"Ард коины 53.6 хувь  нь ардын 21 компанид, 37.7 хувь нь хувь хүмүүст , 6.6 хувь  нь нөөцөд нь бий"

2021-02-26
Нийтэлсэн: Админ
 10 мин унших

Ц.МЯГМАРБАЯР

 

Ард коины ханшны өсөлт бодит өсөлт үү, хөөсрөл үү сэдвээр ХААИС-ийн Эдийн засаг, бизнесийн сургуулийн сургалтын хөтөлбөрийн эрхлэгч, доктор Г.Ганзоригтой ярилцлаа. Өмнөх дугаарт ярилцлагын эхний хэсгийг оруулсан бол өнөөдөр үргэлжлэлийг хүргэж байна.

 

Түрүүч нь Г.Ганзориг: Ард коины ханш одоогоор унах хандлага ажиглагдахгүй байна

 

- Ард санхүүгийн нэгдэл ард коины зах зээл дээр манипуляц хийдэг эсэх. Та үүнд юу хэлэх вэ?

-2021 оны хоёрдугаар сарын 8-нд цахилгаан автомашин үйлдвэрлэгч “Тесла” компани 1.5 тэрбум ам.доллараар биткоин худалдан авснаа, мөн цаашдаа биткоиноор машинаа зарахаа зарласан. Энэ үйл явдлын маргааш нь биткоины үнэ 46.666 ам.долларт хүрч хурдацтай өссөн. Зарим хүмүүс ард коины үнийн өсөлтийг биткоины үнийн өсөлттэй холбон тайлбарладаг. Учир нь ард коин нь Монгол Улсад үйлдвэрлэгдсэн анхны крипто валют бөгөөд дэлхийн зах зээл дээрх крипто валютын ханштай уялдаатай өсөх  боломжтой. Энэ сарын10-23-ны өдөр Монгол Улс бүх нийтийн бэлэн байдалд шилжиж ард коины үнийн өсөлт нь “Үнийн хөөсрөл” гэдэг нэр зүүх хүртлээ өссөн. Өөрөөр хэлбэл Ковид-19 цар тахлын эсрэг хөл хорио тогтоох засгийн газрын арга хэмжээ нэг талаас гэртээ орлогогүй байгаа иргэд гар утсаараа ард коины арилжаа хийж мөнгө олох, нөгөө талаас мөнгөө яаж өсгөх талаар үргэлж бодож явдаг хүмүүст хялбар аргаар мөнгөө өсгөх боломжийг бүрдүүлж өгсөн байх талтай. Ялангуяа 2020, 2021 онд банкны хадгаламжийн хүүг бууруулж нэг оронтой болгох төрийн шийдвэр нь хөрөнгийн зах зээлд мөнгөө эргэлдүүлж хадгаламжийн хүүнээс өндөр орлого олох боломжтой гэсэн бодлыг иргэдэд олгосон гэж үзэж байна. Энэ мэт ард коины үнэ өсөхөд маш олон хүчин зүйл нөлөөлсөн байна гэж үзэж байна. Тухайлбал, ард коиныг авах сонирхлыг нэмэгдүүлэх зорилгоор “Ард санхүүгийн нэгдал”-ээс явуулж буй “Авдар” стратеги, маркетингийн бодлого, ил тод байдал, итгэл төрүүлэхүйц  “Ард академи”-ийн нийтлэлүүд, бичлэгүүд, даваа гарагийн лайвууд, нэвтрүүлгүүд, мэдэгдлүүд нь коин худалдан авах эрэлтийг нэмэгдүүлж, зарах сонирхлыг бууруулж, улмаар үнэ өссөөр л байна. Энэ сарын 13-ны өдөр анх удаа хэнд хэдэн ширхэг ард коин байгаа талаарх мэдээллийг “Ард санхүүгийн нэгдэл”-ээс лайваар өгөхдөө, ард коины 53.6 хувь  нь “Ард санхүүгийн нэгдэл”-ийн 21 компанид, 37.7 хувь нь хувь хүмүүст , 6.6 хувь  нь тус компанийн нөөцөнд (буюу хэнд ч хуваарилагдаагүй), 2.1 хувь  STEX гэсэн нэртэй гадаадын крипто валютын бирж болон дотоодын TRADE.MN бирж дээр байршиж байна. Компаниудаас “Ард санхүүгийн нэгдэл” ХК  нь хамгийн их буюу 971.162.974 ширхэг ард коинтой /нийт ард коины 18.8 хувь/, Ч.Ганхуяг нь 430 орчим мянган хүнээс хамгийн их буюу 196.810.023 ширхэг ард коинтой /нийт Ард коины 3.8 хувь / байна. Ч.Ганхуяг “би хувьдаа Ард коиныг цуглуулдаг, өөрийн байгууллагаар үйлчлүүлж урамшууллын оноогоо авдаг, цаашлаад зах зээл дээрээс худалдаж авдаг” гэж хэлсэн. Улмаар ард коинд итгэх итгэл улам нэмэгдэж Ард коин нь хязгаарлагдмал тоотой, цаашид дахин гарахгүй, мөн Ард санхүүгийн нэгдэл зах зээлд хэт их коин зарж үнэ унагаахгүй гэсэн итгэл улам ихээр төрсөн. Өөрөөр хэлбэл том тоглогчид зах зээл дээрх ард коины үнийг зохиомлоор өсгөх, дэвэргэх, эсвэл буулгах оролдлогыг хүчээр буюу зохиомлоор хийх /үүнийг манипуляц гэн/ боломжгүй гэж үзэж байна. Шалтгаан нь их энгийн. Ард санхүүгийн нэгдэл урт хугацааны зорилго тавьж крипто валютын зах зээлийг Монгол оронд хөгжүүлж байна. Гэтэл дөнгөж хөгжиж буй зах зээлд Ард санхүүгийн нэгдэл өөрсөддөө байгаа коиныг их хэмжээгээр зах зээл дээр зарвал үнэ огцом буурна, тус компанийн зорилго бол үнийг бууруулах биш өсгөх зорилго тавьж байгаа, цаашид ч тавих байх. Үүнийг энгийн жишээгээр тайлбарлая.  Энэ оны хоёрдугаар сарын 14 (Аппрентис шоу дууссан өдөр) өдрийн 14:56 минутанд сүүлийн 24 цагт арилжаалагдсан ард коины тоо 107.483.889.52 ширхэгт хүрсэн нь ард коины түүхэнд байгаагүй үйл явдал болсон. Нэгдүгээр сард үнэ хямд, эрэлт бага байх үед 24 цагт 1.9-2 сая ширхэг ард коин л арилжаалагддаг байсан. Гэтэл  14-ний өсөлтөөс хойш 24 цагийн арилжаа нь багадаа 20 сая, ихдээ 70 сая хүрэх тохиолдол олон болсон. Гэхдээ энэ өдөр борлосон ард коины тоо нь нийт ард коины дөнгөж 2.08 хувь нь , хувь хүмүүс дээр байгаа нийт коины 5.53 хувь, Ч.Ганхуяг дээр байгаа ард коины 54.61 хувьтай тус тус тэнцэж байна. Тиймээс зах зээл дээр арилжаалагдаж байгаа ард коины тоо маш бага байгаа нь харагдаж байна. Өөрөөр хэлбэл, Ард санхүүгийн нэгдэл ийм жижиг зах зээл дээр ард коиныг ихээр зарвал зах зээл нурж, ард коин үнэгүйдэх аюултай. Сайнаар харвал ард коины арилжаалагдаж буй тоо ширхэг цөөн байхад үнийн өсөлт хурдацтай явагдаж байгаа, мөн арилжаанд оролцогчдын тоо өсч байгаа нь дэлхийн зах зээлд хүчтэй гарч ирэхэд  дөхөм болж байна. Нэгэнт дэлхийн зах зээлд хүчтэй гараад ирвэл 24 цагийн борлуулалтын хэмжээ өсч улмаар цөөн этгээдийн үнэд нөлөөлөх магадлал улам багасна.

Одоогоор ард коинтой өрсөлдөх дотоодын коин байхгүй байгаа нь өрсөлдөгчгүй зах зээлд дангаар ноёрхох (монопольчлох) хандлагыг бий болгож байгаа мэт сонсогдоно. Гэвч Ард санхүүгийн нэгдэл дангаар ноёрхлоо гээд үнийг удирдах боломж сул учир нь хэрэв та ард коиныг авахгүй байлаа гээд ямар нэгэн биет хэрэгцээгээ хангах боломжоо алдахгүй. Өөрөөр хэлбэл,  коины нийлүүлэлт нь тус компанид биш тус коиныг урамшууллаар үнэгүй авсан эсвэл худалдаж авсан хүмүүсийн гарт бий. Ард санхүүгийн нэгдлийн хэд хэдэн удаагийн лайв дээр тус компанийн зүгээс өөрийн мэдэлд байгаа Ард коиныг зах зээлд зарахгүй, харин урамшуулал хэлбэрээр үнэгүй олгоно, гэхдээ зах зээл дээрээс нь тухайн үеийн ханшаар нь худалдан авна гэсэн зарчмыг баримталж байгаа гэж мэдээлсэн. Тухайлбал,  хоёрдугаар сарын 13-ны өдөр хийсэн лайв дээр “Ард Бит” компанийн Дакс хариуцсан захирал Ч.Ганзориг “Ард санхүүгийн нэгдлийн компаниуд дээр байгаа өөрсдийн коиноо урамшуулал буюу лоялти хэлбэрээр тараах зорилготой, тэрнээс биш компаниуд дээр байгаа коинуудыг үнэ өсөхөөр зарж мөнгө босгох зорилгогүй” гэж хэлсэн.  Харин  эзэн Ч.Ганхуяг хэлэхдээ “ард коин нь ирээдүйд гадаадын зах зээлд гараад ханш  ихээр  өсвөл компанийн нөөцөнд байгаа ард коиноо зарж Монголд том хөрөнгө оруулалт хийж магадгүй” гэж хэлсэн.

- Коинд хөрөнгө оруубал ямар эрсдэл учирч болох бол?

- Ч.Ганхуяг болон Ард санхүүгийн нэгдлийн хөрөнгө оруулалт хариуцсан захирал нь “өөрт байгаа сул мөнгөөрөө ард коин аваарай, бусдаас зээл аван байж коин худалдан авах хэрэггүй, алдаж болох мөнгөөрөө л аваарай” гэх мэт хөөсрөлөөс үүдэн хэн нэгэн хохирох вий гэдэг асуудлыг байнга ярьдаг. Хэрэв луйварчин хүн байсан бол “одоо хямд байгаа дээр нь ав, маш ихээр ав, мөнгө зээлээд ч болтугай ав” гэж хэлэх байсан байх. Уламжлалт эдийн засгийн онолоор бол компанийн зорилго нь ашгийг хамгийн их байлгах гэдэг. Гэтэл сүүлийн үед компанийн нийгмийн хариуцлага гэх мэт уриалгаар заавал зөвхөн богино хугацааны ашиг харах биш тухайн бизнесийг урт хугацаанд тогтвортой өсөлттэй авч явах нь хамгийн чухал гэж үзэх хандлага гарч ирсэн. Ямар ч хөрөнгийн зах зээл эрсдэлгүй байна гэж байхгүй, крипто валютын эрсдэл бусад хөрөнгийг бодвол бүр ч их байх боломжтой. Гэхдээ одоохондоо хэлэхэд тун хэцүү, нууцлагдмал хэвээрээ байсаар л байна.

-Тэгэхээр одоо таныхаар  зарах уу, авах уу?

- Сүүлийн үед Ард коины үнэ огцом өссөнтэй холбоотойгоор ард коинтой зарах сонирхолтой хүмүүс, ард коингүй авах сонирхолтой хүмүүст нэг л асуулт гарч ирээд байна. Энэ нь одоо авах уу, хүлээж байгаад үнэ унахаар нь авах уу.  Одоо зарах уу. Эсвэл үнэ улам өсөхөөр нь зарах уу гэсэн эргэлзээн дунд байна. Энэ асуултанд хариулахаасаа өмнө хөрөнгийн зах зээлд тоглогчдыг хоёр  ангилдаг гэдгийг тодруулах нь зүйтэй байх. Нэгдүгээрт, богино хугацааны тоглогчид байна. Эдгээр тоглогчид үнэ хямд үед нь аваад өсөх үед нь зардаг буюу ханшийн зөрүүн дээрээс богино хугацаанд ашиг ологчид байна. Хоёрдугаарт,  урт хугацааны тоглогчид буюу “авдарчид” байна. Энэ төрлийн хүмүүс нь урт хугацаанд өгөөжөө өгөх хөрөнгийг худалдан аваад дардаг, өөрөөр хэлбэл 1-3 жил цаашилбал, арав эсвэл түүнээс ч олон жилээр тухайн хөрөнгийг хадгалж олон жилийн дараа шаардлагатай тохиолдолд үнэ өссөн үед нь зарж ашиг олдог. Тэд “Авдар” стратегийг баримталдаг бөгөөд Ч.Ганхуяг нь өөрөө энэ стратегиар биткоин, этэриум, ард коин авч дардаг гэж хэлсэн.

Миний харж байгаагаар бол 100 мянгаас доош ард коинтой олон мянган монголчууд богино хугацааны тоглогчид байна гэж харж байгаа. Тэд бол авах уу, зарах уу, гэдэг асуултанд шуурхай хариулж, шуурхай шийдвэр гаргадаг. Урт хугацааны тоглогчдын хувьд Ард коин нэг ам.долларын ханштай болохыг хүлээж байна, цаашлаад хоёр ам.доллар, магадгүй 10, 100, 10,000, 100,000 ам.доллар хүрэхийг ч хүлээж байгаа “авдарчид” байхыг үгүйсгэхгүй.

Гарт баригддаггүй, харж, амталж, үнэрлэж болдоггүй, хүний оюун санаанд байдаг крипто валютын үнийн өсөлт, бууралт нь хүмүүсийн сэтгэл зүйтэй л холбоотой. Зах зээл дээр ард коин болон түүнийг анх гаргасан Ард санхүүгийн нэгдлийн талаар таагүй, худал, ташаа, хар мэдээ, хар пи ар явагдах аваас хүмүүсийн сэтгэл зүй унаж, Ард коины үнэ өснө гэсэн итгэл унаж, улмаар үнэ буурна. Гэтэл Ч.Ганхуяг болон тэдний багийн явуулж байгаа бүх төрлийн үйл ажиллагаа, ил тод байдал нь ийм байдал үүсгэх боломжгүй болохыг батлан харуулсаар байна. Тиймээс хөөсрөл гэж нэрлэх хэцүү, биш гэж хэлэхэд ч хэцүү байна. Сайны хажуугаар саар гэж хөөсрөл болохыг нотлохыг хүсэгчид олон байгаа бөгөөд элдэв цуурхал, дам яриа, үзэн ядалтын шинжтэй постууд оруулсаар байна. Үгүйсгэх ч аргагүй юм. Учир нь эдгээр хүмүүс нь нэг бол огт ард коингүй, эсвэл хямд байхад нь коиноо зараад эргэн худалдаж авч чадаагүй, эсвэл хар пи ар хийж байгаад үнэ унасны дараа өөрсдөө хямдаар авах бодолтой хүмүүсийн үйл ажиллагаа байх магадлалттай. Эцэст нь хэлэхэд авах, зарах нь таны асуудал алдвал алдагдлыг та хүлээнэ, олбол ашгийг та л авна. Тиймээс өөрийн судалгаа, зөн совин, мэдрэмж, ур ухаандаа л найдан авах, зарах шийдвэрээ гаргах нь зүйтэй.

- Олон хүн коин авах нь ханш өсөлттэй тогтвортой байхад нөлөөлнө гэсэн үг үү?

- Ард коины өнөөгийн ханш нь хөөсрөл эсвэл бодит өсөлт хоёрын аль нь байхыг хүмүүсийн сэтгэл зүй шийднэ. Хэрэв хөөсрөл гээд бүгдээрээ коиноо зараад эхэлбэл хөөсрөл болох нь нотлогдож үнэ унана, харин бодит өсөлт гэж бодоод зарахаа багасгаад авахаа ихэсгээд байвал бодит өсөлт болж үнэ цаашид өссөөр байх болно. “Ард санхүүгийн нэгдэл” хөөсрөл биш болохыг нотлох “ажлаа” маш сайн хийж байна, мөн тэд хэн нэгнийг луйвардах, мэхлэх, худал мэдээлэл тараахаас зайлсхийж ил тод байдлыг эрхэмлэн үйл ажиллагаагаа явуулж байгаа тул ойрын үед үнийн өсөлт удаашрах хандлага ажиглагдахгүй байна. Гэхдээ үнэ тавхан минутын дотор 40-50 төгрөгөөр унах явдал мэр сэр гарч байгааг үгүйсгэхгүй, учир нь хүний л хорвоо болсон хойно хэн нэг нь их хэмжээний коин гэнэт зарах явдал байх нь энгийн үзэгдэл болж байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.2.26 БААСАН № 38 (6515)

 

“No naadam”-ынхан Үндсэн хуулийн 100 жилээр жагсах уу?!

Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулийг баталсны

Өчигдөр 06 цаг 00 мин
Танхимын нэрээр “Эрдэнэт”-ээс 120 тэрбумын тендер авсан уу?!

МҮХАҮТ-тай холбоотой таагүй мэдээлэл үе үе цацагдаад ба

Өчигдөр 06 цаг 00 мин
Цагаан суварга, Нарийнсухайт, Ухаа худаг ордуудын 34 хувийг Баялгийн санд авна

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг газрын хэвлийн бая

Өчигдөр 06 цаг 00 мин
“…С.Зоригийн хэргийн шинэ ажлын хэсгийнхэн та нарын хяналтаас гарчихлаа шүү дээ”

Төр нийгмийн зүтгэлтэн С.Зоригийг хөнөөсөн хэргийг илрүүлэх дөхөж байгаа та

Өчигдөр 06 цаг 00 мин
Хөгжилд хөтлөх дэд бүтцийн төслүүдээ урагшлуулъя

Манай улсын хоёр хөршийн нэг нь БНХАУ. Бид урд хөршийнхөө талаар м

Өчигдөр 06 цаг 00 мин
Нийслэлийн төсвийг өргөн барьж, автомашины улсын дугаар үнэд орсон 7 хоног

Хүн өмчтэй байх, эд хөрөнгөтэй байх нь хуулиар баталгаажсан хэдий ч зарим нэг дүр

Өчигдөр 06 цаг 00 мин
Д.Трампын ялалт ба үл үзэгдэх шуурга

“Симпсонууд” бол бидний ихэнх нь багадаа үздэг байса

Өчигдөр 06 цаг 00 мин
Үндсэн хуулийн утга санаа гүн гүнзгий агуулгатай

Монгол Улсын үндсэн хуулийн 100 жилийн ой энэ онд тохиож байгаатай холбогдуулан манай сонин эрдэмтэн, судлаачид, хуульчдаас зарим асуултад өгсөн хариуг нийтэлж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
“Хачин их жаргалтайгаар амьд явах сонголт хийж билээ”

“Зууны мэдээ” энэ удаагийн “Амьдралын тойрог” булангаараа  “Хар сарнай” үсчин г

Өчигдөр 06 цаг 00 мин
Хориг: Засгийн газар ямар ч төсөв оруулж ирж болно, парламентад “засах” эрх нь байсан

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх бүрэн эрхийнхээ хүрээнд 2025 оны Төсвийн

Өчигдөр 06 цаг 00 мин