Т.САЙХАН
2021.02.04
Эрүүл мэндийн яамны ээлжит мэдээллийн үеэр ЭМЯ-ны Шуурхай удирдлагын албаны дарга Д.Нарангэрэл сэтгүүлчдийн асуултад хариуллаа. Тэрээр "2021 оны нэгдүгээр улиралдаа багтааж вакцин оруулж ирэхээр ажиллаж байна. Хүн амынхаа 60 хувийг вакцинжуулж сүргийн дархлаа тогтоовол өвчлөл буурна. Нэг хүний эмчилгээнд найман сая төгрөг зарцуулж байгаа нь зөвхөн эм хэрэглээнээс гадна ажиллаж байгаа ажилтны цалин, хамгаалах хувцас хэрэгсэлд зарцуулагдаж байна. Ирэх гуравдугаар сараас өвчлөл нэмэгдэх хандлагатай. Өвчлөл хүндэрч, эмч хүрэлцэхгүй болоход тэтгэвэрт гарсан эмч нарыг дайчилна" гэв.
Эх сурвалж:www.polit.mn