Т.САЙХАН
"Эхийн алдар" одонтой ээжүүдийн тэтгэмжийг жилд нэг удаа, Цагаан cap, Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан "Насны хишиг"-ийг 65-аас дээш насны ахмадуудад жилд хоёр удаа тус тус олгодог билээ. Тэгвэл одонтой ээжүүд, насны хишгийн мөнгийг энэ сарын 9-нд дансаар олгохоор болсон байна. Иргэд дансныхаа мэдээллийг Ehalamj.mn сайтаар орж баталгаажуулснаар тэтгэмжийн мөнгө шууд данс руу нь орох юм.
Улсын хэмжээнд одоогоор "Насны хишиг" авдаг 140 мянга орчим ахмад настан, "Алдарт эхийн одон"-гийн тэтгэмж авдаг 220 мянга гаруй ээж байгаа аж.
Эх сурвалж:www.polit.mn