З.Батцэцэг
"Оросын шууд худалдан авалтын фондоос “Спутник V” вакциныг Монголын ЭМЯ бүртгэлээ” гэж "РИА Новости" мэдээлжээ. Ямар нэгэн клиник нэмэлт туршилтгүй шууд, түргэвчилсэн журмаар бүртгэгдсэн гэж цохон тэмдэглэсэн байна. Оросын шууд худалдан авалтын фонд Европийн холбооны“Спутник V” вакциныг бүртгүүлхээр өргөдлөө өгсөн ба аажим шалгалтын журмаар мэдээллийг Европын эрүүл мэндийн агентлагаар дамжуулж оруулах үйл ажиллагаагаа эхлүүлжээ. Мөн "Lancet" судалгааны сэтгүүл “Спутник V” вакцины эмнэл зүйн 3-р үе шатны туршилтын үр дүнг хэвлэж, өндөр үр дүнтэй гэдгийг нь батлаад байгаа билээ.
Эх сурвалж: www.russia.rt.com
дэмжиж байна
ЯАГААД МАН ын засаг вакциныг 7 сард, ерөнхийлөгчийн сонгуулийн дараа хийнэ гэж багаа юм вэ? ИРГЭДийг хорьж шаналгаж байвал МАН ын хүнд саналаа өгнө гэж байгаа юм уу?