Т.САЙХАН
2021.02.22
ХӨСҮТ-ийн мэдээлснээр улсын хэмжээнд өнгөрсөн 24 цагийн хугацаанд хийсэн PCR шинжилгээгээр 55 хүнээс халдвар илэрчээ. ХӨСҮТ-ийн вирус судлалын лабораториуд, ЗӨСҮТ-ийн лаборатори, НЭМҮТ, Улсын Нэг, Хоёрдугаар төв эмнэлэг, Сэлэнгэ, Дархан-Уул, Дорнод, Дорноговь, Орхон аймгийн салбар лаборатори, Чингэлтэй, Сүхбаатар, БГД, СХД, Хан-Уул дүүргийн лабораториудад нийтдээ 36906 хүнд шинжилгээ хийсэн байна.
Шинээр илэрсэн тохиолдол бүгд Улаанбаатар хотод бүртгэгдсэн бөгөөд 24 нь "Нэг хаалга-Нэг шинжилгээ"-ний хүрээнд илэрчээ.
Өнөөдрийн байдлаар, улсын хэмжээнд коронавируст халдварын батлагдсан тохиолдол 2693 болжээ. Үүнээс 1933 нь эдгэрээд байна.
Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 47 хүн эдгэрч эмнэлгээс гарчээ. ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, Хан-Уул дүүргийн 300 ортой эмнэлэгт коронавируст халдвартай 745 хүн эмчлүүлж байна гэсэн мэдээлэл өглөө.
Эх сурвалж:www.polit.mn