дөрвдүгээр сарын 22-ны өдрийн А/82 дугаар тушаал гарсантай холбогдуулан тухайн чиглэлд тээвэрлэлт гүйцэтгэдэг аж ахуйн нэгжээс уг тушаалыг хүчингүй болгуулахаар 2020 оны тавдугаар сарын 29-ний өдөр Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандсан бөгөөд уг хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа үргэлжилж байна.

Хэргийг Улсын дээд шүүхээс хяналтын журмаар шийдвэрлэх хүртэл Зам, тээврийн хөгжлийн сайдын 2020 оны дөрөвдүгээр сарын 22-ны өдрийн А/82 дугаар тушаал хүчин төгөлдөр байгаа тул цаашид хууль зүйн үндэслэлгүй, бодит нөхцөл байдалтай нийцээгүй ташаа мэдээлэл түгээж ард, иргэдийг төөрөгдүүлэхгүй байхыг анхааруулж байна.

Хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөллийг оролцуулан Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутагт орших Тавантолгойн нүүрсний уурхайгаас Говьсүмбэр аймгийн Сүмбэр сум хүртэлх улсын чанартай авто замын бодит нөхцөл байдалтай газар дээр нь  танилцуулах ажлыг зохион байгуулж, мэдээллийг олон нийтэд түгээх болно гэж ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН ЯАМ-наас мэдээллээ.

Эх сурвалж: www.polit.mn

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Уржигдар 12 цаг 51 мин
Г.Дамдинням VS Д.Гантулга

Г.Дамдинням VS Д.Гантулга

Уржигдар 12 цаг 44 мин
Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Уржигдар 12 цаг 06 мин
Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Уржигдар 10 цаг 50 мин
Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Уржигдар 10 цаг 43 мин
Сайд нар мега төслүүдээс түрүүлээд өөрсдөө “мега” болоод байна уу?!

УИХ-ын 2024 оны сонгуулиар улс төрийн намуудын гол концепц нь “...Төрийн түшээ бол дарга би

Уржигдар 06 цаг 00 мин
Гишүүд “…Хараат боллоо” гэж хашгирахын оронд хайгуул хийх эрх зүйг ярих хэрэгтэй

Ниргэсэн хойно нь хашгирна. Энэ үг өчигдрийн чуулгандаа суусан эрхэм гишүүдэд яг таарч байна. Засгий

Уржигдар 06 цаг 00 мин
Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

2025-04-17
Б.Пүрэвдорж: Сайд, дарга нар нь Эрдэнэс тавантолгой дээр очоод биржийн гэрээ хийгээд байна

Б.Пүрэвдорж: Сайд, дарга нар нь Эрдэнэс тавантолгой дээр очоод биржийн гэрээ хийгээд байна

2025-04-17
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Биржийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Биржийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна

2025-04-17