Л.Наранбаатар: Залилангийн хэргээс Ерөнхийлөгч Х.Баттулга, "Голомт"-ын Д.Баясгалан нар ашиг олсон

2021-02-10
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Т.САЙХАН

Эдийн засагч Л.Наранбаатар өнөөдөр /02.10/ хэвлэлийн бага хурал зарлаж, залилангийн гэх хэргийн талаар мэдээлэл хийлээ. Тэрээр "3.3 сая хохирогчтой залилангийн гэмт хэргийн талаар мэдээлэл өгье. Зөвхөн баримт судалгаа, факт яригдана. Тавантолгойгоос Гашуунсухайт боомт хүртэлх 270 км төмөр замыг 2010 онд "Энержи ресурс" барих гэж байхад тухайн үеийн Барилга, зам тээврийн сайд Х.Баттулга гацаасан. Үүний улмаас 10 тэрбум ам.долларын хохирол учирсан. 698.8 сая ам.доллараар барих гэж байсан төмөр замын өртөг одоо нэг тэрбум 281 сая ам.доллар болчихсон. Нэг сая тонн нүүрс гаргах гэж 1-2 хүний амь насыг золиосолж байна. Жолооч нар өвөл машиндаа халаагч тавьж шатаж үхэж байна. 2013 онд төмөр зам ашиглалтанд орох байсан. 17 тэрбум 442 сая ам.долларын борлуулалтын ашиг олох боломжтой байлаа. Долларын ханшийг өнөөдөр 1500 төгрөгт барих боломжтой байлаа. Цэвэр ашиг долоон тэрбум 402 сая ам.доллар олох байсан. Засгийн газар үүнийхээ 85 хувийг буюу  зургаан тэрбум 306 сая ам.долларыг хүртэх байлаа. Хэрэв Ерөнхийлөгч төмөр замыг гацаагаагүй байсан бол бид нэг сая төгрөг биш энэ их мөнгийг иргэддээ өгөх байв. Мөн энэ мөнгөөр гэр хорооллын 250 мянган өрхийг 70 мкв бүхийн орон сууцанд үнэгүй оруулах боломж байлаа. Ингээд бид утаа, хөрсний бохирдлын асуудлаас салах байсан юм. Эсвэл 10 тэрбум ам.доллараар эсвэл 14 мянган цэцэрлэг барих байлаа. Төмөр замаа ашиглалтад оруулсан бол монголчууд 100 хувь Оюутолгойгоо ажиллуулах байв. 60-70 сая тонн зарсаны эцэст арай хийж 1072 ширхэг хувьцааны 96,480 төгрөгний ногдол ашиг хүртлээ. Үнэн хэрэгтээ 1,884,503 төгрөгийн ногдол ашиг авах боломжийг бид алдсан. Төмөр замыг гацаасан нь хамгийн том хэрэг. Үүний хамгийн том хохирогч нь Монголын ард түмэн. Төмөр зам баривал танк орж ирж, монголчууд эзлэгдэнэ гэж Ерөнхийлөгч хэлж байлаа. Майдар хот, Аж үйлдвэрийн парк гээд баахан макет хийгээд бурхан болчихсон. Гэвч биднээс 10 тэрбум ам.долларын боломжийг хулгайлчихаад байна. Үүнээс хэн хожсон бэ гэвэл хоёр хөрш Хятад болон ОХУ, "Голомт"-ын Д.Баясгалан, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга" гэлээ.

Эх сурвалж:www.polit.mn 

teneg gulug
Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Уржигдар 12 цаг 51 мин
Г.Дамдинням VS Д.Гантулга

Г.Дамдинням VS Д.Гантулга

Уржигдар 12 цаг 44 мин
Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Уржигдар 12 цаг 06 мин
Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Уржигдар 10 цаг 50 мин
Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Уржигдар 10 цаг 43 мин
Сайд нар мега төслүүдээс түрүүлээд өөрсдөө “мега” болоод байна уу?!

УИХ-ын 2024 оны сонгуулиар улс төрийн намуудын гол концепц нь “...Төрийн түшээ бол дарга би

Уржигдар 06 цаг 00 мин
Гишүүд “…Хараат боллоо” гэж хашгирахын оронд хайгуул хийх эрх зүйг ярих хэрэгтэй

Ниргэсэн хойно нь хашгирна. Энэ үг өчигдрийн чуулгандаа суусан эрхэм гишүүдэд яг таарч байна. Засгий

Уржигдар 06 цаг 00 мин
Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

2025-04-17
Б.Пүрэвдорж: Сайд, дарга нар нь Эрдэнэс тавантолгой дээр очоод биржийн гэрээ хийгээд байна

Б.Пүрэвдорж: Сайд, дарга нар нь Эрдэнэс тавантолгой дээр очоод биржийн гэрээ хийгээд байна

2025-04-17
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Биржийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Биржийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна

2025-04-17