Б.Жавхлан: Мөнгөний эргэлтийг сайжруулна, гэхдээ өмнөх алдааг давтахгүй

2021-02-14
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Т.САЙХАН

Засгийн газар өнөөдрийн /2021.02.14/ ээлжит бус хурлаар  Нэг хаалга-Нэг шинжилгээ болон вакцинжуулалттай холбоотой асуудал, эдийн засгийг сэргээх 10 их наядын төлөвлөгөө зэрэг асуудлыг хэлэлцжээ. 

Засгийн газрын шийдвэрийн  талаар Сангийн сайд Б.Жавхлан мэдээлэл хийсэн. 

Тэрээр "Эдийн засгийг сэргээх 10 их наяд төгрөгийн төлөвлөгөөг өнөөдрийн хуралдаанаар онцгойлон хэлэлцлээ. Дэлхий нийтээрээ аюулт цар тахалтай анх удаа нүүр тулсан бөгөөд эрүүл мэндийг нэгдүгээрт тавих, эдийн засгийг нэгдүгээр тавих гэх хоёр төрлөөр тэмцэж байгаа. Монгол Улсын хувьд ард иргэдийн эрүүл мэндийг эн тэргүүнд тавьж байсан бол цаашид эдийн засгийг хамтад нь авч үзэх ёстой хэмээн шийдсэн. Хэрэв эдийн засгийг энэ хэвээр нь үргэлжлүүлбэл улс орны эдийн засаг ихээхэн цохилт авч, эрүүл мэндийн салбараа ч санхүүжүүлж чадахгүй хэмжээнд хүрч болохыг үгүйсгэхгүй. 10 их наядын төлөвлөгөөг хоёрдугаар сарын 10-нд ерөнхий төлөвлөгөөг танилцуулсан. Цаашид салбар бүрээр нь нарийвчлан танилцуулах болно.

Мөнгөний нийлүүлэлтийн тухайд мөнгө хэвлэх гэж байна гэх мэдээлэл иргэдийг төөрөгдүүлж байна. Сүүлийн нэг жилийн хугацаанд эдийн засгийг хүний биеэр зүйрлэвэл цусны эргэлт нь үндсэндээ 60-70 хувь зогссон. Мөнгөний нийлүүлэлт нь банкуудаар олгох зээл, төсвийн хөрөнгө оруулалт, гадаадын хөрөнгө оруулалт гэх үндсэн гурван сувгаар явдаг. 

Эдийн засгаа сэргээнэ гэдэг нь товчхондоо мөнгөний эргэлтийг сайжруулах юм. Түүнээс биш бэлэн мөнгө хэвлэн тараахгүй. Банкуудад гацсан байгаа нөөц хөрөнгөөр зээл олголтыг нэмэгдүүлэх, төсвийн урсгал зардал, төсвөөр дамжин хийгдэх хөрөнгө оруулалт, гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх чиглэлийг цогц хөтөлбөртөө багтаасан юм. Түүнээс биш халамжийн чиглэлээр бэлэн мөнгө тараах, урьд өмнө нь хэрэгжүүлж байсны адил алдаатай арга хэмжээ огт байхгүй" гэв.

Эх сурвалж:www.polit.mn 

Агаарын хөлгийн түлш нийлүүлэх Оросын саналыг дэмжинэ, дэмжихгүй

УИХ-д суудалтай намын бүлгүүд өчигдөр хуралдаж, цаг үеийн зарим асуудлаар байр сууриа нэгтг

43 мин
Төгрөг нуурын ордын “шинэ” шуугианы хуучраагүй “хуучин” баримтууд

УИХ-аас 2007 оны хоёрдугаар сарын 6-ны өдөр “Тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамаару

43 мин
Ройтерс: Энэтхэг улс гангийн импортод түр 12 хувийн татвар ногдуулахаар төлөвлөж байна

Бүгд найрамдах Энэтхэг улсын Засгийн газар улсынхаа дотоодын зах зээлийг хамгаалах үүднээс

10 цаг 31 мин
Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

14 цаг 3 мин
АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

17 цаг 4 мин
Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

17 цаг 17 мин
УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

18 цаг 23 мин
Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

18 цаг 24 мин
Сайд нар “...Цаг зуурын улс төр, хуурмаг мэдээллийн хөшигт автахгүй байя” гэж тохирчээ

Баялгийн санд баялгийг “татах” ажил энэ Засгийн газрын шийрийг шалгаж байна. Ердөө л, Тавантолгойн

Өчигдөр 06 цаг 00 мин
Ерөнхийлөгчийн хоёр хэлэлцээг УИХ яагаад хойшлуулаад байгаа вэ?!

УИХ-ын зарим Байнгын хороо өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын эдийн засаг, гадаад харилцаатай хол

Өчигдөр 06 цаг 00 мин