“Шилээ дахин амьдруулъя” санаачлагыг эхлүүлжээ

2021-02-26
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Б.НАМУУНТАМИР

 

Манай улсын хэмжээнд жилд дунджаар нэг сая гаруй тонн хог хаягдал үүсдэг. Үүнээс 35 хувийг нь ангилан ялгаж, дахин боловсруулдаг юм байна.  Улаанбаатарт хоёрдогч түүхий эдийн 225 цэг, орон нутагт 330 цэг ажиллаж байгаа ч хог хаягдлыг бүрэн төвлөрүүлж чадахгүй байгаа нь дээрх судалгаанаас харагдаж байна.

Нийт хог хаягдлын ердөө 35 хувийг эргүүлэн татдаг бол үлдсэн хэсэг нь та бидний эргэн тойронд хог болон хөглөрсөөр байна. Үүний багагүй хувь нь архины шил, ундааны хуванцар сав, лаазнууд юм. Архи, ундааны үйлдвэрүүд  савлагааны шилээ БНХАУ-аас импортолдог бөгөөд архины үйлдвэрүүдийн олонх нь нийслэлд үйл ажиллагаа явуулдаг. Тиймдээ ч Улаанбаатар хотын нийт хог хаягдлын 20-30 хувийг хуванцар сав, шил, лааз дангаараа эзэлж  байна. Дээрээс нь Монгол улс жилдээ 25-30 сая ширхэг лонх импортоор оруулж ирдэг аж. Энэ нь ганцхан БНХАУ-аас орж ирж байгаа. Бусад Европын холбооны улсаас өндөр стандартын шил авья гэхээр үнэтэй байдаг аж.

Дэлхий даяар Covid-19 цар тахалтай нүүр тулгарч аливаа бэрхшээл, сорилтуудыг хамтын хүчээр даван гарахаас өөр сонголтгүй болж байна. Цар тахлын дараа хүн төрөлхтний өмнө хамгийн чухлаар эрэмбэлэгдэн шийдэл хүлээж байгаа асуудал бол гарцаагүй байгаль экологийн тэнцвэрт байдал, уур амьсгалын өөрчлөлт болоод байна.  Аливаа шилийг ангилан ялгаж, байгальд шууд хаяхгүйгээр дахин ашигласнаар түүхий эд, орц найрлагад орох байгалийн нөөц баялгийг хэмнэх, улмаар шил шинээр үйлдвэрлэхээс гарах хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, ингэснээр уур амьсгалын өөрчлөлтийн хурдыг сааруулах зэрэг байгаль экологийн олон давуу талтай юм.

 

“Бүтээгдэхүүний шилийг эргүүлэн татах үйл явцыг 30 хувиар нэмэгдүүлнэ”

 

Тэгвэл “Апу” компани  2021 онд “бүтээгдэхүүнийхээ шилийг дахин ашиглана” санаачлагыг хэрэгжүүлээд эхэлжээ. Энгийн мэт уншигдах энэ өгүүлбэрийн үндсэн утга, үр дүнтэйгээ нийлэхээр байгаль, хүрээлэн буй орчинд ямар чухал үр дүн гарах вэ гэдгийг тодруулж үзвэл, зургаан тонн шил дахин ашигласнаар нэг тонн нүүрсхүчлийн хийн ялгарлыг бууруулсантай тэнцэхүйц үр нөлөө гардаг аж. Дахин ашиглаж буй шингэн хүнсний шил нь байгаль орчинд 21 дахин ээлтэй байдаг. Мөн нэг тонн шил тутамд нэг тонн гаруй шил үйлдвэрлэлд шаардагдах байгалийн нөөцийг хэмнэдэг.

Тэгэхээр энгийн мэт шийдвэрийн эх байгальд үзүүлэх сайн үр нөлөө ямар том байж болохыг та харж байгаа байх. “Апу” компани шилээ дахин амьдруулж, дахин хэрэглээг эрхэмлэн шилний хог хаягдлыг багасгах санаачилга төслийг эхлүүлж байгаа юм байна. 2021 онд хэрэглэсэн бүтээгдэхүүний шилийг эцсийн хэрэглэгчээс эргүүлэн татах үйл явцыг 30 хувиар нэмэгдүүлэхээр зорьж байгаа аж. Энэ тоо цаашид өсөх тусам байгаль орчинд үзүүлэх эерэг нөлөө тэр хэрээр нэмэгдэх юм.

Шилийг ангилан ялгаж, байгальд шууд хаяхгүйгээр дахин ашигласнаар түүхий эд, орц найрлагад орох байгалийн нөөц баялгийг хэмнэх улмаар шил шинээр үйлдвэрлэхээс гарах хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, ингэснээр уур амьсгалын өөрчлөлтийн хурдыг сааруулах зэрэг олон талын байгаль экологийн давуу талыг бий болгож байна. Нөгөө талаас шил нь 100 хувь дахин боловсруулах боломжтой бөгөөд чанар, цэвэршилт алдагдахгүй, ариутгалын өндөр технологийн дагуу дахин ашиглаж болдог нь эдийн засгийн өгөөжийг тодорхойлж байна.

Энэхүү төсөлд хэрэглэгч төдийгүй 500 гаруй  харилцагч дэлгүүр, бөөний болон жижиглэнгийн төв, тээврийн агентлагууд гээд олон талын төлөөлөл хэдийнэ хамрагдаж, энэхүү санаачлагыг дэмжээд байгаа аж. Хэрэглэсэн шилийг дахин ашиглах нийлүүлэлтийн сүлжээ нь оролцогч тал бүрт нэмүү өртгийг бий болгож өгөөж хүртэх, ашиг олох боломжийг бүрдүүлж байгаа нь хамтын үнэ цэнийг бий болгож компанийн тогтвортой хөгжлийн бодлогын суурь болж байгаа юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.2.26 БААСАН № 38 (6515)

 

Үзэл бодлын чөлөөт талбар: “Үндсэн хууль бол алганд багтсан Монгол Улс” буюу 30 өөр үзэл бодол

Үзэл бодлын чөлөөт талбар: “Үндсэн хууль бол алганд багтсан Монгол Улс” буюу 30 өөр үзэл бодол

1 цаг 54 мин
“No naadam”-ынхан Үндсэн хуулийн 100 жилээр жагсах уу?!

Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулийг баталсны

Өчигдөр 06 цаг 00 мин
Танхимын нэрээр “Эрдэнэт”-ээс 120 тэрбумын тендер авсан уу?!

МҮХАҮТ-тай холбоотой таагүй мэдээлэл үе үе цацагдаад ба

Өчигдөр 06 цаг 00 мин
Цагаан суварга, Нарийнсухайт, Ухаа худаг ордуудын 34 хувийг Баялгийн санд авна

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг газрын хэвлийн бая

Өчигдөр 06 цаг 00 мин
“…С.Зоригийн хэргийн шинэ ажлын хэсгийнхэн та нарын хяналтаас гарчихлаа шүү дээ”

Төр нийгмийн зүтгэлтэн С.Зоригийг хөнөөсөн хэргийг илрүүлэх дөхөж байгаа та

Өчигдөр 06 цаг 00 мин
Хөгжилд хөтлөх дэд бүтцийн төслүүдээ урагшлуулъя

Манай улсын хоёр хөршийн нэг нь БНХАУ. Бид урд хөршийнхөө талаар м

Өчигдөр 06 цаг 00 мин
Нийслэлийн төсвийг өргөн барьж, автомашины улсын дугаар үнэд орсон 7 хоног

Хүн өмчтэй байх, эд хөрөнгөтэй байх нь хуулиар баталгаажсан хэдий ч зарим нэг дүр

Өчигдөр 06 цаг 00 мин
Д.Трампын ялалт ба үл үзэгдэх шуурга

“Симпсонууд” бол бидний ихэнх нь багадаа үздэг байса

Өчигдөр 06 цаг 00 мин
Үндсэн хуулийн утга санаа гүн гүнзгий агуулгатай

Монгол Улсын үндсэн хуулийн 100 жилийн ой энэ онд тохиож байгаатай холбогдуулан манай сонин эрдэмтэн, судлаачид, хуульчдаас зарим асуултад өгсөн хариуг нийтэлж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
“Хачин их жаргалтайгаар амьд явах сонголт хийж билээ”

“Зууны мэдээ” энэ удаагийн “Амьдралын тойрог” булангаараа  “Хар сарнай” үсчин г

Өчигдөр 06 цаг 00 мин