Г.Ганзориг: Ард коины ханш одоогоор унах хандлага ажиглагдахгүй байна

2021-02-25
Нийтэлсэн: Админ
 10 мин унших

Ц.МЯГМАРБАЯР

 

Ард коины ханшны өсөлт бодит өсөлт үү, хөөсрөл үү сэдвээр ХААИС-ийн Эдийн засаг, бизнесийн сургуулийн сургалтын хөтөлбөрийн эрхлэгч, доктор Г.Ганзоригтой ярилцлаа.

 

-Та хөрөнгийн зах зээлд үйл ажиллагаагаа явуулж буй компани тэр дунд ард койны ханшид мониторинг хийсэн гэлээ.Судалгааныхаа талаар тайлбарлаж өгөхгүй юу?

-Юуны өмнө миний бие ард коин худалдан авсан байгаа тул гарчиг дээрх асуултад хариулсан миний хариулт бол сонирхлын зөрчилтэй хариулт байх болно. Би хөрөнгийн зах зээл, крипто валютын зах зээл болон эдгээр зах зээл дээрх хөрөнгийн үнэ судлаач биш. Мөн Ард санхүүгийн нэгдлийн 21 компанийн алинд нь ч ямар нэгэн байдлаар ажиллаж байгаагүй. Гэрээт ажил гүйцэтгэж байгаагүй болохыг уншигч та бүхэн тунгаан бодно уу гэж хэлмээр байна. Би өнгөрсөн сарын 13-наас эхэлж судалгаанд ашиглах зорилгоор ард коины үнэ, эрэлт, нийлүүлэлт, улс оронд өрнөсөн үйл явдал, Ард санхүүгийн нэгдлээс гаргасан мэдэгдэл, ард коинтой холбоотой фэйсбүүкийн группүүд дээрх постууд, коментуудыг судалж байна. Өөрийн цуглуулсан мэдээлэлдээ үндэслэн ард коины өнөөгийн ханшийн өсөлт нь бодит өсөлт үү, хөөсрөл үү гэдэг дээр өөрийн үзэл бодол, баримт нотолгоогоо хуваалцъя. Хамгийн эхэнд  “Үнийн хөөс” гэж юуг хэлэх вэ гэдгийн тайлбарлая. “Үнийн хөөс” буюу “Price bubble” гэдэг нь тухайн хөрөнгийн зах зээл дээрх үнэ (market value) нь “үндсэн үнэ цэнэ” (fundamental value)-ээс их хэмжээгээр давсан үнийг хэлнэ. Энд зах зээлийн үнэ гэдэг нь зах зээл дээр тухайн хөрөнгийг худалдан авах, зарах үнэ, харин үндсэн үнэ гэдэг нь тухайн хөрөнгийг үйлдвэрлэх, бий болгоход зарцуулсан зардлыг хэлнэ.  Нэг ширхэг ард коины үндсэн үнэ цэнэ нь хэдэн төгрөг вэ гэдгийг тооцох боломж хомс байна. Ард коиныг бүтээхийн тулд Ард санхүүгийн нэгдэл нь гар утасны ард аппликейшн хийх, түүндээ Дакс (DAX) буюу дижитал хөрөнгийн бирж бүтээх ажилд олон жилийн турш хүн хүч, хөрөнгө зарцуулсан. Тус компанийн гүйцэтгэх захирал Ч.Ганхуяг “Бид хэдэн тэрбум төгрөгийг энэ аппликейшн, Даксыг бүтээхэд зарцуулсан” гэж саяхны лайв дээрээ дурдаж байсан. Мөн тэрээр одоогийн зах зээл дээрх үнэ бол үндсэн үнэдээ хүрээгүй байгаа гэж хэд хэдэн удаагийн лайв дээрээ бас хэлж байсан. Гэхдээ үндсэн үнэ гэдэгтээ яг юуг оруулж тооцож байгаа нь тодорхойгүй, магадгүй тодорхойлох боломжгүй ч байж болно. Учир нь крипто валют нь өөрөө агаар дээрх хийсвэр зүйл, гарт баригдахгүй, нүдэнд харагдахгүй, бодит бус учраас үүний үндсэн үнэ цэнийг тооцох боломжгүй. Үндсэн үнэ хэд болохыг нь тогтоох боломжгүй хөрөнгийн үнийн өсөлтийг хөөсрөл эсвэл биш гэж хэлэх боломжгүй. Нөгөө талаас крипто валютын үнийн хөөсрөлийг судлах шинжлэх ухааны үндэслэлтэй арга техник, статистик, эконометрик арга зүй 2013 оноос хойш хэд хэд гарсан байна. Гэтэл ард коины үнийн өсөлтийг хөөсрөл үү, бодит өсөлт үү гэдгийг шинжлэх ухааны үндэслэлтэй судалсан судалгаа одоогоор байхгүй байна. Тиймээс миний дор бичсэн зүйлс нь мөн шинжлэх ухааны үндэслэлгүй хариулт юм. Ч.Ганхуягийн хэлснээр ард коин нь “дэлхийд байхгүй крипто валют” өөрөөр хэлбэл, ард коин нь дэлхий дээр байгаа 4.501 крипто валютаас юугаараа ялгаатай вэ гэвэл Ард санхүүгийн нэгдлийн 21 компанийн 5.158.308 мянган ширхэг урамшууллын оноо юм. Яг л Петровисийн шатахуун худалдан авахад өгдөг “Рэд поинт”, Юнител компанийн “Юү пойнт”-той ижил. Хамгийн гол онцлог нь энэ урамшууллын оноог блокчэйн технологитой холбон хүмүүс хоорондоо наймаалцах боломжийг олгосон нь дэлхийд байхгүй финтек инноваци болоод байна. Өөрөөр хэлбэл, бусад крипто валютаас ялгагдах ялгаа нь энэ коиныг бүтээсэн эзэд нь Ард санхүүгийн нэгдэл бөгөөд ард коины үнийн түвшин нь “Ард санхүүгийн нэгдлийн итгэлийн индекс” буюу энэ компани өсөн дэвжихэд нэмэгдэх, уруудан доройтвол буурах магадлалтай крипто валют юм. Гэхдээ ард коин нь крипто валютын үндсэн хэв шинжийг олоод олон нийтэд танигдаад хэдэн сая хүн тус валютыг арилжаад эхэлбэл энэ компанийн үйл ажиллагаанаас үл хамааран үнэ нь тогтдог болох боломжтой. Энэ нь компанийн хувьцаанаас ялгарах гол ялгаа болно. Монгол Улсын хууль тогтоомж, эрх зүйн хүрээнд энэ коиныг гаргаж арилжаанд оруулсан нь онцлог болно. Учир нь крипто валютыг зохицуулах хууль, дүрэм журамтай улс цөөхөн. Монголбанкны ерөнхийлөгчийн 2018 оны А-45 дугаар тушаалаар “Цахим мөнгөний журам” баталсан. Энэ журам нь Монгол Улсад крипто валютын арилжааг зохицуулсан цорын ганц баримт бичиг болж байна. Уг журмын дагуу ард аппликейшн дэх харилцах дансанд дээд тал нь 50 сая төгрөг байлгах боломжтой. Үүнээс хэтрүүлэх боломжгүй, цаашилбал нэг удаагийн гүйлгээ нэг сая төгрөг, нэг өдрийн гүйлгээ  гурван сая төгрөгөөс хэтэрч болохгүй. Эдгээр зохицуулалт нь ард коины үнийг хэт савлуулахаас сэргийлсэн зохицуулалт гэж хэлж болохоор байна. Гэвч нөгөө талд арилжаанд оролцогчид 50-аас дээш сая төгрөгөөр арилжаанд оролцох сонирхлыг боомилсон гэж үзэж болохоор байна.

- Үнэ өссөн шалтгааныг та юу гэж тайлбарлах вэ?

-Ямар нэгэн гадны хийсвэр, хуурамч, луйврын шинжтэй хүчин зүйл нөлөөлөөгүй бол хөөсрөл биш бодит өсөлт гэж үзэх үндэслэлтэй. Тиймээс ард коины үнэ өсөх болсон шалтгааныг авч үзье. Үүнд 2020 оны арваннэгдүгээр сарын 11-нд Монгол Улс бүх нийтийн бэлэн байдалд шилжиж хөл хорио тогтоосон. Энэ үеэс цахим худалдаа, цахим хичээл гэсэн цахимтай холбоотой үйлчилгээ ид хүчээ авч, хүмүүс цахимаар орлого олох аргыг хайж эхэлсэн. 2020 оны арванхоёрдугаар сарын 13-нд Монгол HD телевизээр “Аппрентис” шоу гарч эхэлсэн нь 2021 оны хоёрдугаар сарын 14-нд дууссан. Энэ шоуны ач гавьяа нь “Ард санхүүгийн нэгдэл”-ийн үнэт зүйл, зарчим, бүтээгдэхүүн, үйлчилгээг Монгол Улсын иргэдэд тод томруунаар харуулж тус компанид итгэх итгэлийг эрс нэмэгдүүлсэн. Энэ шоу нь “Ард санхүүгийн нэгдэл”, “Ард кредит” ББСБ,” “Ард даатгал” ХХК-ийн гурван хувьцааны үнийн өсөлтөд хүчтэй нөлөөлсөн, мөн ард коины үнэ ч өссөн. Шоу дууссаны дараа хувьцаа болон ард коины үнэ унах хүлээлт байсан хэдий ч эрэлт их хэвээр байв. 2020 оны арванхоёрдугаар сарын 14-ний өдөр “Дакс” ажилд орсон. Өөрөөр хэлбэл, ард коиныг гар утсан дээрээс авч, зарах боломж бүрдсэн. Энэ өдрийн нэг ард коинны ханш 218 төгрөг байсан бөгөөд 24 цагт 136.322. 950.40 төгрөгийн арилжаа хийсэн байна. Дакс ашиглалтад орсноор хөл хорионд байгаа иргэд арилжаанд идэвхтэй оролцож ард коин худалдан авах эрэлт нэмэгдсэн. Өөрөөр хэлбэл,  2020 оны арванхоёрдугаар сарын 14-нөөс энэ сарын 13-ны хооронд DAX дээр нийт 1.591.489.180 ширхэг ард коин зарагдаж, 41.324.797.054 төгрөгийн арилжаа хийсэн нь ард коины түүхэнд байгаагүй амжилт болсон байна. Мөн 2020 оны нэгдүгээр сарын 1-ний байдлаар 100 мянгаас дээш ард коинтой 420 хүн байсан бол 2021 оны энэ сарын 13-ны байдлаар 1.222 хүн болж бараг гурав  дахин өссөн байна. Түүнчлэн 2020 онд ард аппликейшн хэрэглэгчдийн тоо 450 мянга байсан бол энэ сарын  20-ны байдлаар 700 мянгад хүрсэн байна. Сүүлийн үед Дакс гацах асуудал их гарах болсон нь олны дургүйцлийг хүргэсэн. Гэхдээ үүний цаана ард коины арилжаанд оролцогчид, сонирхогчдын тоо их байгааг харуулж байна. Мөн энэ сарын 20-нд болсон Даксын дөрвөн хувилбарын нээлтийн лайваар нэг зэрэг 10 мянган хүн Дакс руу нэвтэрч байгаа. Өдөрт 8-10 мянган дуудлага нь ард санхүүгийн нэгдлийн 40 операторт ирдэг болсон гэсэн мэдээллээс харахад түүхэндээ байгаагүй олон тооны хүн энэ валютыг сонирхож, арилжаанд оролцож байгааг илтгэнэ. Энэ оны нэгдүгээр сарын 11-нд бүх нийтийн бэлэн байдал цуцлагдав. Энэ үед ард коины үнэ өссөн хэвээр байсан. Нэгдүгээр сарын 16-нд ард коины үнэ 13 төгрөг байснаа нэгдүгээр сарын 17-нд 30 төгрөгт хүрсэн нь өмнөх сартай харьцуулахад хамгийн өндөр өсөлт болсон. Энэ үеэс эхлээд ард коины үнийн үсрэлт хэд хэдэн удаа хийсэн. Энд ард коины үнэ өссөнөөр хямд авсан хүмүүс коиноо зарж COVID-19 цар тахлын хэцүү цагт гар утсан дээрээс мөнгө олж болдог гэдэг сэтгэлгээг авч эхэлсэн. Гэвч ард коины үнэ унаж нэгдүгээр сарын 17-ноос энэ  сарын 6-ныг хүртэл 22-23 төгрөгийн хооронд хэлбэлзэж байв.

-Мөн хувьцааны багц урамшуулал зарлаж худалдаж авсан хувьцааны тоогоор коин өгөх болсон нь ханшийн өсөлтийг нэмэгдүүлсэн байх?

- Өнгөрсөн  сарын 25-нд Ч.Ганхуяг Ард санхүүгийн нэгдлийн хувьцааг 3000 төгрөгөөр үнэлж нэг сая төгрөгт 333 ард хувьцаа, 3000 ширхэг ард коин өгөх урамшуулал зарлаж энэ сарын 6-нд хааж нийт 3.335 хүнээс 4.5 тэрбум төгрөг босгосон. Энэ мөнгөөр хоёр  арилжааны банкинд хөрөнгө оруулна гэж мэдэгдсэн. Энэ ажлаа үргэлжлүүлэн гадаадад мөн орон нутагт байгаа монголчуудад энэ боломжийг нээж 5.465 хүнээс гурван тэрбум төгрөг босгосон. Энэ ажлын хүрээнд энэ сарын 20-ны байдлаар 4-5 стратегийн хөрөнгө оруулагч нараас 11 тэрбум төгрөг босгосон. Цаашлаад долоон тэрбум төгрөг босгох хэлэлцээр хийж байгаа тухайгаа зарласан. Ард санхүүгийн нэгдлийн хувьцааны үнэ, ард коины үнэ өсөх нь “Банкинд хөрөнгө оруулах” компанит ажилтай уялдаатай гэж хэлж болно. Энэ сарын 6-нд Ард санхүүгийн нэгдлээс цагаан сарын бэлэг болгон банкинд хөрөнгө оруулахаар хувьцаа худалдаж авсан 3.335 хүнд 1-5 сая төгрөгийг эхний 45 хоногт хүүгүй зээлэх, энэ хүмүүст 10 сая коин тараах мөн хоёр орчим тэрбум төгрөгийг хувьцаа эзэмшигчдэд тараахаа мэдэгдсэн. Энэ өдөр ард коины үнэ огцом өсч 25 төгрөгт хүрсэн. Энэ өдөр  арилжаалсан ард коины тоо 25.765.809.70 ширхэгт хүрсэн нь өмнөх өдрийн мөн үеэс 6.19 дахин өссөн. Өөрөөр хэлбэл, ард коин худалдан авагчдын тоо, худалдан авсан хэмжээ хурдацтай өссөн. Энэ өдөр болсон лайв дээр Ч.Ганхуяг “... урамшууллаар олгож буй мянга мянган ард коиныг бид зах зээл дээрээс худалдаж аваад та нарт өгч байгаа юм” гэж хэлсэн. Мөн энэ сарын 21-нд “Ард санхүүгийн нэгдэл”-ийн  хөрөнгө оруулалт хариуцсан захирал Э.Амарбаясгалан өөрийн фэйсбүүктээ “... олгосон коиныхоо талыг захаас буцаан худалдаж авдаг” гэж бичсэн.  Эндээс харвал тус нэгдэл нь ард коины зах зээл дээрх эрэлтийг бий болгох буюу зах зээл дээрээс энэ өдөр их хэмжээний коин худалдаж авснаар тухайн өдрийн ханш өссөн байх магадлалтай. Гэхдээ нөгөөтэйгүүр,  ард коиныг гаргасан компани нь өөрсдөө худалдан авч болохгүй гэсэн ямар нэгэн хууль, дүрэм, журам байхгүй. Тиймээс компани энэ зэргийн тоглолт хийхийг үгүйсгэхгүй. Худалдан авалт нэмэгдвэл үнэ өснө, харин ихээр буцааж зарвал үнэ буурна. “Үнийн хөөсрөл” нь үнэ огцом буурсны дараа л хөөсрөл байсан гэдгийг нь мэдэх боломжтой болдог. Одоогоор үнэ унах хандлага ажиглагдахгүй байгаа нь одоогийн үнийн өсөлт нь хөөсрөлт мөн эсэхийг хэлэх ямар ч боломжгүй. Өөрөөр хэлбэл, өнөөдрийн Ард коины ханш 285 төгрөг байгаа нь маргааш хүрэх 2850 төгрөгтэй харьцуулахад өчүүхэн бага байх магадлалтай. Тиймээс өнөөдрийн 285 төгрөгийг хөөс гэж хэлэх боломжгүй. Харин маргаашийн ханш унаад 28 төгрөгт хүрвэл өнөөдрийн ханшийг хөөс байсан гэж хэлэх үндэслэлтэй болно.

 

Үргэлжлэл бий....

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.2.25 ПҮРЭВ № 37 (6514)

 

DR. ADITY
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
DR. ADITY
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
Shiid
Ooriinhoo shiidwert ezen bgarai humuusee. Hyamd bhad ni zaraad garsan bol olj boloh bsan ashigtaa haramsah hereggui. Awsan unees chini buurch bwal zarah esehee ooroo l shiid, Yagaad gewel hansh haach sawlalttai bdag. Sandraad zarsnii chini daraa osojch bolno
Анхнаасаа өөрсдөө хүртэл алдсан ч харамсахгүй амьдралаа сүйрүүлчихгүй хэмжээгээр аваарай л гэж анхааруулсаар байсан
Зочин
Ханш нь итгэлцлээс тогтдог болохоор хүмүүст сөрөг юм тараагаад байвал унана. Гэхдээ тэр үед мөнгөтэй томчууд анаж байгаад авчих байх. Ер нь тэгэх гэж л сөрж дайраад байнуу гэж бодож байгаа.
Ergelzeed bwal muulj suuhiin orond zugeer oroltsohgui haychih l gej helii. haters ni hoish suugaad itgesen humuus ni uragshlaad mongoo arwijuulii
Investment
Financial salbart barag anh udaa humuust iim tegsh bolomj garch irlee dee. Ardiin coin bas huwitsaa awchihsan bga. Ene bol edniihees gadna oortoo hiisen ireeduin horongo oruulalt
Тиймээ. Тэвчээргүй нөхөд хямд байхад нь зарчхаад одоо өсөхөд нь амаар бариад дахиж авахын тулд үнэ унагаахаар элдэв хор хутгаж байгаа юм. Гэхдээ энэ мэтээр хүмүүс зөв тайлбар хийгээд нийтээрээ мэдлэгтэй болчихвол хор нь явахгүй л дээ.
Хүн бүр ардкойны төлөө апп суулгаж арилжаа хийж эхэллээ. Дагаад хувьцааны талаар сонирхож байна. Дам нөлөөнд нь монголын хөрөнгийн бирж 2011 оноос хойш анх удаагаа ингэж гайхалтай идэвхжлээ. Түүхэн үе болж байна
Ardcoin
neg zahiral ni goy ug bichsen bnle "ardcoin odoohondoo zowhon ardiin gert amidarch bgach udahgui delhiin zah zeeld garch olniig shuuguilah bolno"
Чадаж байна
Бид олон салбарт дэлхийгээс хоцорсон ч иймэрхүү цахим технологи, блокчэйн, койн зэргээр түүчээлж болох юм. Аль гурван жилийн өмнө криптогоор түйвээнэ гэж яриад явсан өнөөдөр тэр нь хэрэгжээд бодит болчихсон л байна. Ард Ганхуяг ажлыг хийж чаддаг хүн юм байнаа.
Тоо
Ингээд мэдээлэлтэй итгэлтэй байвал сэтгэлд амар юм байна. Баярлалаа залуу минь. Тоон мэдээлэл бол баримт байдаг
Boljiishde
Negnch bolow gaigui hogjood oodtei ywbal ter company tend ajilladag mongol irged geed bugd l amidraln oodolj dewjeed ywna. Ongorson jil 50 terbum bgad onoodor 300 terbumiin unelgeetei bolchihson bn. Chadaj bn. Bayr hurgeh heregtei
Goy
Niiteeree heregleed zahiin delguurtch coinoor yum awdag bolchihwol saihan bn
sariin daraa gehed buh yum todorhoi bolood irnee. gadaadaas dollar tataj awchirah bolno
Ковидын үеэр бүгд цахимжсан нь яалтчгүй нөлөөллөө. Гэхдээ бодит үнэдээ хүрч яваа нь энэ л гэж бодоод байгаашд. Одоо өшөө ч өснө
Yaj bvrtgvvldiin be
tseenee
odoo hdtei bga boloo tsaash osoh magadlltai gj oilghuu
Унахгүй, өсөж л байвал ашиг олж болноо л гэсэн үг. Гэхдээ орон гэрээ барьцаалж орох хэрэггүй. Хоол унд, хадгаламжаасаа авч зарцуулбал болох юм. Зөв хөдөлбөл ашиг олно. Угаасаа койн ч гэлтгүй бүх юм дээр орон гэрээрээ тоглох дэмий л байдаг.
Bod bod
Unegui belen hool hawhand l bdag. Coin huwitsaa sonirhoj awch bga bol garch boloh ersdelee bodoh l asuudal. UGaasaa bidnii amidral ersdeld l ornoj orshdogoos hoish
Ардкойн
Эргэлзээг үр дүнгээр тайлсан болохоор цаашдаа ч өсөхөд нь итгээд дарж байгаа АвДар
Өөрчлөлтийн салхи
Монголын хөрөнгийн биржийн арилжаанаас ч давсан их мөнгө эргэлдэж байна. Санхүүгийн салбар банк дээр хэт төвлөрөхөө болихын цондон л юм даа.
Олон улсын зах зээлдээ гарчихвал яг гоё боллоо. Монголчууд олон улсад санхүүгээр байлдан дагуулахын эхлэл шүү хаха
Ene blockchainaa iluu saihan tailbarlaad oilgomjtoi bolgoow ogwol olon hund heregtei bn shuu
Bayrllaa
Olon hund share hiimeer heregtei post bn
Үнэ ч нэлээн савласан шүү. Гэхдээ ерөнхий зургаараа харахад өсөөд л байсан. Үр дүнд нь иргэд олзтой байлаа.
Өсөж байгаа дээр нь ашгаа хийгээд аваарай. Гэхдээ аваад дарсан байхад алсдаа бүр л өгөөжтэй байх болно.
Дэмжигч
Койноо дотооддоо хангалттай дарлаа. Одоо олон улсад гаргаж үнийг нь өсгөж нийтдээ боломж олгох хэрэгтэй. Тэгвэл эргэлзэгч үзэн ядагчдын амыг таглана. Амжилт бол хамгийн том хариулт байдаг.
100% ARD d itgej baina!!!!!!
Hoos gej bicheed yariad yawaad bga humuus neg l odor amaa barih vii dee ahhahahahaha Ene hunii helsenchlen 250 tsaashlaad 200 ruu buuh handlaga alga. 330 bsn coin humuusiin harluulaltaas bolood 280 ruu buugaad odoo butsaad usuj baina!!! Mongolchuud negdheeree yu hiij buteej chaddagiig udahgui harah bizee.
hamtdaa ywna shuu
niiteeree holjiy, ulsaaraa hogjiy. ystoil chairmanii heldg chini zorilgotoi, zorigtoi, zogsoltgui baiy
товчхондоо боломжид баярлалааа л гэмээр байна
Ergelzeed baisan chini ulam itgeltei bolloo, Odoo arddaa itgeed daraad huleenee :D
Бүгдээрээ
Өстөл нь хүлээж чадалгүй зараад гарсан хүмүүс л шар нь хөдөлж, үнэ унагах гэж элдэв явуулга хийж байгаа юм. Койн өснө өө. Бүгдээрээ баяжия
Итгэж байгаа
Тайлбарт нь баярлалаа. Би ч бас чадах хэрээрээ хөрөнгөө оруулчхаад, үр дүнг нь хүлээж байна. Ашиг олохын тулд тэвчээртэй байх хэрэгтэй.
Хаа очиж нээлттэй, ил тод газар даа. ОДоо тэр лавлахаа сайжруулад, аппаа гацдаггүй болгочихвол нийтээрээ хөрөнгө оруулагч, арилжаач үндэстэн боллоо.
Итгэл
Итгэснийхээ эцсийг үзнээ. Ардынханд амжилт хүсэе!
Ард апп
Одоо тэр даксаа шинэчлээд гацдаггүй болгочихвол дуус дуус :D
ЗочиН
Тэвч итгэ хүлээ уриагаар ардад итгээд сууж байгаа. Хөөсний онолчид амаа барьж эхэлж байгаа биз.
Zochin
Ene olon hunii itgeliig aldahgui chadwartai sain hamt olontoi zahiral. baiguullagad itgej bgaa. uragshaa!!
Boonooroo saihan amidarya
Ard financial groupt itgejiin huchtei hamtdaa!!
Зочин
Олон өрсөлдөгчид сандарч байна лээ. Унагаах, харлуулах юм их бичиж байна лээ. Харин энэ Ганзориг залуу шиг зөв ойлголт өгч хүмүүсийн эргэлзээг арилгаад явбал сайн байна.
Zaluu chi iimerghuu heregtei medeelel oshoo ih bicheerei. Zalhuugui bol bidend ih heregtei yum bichdiin bn
Ard investor
shudarga tuushtai uhaalag gej uneleed ard groupees huwitsaa awsan. itgej bga
Zochin
Meddeg chaddaguug ni ingeed busaddaa medeelel ogood hamtdaa hogjood niiteeree bayjwal saihnaa
Neree bichmeegui bn
blockchein gedgiig sain oilgohgui bsiin eniig unshaad itgel ulam nemegdlee
Tsogtgerel
Mongold Blockchain deer suurilsan anhnii buteegdehuun bolohoor demjij bn. Ert avsan ni hojino doo
Yuch hiigeegui hun l hamgiin oogui bdimdo. Ardiinhand amjilt huseyee!
D
Ardiin achaar ongorson sard heden bor togrogoo owoo osgood awlaa. Odoo delhiid gargaj $ tatahad ni itgeed awaad darchihsan bga. Itgel nemsen saihan tailbart ni bayarlalaa. Ene zaluugiin uils ni buteg
Дэмжигч
Цэгцтэй сайхан тайлбар өгсөн байна. Угаас арилжаа хийх байтугай зүгээр хэрэглэж үзээгүй саван, шампун авахад хүртэл бид эрсдлээ өөрөө хүлээж л байдаг. Манайдаа шинэ нийтийг хөрөнгөжүүлэх боломжтой энэ ажлыг би хувьдаа дэмжиж мөнгөө оруулсан гэхдээ алдсан ч амьдралд нөлөөлөхөөргүй хэмжээгээр.
Zoch
ARDX токен нь Decentralized токен юм уу, Centralized токен юм уу?
Boli
Hhaha. Ooroo avchaad uniig ni usguud zarah bodoltoi hulgaich. Daraa ni chi shorond orno shu
Мөнхсайхан
Мундагаа, сайн судалжээ.
ganzo
ugaasaa hoosshdee shudarga heleldee
Angiin hvvhed mundag shvv..
Үзэл бодлын чөлөөт талбар: “Үндсэн хууль бол алганд багтсан Монгол Улс” буюу 30 өөр үзэл бодол

Үзэл бодлын чөлөөт талбар: “Үндсэн хууль бол алганд багтсан Монгол Улс” буюу 30 өөр үзэл бодол

1 цаг 42 мин
“No naadam”-ынхан Үндсэн хуулийн 100 жилээр жагсах уу?!

Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулийг баталсны

Өчигдөр 06 цаг 00 мин
Танхимын нэрээр “Эрдэнэт”-ээс 120 тэрбумын тендер авсан уу?!

МҮХАҮТ-тай холбоотой таагүй мэдээлэл үе үе цацагдаад ба

Өчигдөр 06 цаг 00 мин
Цагаан суварга, Нарийнсухайт, Ухаа худаг ордуудын 34 хувийг Баялгийн санд авна

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг газрын хэвлийн бая

Өчигдөр 06 цаг 00 мин
“…С.Зоригийн хэргийн шинэ ажлын хэсгийнхэн та нарын хяналтаас гарчихлаа шүү дээ”

Төр нийгмийн зүтгэлтэн С.Зоригийг хөнөөсөн хэргийг илрүүлэх дөхөж байгаа та

Өчигдөр 06 цаг 00 мин
Хөгжилд хөтлөх дэд бүтцийн төслүүдээ урагшлуулъя

Манай улсын хоёр хөршийн нэг нь БНХАУ. Бид урд хөршийнхөө талаар м

Өчигдөр 06 цаг 00 мин
Нийслэлийн төсвийг өргөн барьж, автомашины улсын дугаар үнэд орсон 7 хоног

Хүн өмчтэй байх, эд хөрөнгөтэй байх нь хуулиар баталгаажсан хэдий ч зарим нэг дүр

Өчигдөр 06 цаг 00 мин
Д.Трампын ялалт ба үл үзэгдэх шуурга

“Симпсонууд” бол бидний ихэнх нь багадаа үздэг байса

Өчигдөр 06 цаг 00 мин
Үндсэн хуулийн утга санаа гүн гүнзгий агуулгатай

Монгол Улсын үндсэн хуулийн 100 жилийн ой энэ онд тохиож байгаатай холбогдуулан манай сонин эрдэмтэн, судлаачид, хуульчдаас зарим асуултад өгсөн хариуг нийтэлж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
“Хачин их жаргалтайгаар амьд явах сонголт хийж билээ”

“Зууны мэдээ” энэ удаагийн “Амьдралын тойрог” булангаараа  “Хар сарнай” үсчин г

Өчигдөр 06 цаг 00 мин