Т.САЙХАН
2021.02.24
ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлбаа өнгөрсөн 24 цагийн хугацаанд хийсэн COVID-19 халдварын нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ.
Өчигдөр улсын хэмжээнд 26058 хүний сорьцод шинжилгээ хийхэд 32 хүнээс COVID-19 илэрчээ. Шинээр илэрсэн тохиолдлууд бүгд Улаанбаатар хотод бүртгэгдсэн.
Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд бүртгэгдсэн халдварын тохиолдол 2755 боллоо. Үүнээс одоогоор 2070 хүн эдгэрээд байгаа бол 670 хүн эмчлэгдэж байгаа гэж мэдээллээ.
Эх сурвалж:www.polit.mn