Монгол Улсын эдийн засаг 5.3 хувиар буурчээ

2021-02-18
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Ц.МЯГМАРБАЯР

 

Монгол Улсын эдийн засаг цар тахал тохиосон 2020 онд 5.3 хувиар агшсан гэж Үндэсний статистикийн хорооноос өчигдөр мэдээллээ. Ийнхүү Азийн хөгжлийн банкны шинжээчдийн тогтоосооноор цар тахалын үеийн дотоодын эдийн засаг шилжилтийн үеээс хойшхи хамгийн том хүндрэл, 2000 оны хямралаас хойш эдийн засаг огцом агшсан анхны тохиолдол болж байгаа нь албан мэдээгээр баталгаажиж байна. Олон улсын байгууллагуудын шинжээчдийн таамаг мөн ойролцоо байгаа нь харагдаж байна. Дэлхийн банк 5.2, Азийн хөгжлийн банк 5.3, зарим байгууллага 6.0 хувиар тус тус агшина гэж таамаглаж байсан. Статистикийн мэдээллээр инфляцийн түвшин  оны эхний нэгдүгээр сард 2.4 хувь буюу Төвбанкны зорилтоос нам дор түвшинд хэвээр байлаа. Харин хэрэглээний бараа үйлчилгээний үнэ өмнөх оны мөн үеэс 2.4 хувиар өсөхөд хүнсний болон хувцас бүс бараа, эм тариа, эмнэлэгийн үйлчилгээний үнэ өссөн нь нөлөөлсөн гэжээ. Гэхдээ орон сууц, ус, цахилгаан, тээврийн үйлчилгааний үнэ буурчээ. Төв банк энэ оны инфляцийг  зургаан хувь байх зорилт тогтоосон. 2020 онд эдийн засгийн идэвхижил саарснаар үнийн өсөлтийн эрчмийг дагаж саарсан үзүүллэлтэй байгаа нь өнгөрсөн нэгдүгээр сарын үзүүлэлтээр хадгалагдаж байна.

Төсөв эхний нэг сарын байдлаар тэнцэвржүүлсэн нийт тэнцэл 118.5 тэрбум төгрөгийн алдагдалтай гарч төсвийн орлогийн хэмжээ өмнөх оны мөн үеэс зургаан хувиар буурсан бол зарлага 22.3 хувиар нэмэгджээ. Төсвийн орлогын 85 хувийг бүрдүүлдэг татварын орлого 604.3 тэрбум төгрөг байсан нь өмнөх оноос найм орчим хувиар буурчээ.

Mөнгөний нийлүүлэлт оны нэгдүгээр сарын эцэст 24.2 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 3.6 их наяд төгрөгөөр өссөн болохыг Үндэсний статистикийн хорооноос нийгэм, эдийн засгийн мэдээллийг хүргэхдээ онцоллоо.  Ийнхүү өсөхөд валютын хадгаламж нэг их наяд төгрөгөөр буюу 28.9 хувиар өсч мөн төгрөгийн хадгаламж 2.8 их наяд төгрөгөөр өссөн нь нөлөөлжээ.  Гүйлгээнд гаргасан бэлэн мөнгө нэгдүгээр сарын эцэст нэг их наяд төгрөг болж, өмнөх сараас 15.2 тэрбум төгрөгөөр буюу 15 хувиар өсөв. Өмнөх оны мөн үеэс 168.9 тэрбум төгрөг буюу 20.2 хувиар өссөн үзүүлэлттэй гарчээ.

Төгрөгийн хадгаламж энэ оны нэгдүгээр сарын эцэст 13.6 их наяд төгрөг болж, өмнөх сараас 218.1 тэрбум төгрөгөөр, өмнөх оны мөн үеэс 2.8 их наяд төгрөгөөр өсчээ.Тухайлбал, төгрөгийн хадгаламжын 89.4 хувь буюу 12.2 их наяд төгрөг нь иргэдийн хадгаламж байна. Харин 1.4 хувь нь аж ахуйн нэгж, байгууллагын хадгаламж эзэлж байна. Тэгвэл валютын хадгаламж 4.6 их наяд төгрөг болж, өмнөх сараас 58.2 тэрбум төгрөгөөр буурч, өмнөх оны мөн үеэс нэг их наяд төгрөгөөр өсчээ.

Эдийн засаг хэвийн үед мөнгөний нийлүүлэлт 30-45 хувь байдаг бол цар тахалтай холбоотой хорионоос болж 15 хувь болж буурчээ. Нэг үгээр хэлбэл, эдийн засаг зогсонги байдалд орж банкууд зээлээ гаргаж чадахгүй болсноор Төвбанк дахь арилжааны банкуудын чөлөөт эх үүсвэрийн мөнгө 7.8 тэрбум болж төвлөрсөн аж. Тиймээс ДНБ-ий хэвийн өсөлтийг хангахын тулд зээл гаргахаас өөр гарцгүй байгааг статистик харууллаа. 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.2.18 ПҮРЭВ № 32 (6509)

 

Үзэл бодлын чөлөөт талбар: “Үндсэн хууль бол алганд багтсан Монгол Улс” буюу 30 өөр үзэл бодол

Үзэл бодлын чөлөөт талбар: “Үндсэн хууль бол алганд багтсан Монгол Улс” буюу 30 өөр үзэл бодол

1 цаг 41 мин
“No naadam”-ынхан Үндсэн хуулийн 100 жилээр жагсах уу?!

Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулийг баталсны

Өчигдөр 06 цаг 00 мин
Танхимын нэрээр “Эрдэнэт”-ээс 120 тэрбумын тендер авсан уу?!

МҮХАҮТ-тай холбоотой таагүй мэдээлэл үе үе цацагдаад ба

Өчигдөр 06 цаг 00 мин
Цагаан суварга, Нарийнсухайт, Ухаа худаг ордуудын 34 хувийг Баялгийн санд авна

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг газрын хэвлийн бая

Өчигдөр 06 цаг 00 мин
“…С.Зоригийн хэргийн шинэ ажлын хэсгийнхэн та нарын хяналтаас гарчихлаа шүү дээ”

Төр нийгмийн зүтгэлтэн С.Зоригийг хөнөөсөн хэргийг илрүүлэх дөхөж байгаа та

Өчигдөр 06 цаг 00 мин
Хөгжилд хөтлөх дэд бүтцийн төслүүдээ урагшлуулъя

Манай улсын хоёр хөршийн нэг нь БНХАУ. Бид урд хөршийнхөө талаар м

Өчигдөр 06 цаг 00 мин
Нийслэлийн төсвийг өргөн барьж, автомашины улсын дугаар үнэд орсон 7 хоног

Хүн өмчтэй байх, эд хөрөнгөтэй байх нь хуулиар баталгаажсан хэдий ч зарим нэг дүр

Өчигдөр 06 цаг 00 мин
Д.Трампын ялалт ба үл үзэгдэх шуурга

“Симпсонууд” бол бидний ихэнх нь багадаа үздэг байса

Өчигдөр 06 цаг 00 мин
Үндсэн хуулийн утга санаа гүн гүнзгий агуулгатай

Монгол Улсын үндсэн хуулийн 100 жилийн ой энэ онд тохиож байгаатай холбогдуулан манай сонин эрдэмтэн, судлаачид, хуульчдаас зарим асуултад өгсөн хариуг нийтэлж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
“Хачин их жаргалтайгаар амьд явах сонголт хийж билээ”

“Зууны мэдээ” энэ удаагийн “Амьдралын тойрог” булангаараа  “Хар сарнай” үсчин г

Өчигдөр 06 цаг 00 мин