Айл өрхийн аюулгүй байдал, амь нас эрсдэхээс сэргийлдэг хариуцах эзэнтэй болжээ

2021-02-10
Нийтэлсэн: Админ
 4 мин унших

Б.НАМУУНТАМИР

Жил бүр угаарын хийн хордлогын улмаас иргэд амь нас, эрүүл мэндээрээ хохирдог. Санамсар, болгоомжгүйн улмаас иргэд угаарын хийд эрсдэх нь элбэг. Тиймээс ард иргэдээ болзошгүй аюул эрсдэлээс хамгаалах зорилгоор Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооноос “Яндангаа хөөлье” аяныг улс орон даяар өрнүүлж байгаа. Аяны хүрээнд зорилтот олон ажил хийж байгаагийн нэг нь “Таван толгой түлш” компанитай хамтран мэргэжлийн яндан хөөлөгчдийг бэлтгэх сургалт юм. Бид “Таван толгой түлш” компанийн хэрэглэгчдэд үйлчлэх албаны засварын төвийн ажилтан Д.Ариунбуяны  ажлын нэг өдрийг сурвалжиллаа. 
Дуудлага мэдээллийн дагуу тухайн дүүрэгт ажиллах ажилчид төлөвлөгөө гарган дуудлага өгсөн иргэдтэй тухайн цагт холбогдож, хамгийн эхэнд очих боломжтой айлыг сонгон очдог. Өнөөдрийн байдлаар Баянгол дүүргийн Х хорооны нутаг дэвсгэрт байрлах айлыг зорилоо. Тэднийх хотын төвөөс нэлээд зайтай учир багагүй түгжирч, гэр хорооллын гудамж сүлжин зорьсон айлдаа ирлээ. 
Зуух нь галтай байсан учир галыг нь авч, зуухыг нь хөргөөж байж хөөлөх ёстой гэв. Бидний зорьсон айл бага насны дөрвөн хүүхэдтэй. Эднийх өмнөх есдүгээр сард Тавантолгой түлш компанид дуудлага өгч, яндангаа хөөлүүлж, пийшингийн битүүмжлэл алдагдсан хэсгийг бөглөж, заавар зөвлөгөө өгч байжээ. Харин өнөөдөр дуудлага өгсөн шалтгаан нь пийшингийн битүүмжлэл мөн л алдагдаж, удаан хугацааны элэгдэлд хагарч, хагарсан хэсгээрээ утаа гарч байжээ.

“Яндангаа бөглөөд малгайвч хийсэн байсны улмаас угаар гарчээ”

Яндан хөөлөх дуудлага, үзлэг оношилгоо, засвар үйлчилгээ зэрэг ажлыг нэгэн дор гүйцэтгэх ажилтан П.Ариунбуян ажилдаа ханцуй шамлан оров. Тэд өөрсдийн хийсэн яндан хөөлөгчөө аван байшингийн дээвэрт гарч яндангаа хөөлж эхлэв.
Харин дээшээ гараад харахад яндангаа бөглөөд малгайвч хийсэн байсныг нь авчээ.  Мөн дулаанаа барих гэж яндангаа хулдаасаар ороосон харагдав. Иргэд энэ мэт санамсар, болгоомжгүй, мөн стандартын дагуу ашигладаггүйн улмаас угаарын хийд хордох нь элбэг гэж хяналтын ажилтан тайлбарлалаа. Байшингийн дээвэр дээр гарч яндангаа хөөлсөний дараа ханан пийшингийн худгийг олж, нэг тоосго цоолон янданг хөөлж буулгасан хөөг ухаж авах аж. Пийшингийн тоосгыг нураах явцад тоосго хооронд зай гарч, шавар нь нааш хөндийрсөн байгааг гэрийн эзэнд тайлбарлаж байлаа. Яндан хөөлөхөд шар шавар хэрэг болдог аж. Хэрэв шавар байхгүй бол элс, цементээр орлуулж болох нь. Гэвч яндангаа хөөлүүлэхээр дуудлага өгсөн айлууд шар шавар бүү хэл элс ч үгүй суух нь нийтлэг үзэгдэл байв. Иргэдийн тухайд яндан хөөлөгч л бүгдийг нь засна гэх ойлголт байгаа нь анзаарагдсан.
Ажилчид дуудлага өгсөн айлд дунджаар 15-20 минут зөвлөгөө өгч, нэгээс хоёр цаг засвар, үйлчилгээний ажлыг ямар ч үнэ төлбөргүйгээр хийдэг байна. Тус төвийн 70140000 утсанд  өдөрт 20-30 дуудлага ирдэг аж. Хэдийгээр тэдний ажлын цаг өглөө 09:00-18:00 цаг боловч айлаас айлд дуудлагаар очиж зуухыг нь шалгаж, янданг нь хөөлсөөр нэг л мэдэхэд үдшийн бүрийтэй золгож, 23:00 цагийн орчимд л гэрийн бараа хардаг аж. 

“Түүхий нүүрс түлж байхад айл өрхийн аюулгүй байдлыг  хариуцах эзэнгүй байлаа”

“Таван толгой түлш” компанийн хэрэглэгчдэд үйлчлэх албаны засварын төвийн ажилтан Д.Ариунбуян “Хол ойроосоо хамаараад өдөрт 5-6 дуудлагад явдаг байна. Хөл хорионы үед дуудлага эрс цөөрсөн. Зуухнаасаа шалтгаалаад ханан пийшингийн  худаг, сувгийн холболтууд нь өөр байдаг. Дуудлага өгч байгаа айл өрхөд зуух ханан пийшин стандартын дагуу баригдаагүй байдаг. Тухайлбал, байшингийн дээвэртэйгээ чацуу яндангаа хийсэн байна, хүйтний улиралд цан их цохидог турбо яндан их байрлуулдаг байна. Ханан пийшингийн худгийн хуваарлилтууд дийлэнх нь буруу байдаг. Иргэд өөрсдөө буюу, мэргэжлийн бус хүмүүсээр өрүүлсэн том жижиг стандартын бус худагтай байдаг. Өмнө нь түүхий нүүрс түлж байхад айл өрхийн аюулгүй байдал, хүний амь нас эрсдэхээс урьдчилан сэргийлдэг хариуцах эзэнгүй байлаа. Харин  одоо хариуцах эзэнтэй болсон. Дандаа л стандартын бус зуух, пийшин, яндантай айлууд дуудлага өгдөг” гэлээ. 
Ийнхүү пийшингийн худгийг олж, нэг тоосго цоолон янданг хөөлж буулгасан хөөгөө авч, буцаад пийшинг шавардан бөглөлөө. Мөн пийшингийн хагарсан хэсгийг шавардаж дууссаны дараа пийшингийн соролтыг сонингийн цаас шатааж аюулгүй гэдгийг шалгаад, дуусгасан юм. 
Дүн өвөл эд дундаа явж байгаа энэ үед гэр хорооллын айл өрхүүд өвлийн бэлтгэлээ базаахдаа л зуух яндангаа аль эрт хөөлсөн байх ёстой ч ийнхүү бусдыг хүлээж гараа хумхиж суугааг холбогдох албаны хүмүүс хэлж байв. Өөрсдөө яндангаа хөөлж чадах байсан ч нийслэлээс үнэ төлбөргүй хийж байгаа гэдгийг сонсоод бусдын гар харах болжээ. 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин 2021.2.10 ЛХАГВА № 29 (6506)

Зочин
Арай л юмаа зуух яндангий нь өөрлөнө гэнүү юу гэсэн үг вэ айл өрхийн яндан хөөлнө гэж.Энэ яндангаа хөөлүүлж байгаа авгай,нөхрүүд эрүүл үү? Хэний төлөө юуны төлөө амьдарч байнаа.Монгол эмэгтэй өглөө босоод яндангаа хөөлдөггүй юм уу? АРИУНБУЯН дарга ОБ-ынхан очиж яндан хөөлөх хэрэг үү? Арай дэндэж байгаан бишүү яасан ичдэггүй хүмүүс вэ?
Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Уржигдар 12 цаг 51 мин
Г.Дамдинням VS Д.Гантулга

Г.Дамдинням VS Д.Гантулга

Уржигдар 12 цаг 44 мин
Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Уржигдар 12 цаг 06 мин
Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Уржигдар 10 цаг 50 мин
Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Уржигдар 10 цаг 43 мин
Сайд нар мега төслүүдээс түрүүлээд өөрсдөө “мега” болоод байна уу?!

УИХ-ын 2024 оны сонгуулиар улс төрийн намуудын гол концепц нь “...Төрийн түшээ бол дарга би

Уржигдар 06 цаг 00 мин
Гишүүд “…Хараат боллоо” гэж хашгирахын оронд хайгуул хийх эрх зүйг ярих хэрэгтэй

Ниргэсэн хойно нь хашгирна. Энэ үг өчигдрийн чуулгандаа суусан эрхэм гишүүдэд яг таарч байна. Засгий

Уржигдар 06 цаг 00 мин
Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

2025-04-17
Б.Пүрэвдорж: Сайд, дарга нар нь Эрдэнэс тавантолгой дээр очоод биржийн гэрээ хийгээд байна

Б.Пүрэвдорж: Сайд, дарга нар нь Эрдэнэс тавантолгой дээр очоод биржийн гэрээ хийгээд байна

2025-04-17
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Биржийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Биржийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна

2025-04-17