Төв аймгийн шүүхээс Х.Нямбаатарыг худал мэдээлэл тараасан хэмээн УИХ-ын Ёс зүйн хороонд ханджээ

2021-02-06
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Т.САЙХАН

Төв аймаг дахь Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээс ТЕГ-ын дарга асан Б.Хурц, Улсын ерөнхий прокурорын орлогч асан Г.Эрдэнэбат нарын зургаан хүнд холбогдох хэргийг анхан шатны шүүхэд дахин хэлэлцүүлэхээр буцаасан билээ. Улмаар тэднийг  2020 оны арваннэгдүгээр сарын 23-нд  батлан даалтад гаргасан юм.

Тэгвэл Төв аймаг дахь Шүүхийн Тамгын газраас өчигдөр /02.05/ мэдэгдэл аргажээ. Тус мэдэгдэлд дурдсанаар “2021 оны нэгдүгээр сарын 29-ний өдөр УИХ-ын танхимаас УИХ-ын гишүүн Х.Нямбаатар “…эрүүдэн шүүхтэй холбоотой хэрэг их удаан процесстой явж байгаа. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийн оролцогчдын өмгөөлөгчдөөс маш олон удаа хүсэлт гаргаж хэргийг бүтэн жилээр хойшлуулсан. Аргаа бараад тухайн үед Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах замаар энэ хязгааргүй хүсэлт тавьж түүнийгээ шийдвэрлүүлдэг процессыг хумьж өгсөн. Улмаар анхан шатны шүүхээс гэм буруутай гэж үзэж эрүүдэн шүүхтэй холбоотой хүмүүсийг гэм буруутайд тооцоод хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа үргэлжилсэн. Харамсалтай нь хэргийг мөрдөн байцаалтад буцаасан, буцаамагцаа хэрэгт холбогдсон хүмүүсийг таслан сэргийлэх арга хэмжээг нь өөрчилж өнөөдөр ингээд сул чөлөөтэй явуулж байгаа.  Төв аймгийн шүүхийн шүүгч н.Энхмаа дээрх хүмүүст холбогдсон хэргийг хянаж үзээд мөрдөн байцаалтад буцаагаад таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж Хурц нарт холбогдох хүмүүсийг батлан даалт болгоод явуулчихсан байж байгаа. Шүүхийн хууль 3 дугаар сарын сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлнэ, бид нар хэрэгжилт дээр харах ёстой. Нөгөө хонгилын гэдэг тэр механизмыг нураах, ийм үр дагаврыг үзүүлэх байх гэж бодож байгаа. Би шулуухан хэлье Улсын Дээд шүүхэд нэр бүхий шүүгчид байгаа.

Нэр бүхий шүүгчид энэ хонгилын системийг өнөөдрийг хүртэл хадгалж авч үлдэж байгаа. Өнөөдөр 2017, 2018 оноос хойш шийдэгддэггүй хэрэг өнөөдрийг хүртэл байна. Энэнээс болж тэр хоёр нэр бүхий н.Чимгээ, н.Содномдаржаа нарын эрх, эрх чөлөөний асуудал ингээд өнөөдөр эдлэгдэхгүй ийм байдалтай байгаа. Энэ дээр бид нар цаашид шүүхийн энэ системийн шинэчлэлтэй уялдаж энэ хүмүүсийн эрх, эрх чөлөөг сэргээхийн төлөө дараа, дараагийн арга хэмжээг авч хэрэгжүүлэх болно” гэх худал мэдээ, мэдээллийг УИХ-ын танхимаас Хууль зүй дотоод хэргийн сайд хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтэд удаа дараа тарааж байна. Иймд УИХ-ын гишүүн, Хууль зүй дотоод хэргийн сайд Х.Нямбаатарыг шүүх, шүүгчийн нэр төр, ажил хэргийн нэр хүндэд халдаж, шүүхэд хөндлөнгөөс нөлөөлөхгүй байхыг үүгээр мэдэгдье. Мэдэгдлийн хувийг Монгол Улсын Их Хурлын Ёс зүйн дэд хороонд хүргүүлэв” гэжээ.

Эх сурвалж:www.polit.mn 

зочин
шүүхийн ерөнхий зөвлөл гэж байдаг билүү
Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Уржигдар 12 цаг 51 мин
Г.Дамдинням VS Д.Гантулга

Г.Дамдинням VS Д.Гантулга

Уржигдар 12 цаг 44 мин
Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Уржигдар 12 цаг 06 мин
Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Уржигдар 10 цаг 50 мин
Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Уржигдар 10 цаг 43 мин
Сайд нар мега төслүүдээс түрүүлээд өөрсдөө “мега” болоод байна уу?!

УИХ-ын 2024 оны сонгуулиар улс төрийн намуудын гол концепц нь “...Төрийн түшээ бол дарга би

Уржигдар 06 цаг 00 мин
Гишүүд “…Хараат боллоо” гэж хашгирахын оронд хайгуул хийх эрх зүйг ярих хэрэгтэй

Ниргэсэн хойно нь хашгирна. Энэ үг өчигдрийн чуулгандаа суусан эрхэм гишүүдэд яг таарч байна. Засгий

Уржигдар 06 цаг 00 мин
Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

2025-04-17
Б.Пүрэвдорж: Сайд, дарга нар нь Эрдэнэс тавантолгой дээр очоод биржийн гэрээ хийгээд байна

Б.Пүрэвдорж: Сайд, дарга нар нь Эрдэнэс тавантолгой дээр очоод биржийн гэрээ хийгээд байна

2025-04-17
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Биржийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Биржийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна

2025-04-17