Б.ДОЛЖИНЖАВ
ЭМЯ-наас COVID-19 халдварын тархалттай холбоотой ээлжит мэдээллээ 11:00 цагт /2021.02.06/ өглөө. Улсын хэмжээнд баасан гаригт 20853 хүнд шинжилгээ хийхэд 61 хүнээс халдвар илэрчээ.
Энэ талаар ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Шинээр илэрсэн тохиолдлууд бүгд Улаанбаатар хотод бүртгэгдсэн. Батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтлын хүмүүс болон халдвар голомтолж гараад буй газруудтай холбоотой байна. Тухайлбал, Монгол шир компани, Гутлын цех, ББСБ, Амгалан амаржих газар болон гэр бүлийн ойрын хавьтлын 61 хүнээс коронавирус илэрсэн. Ингэснээр дотоодын халдвар 1479, улсын хэмжээнд бүртгэгдсэн тохиолдол 1989 боллоо” гэв.
Дотоодын халдвар 1418 /2021.02.06/
- Улаанбаатар хотод-1153
- Орхонд-25
- Архангайд-3
- Сэлэнгэд-217
- Дархан-Уулд-45
- Говьсүмбэр-4
- Дорноговь-32 тохиолдол тус тус бүртгэгдээд байна.
Эх сурвалж:www.polit.mn