Т.САЙХАН
Засгийн газраас хоёрдугаар сарын 16-наас эхлэн 49 худалдааны төвийг үе шаттайгаар нээхээр төлөвлөөд байгаа юм. Гэхдээ иргэдийг гэрийнхээ ойролцоох дэлгүүрээс л хэрэгцээт бүтээгдэхүүнээ авахыг зөвлөж байгаа. Харин томоохон зах, худалдааны төвүүдээр зөвхөн хүнсний худалдаа эрхлэгчид үйлчлүүлж бараа бүтээгдэхүүнээ татан авах боломж олгож байгаа юм. Үүний дагуу өнгөрсөн хоёр хоногт 34 зах, худалдааны төвийн үйл ажиллагааг нээсэн. Тэгвэл өнөөдрөөс /02.18/ дараах зах, худалдааны төвүүдийн үйл ажиллагааг нээжээ.
- Шинэ Сандэй-2 худалдааны төв
- Баянзүрх-2 зах
- Шинэ сансар зах
- Жанжин худалдааны төв
- Тумбааш худалдааны төв
Энэ сарын 17-ноос үйл ажиллагааг нь эхлүүлсэн зах, худалдааны төвүүд:
- Шонхор зах
- Нарантуул-2 зах
- Нарлаг дэнж худалдааны төв
- Баянгол худалдааны төв
- Фермерүүд худалдааны төв
- Бэлх зах
- Асайт худалдааны төв
- Баялаг ундраа зах
- Нарантуул өргөтгөл зах
- Итгэл худалдааны төв
Эх сурвалж:www.polit.mn