Э.Бат-Эрдэнэ: Улсын хэмжээний эрчим хүчний эх үүсвэр барина

2021-02-02
Нийтэлсэн: Админ
 4 мин унших

Ц.МЯГМАРБАЯР

Бизнес, хөгжил” булангийн энэ удаагийн зочноор Өмнөговь аймагт үйл ажиллагаа явуулдаг “Шүтээн Эрдэнэ” компанийн ерөнхий захирал Э.Бат-Эрдэнийг урьж ярилцлаа.

 

-Танай компани хэдэн онд байгуулагдсан. Үйл ажиллагааны хэдэн чиглэлд ажиллаж хэчнээн хүнийг ажлын байраар хангаж байна вэ?

-“Шүтээн Эрдэнэ” ХХК нь 2006 онд байгуулагдсан. Реклам зар сурталчилгааны чиглэлээр түрээсийн самбарын үйл ажиллагаа, гадаад дотоод худалдаа, авто тээвэр, “Perfect press print” хэвлэлийн үйлдвэр, өөрийн “Бишрэлт” худалдааны төвд сүүлийн үеийн дэвшилтэт технологид суурилсан дулааны шугам сүлжээний брэндийн тоног төхөөрөмжийн дэлгүүр болон түрээсийн үйлчилгээ үзүүлэх зэргээр үйл ажиллагаагаа өргөжүүлэн ажиллаж байна.  Мөн эрчим хүч, барилгын чиглэлээр ажилладаг. Манай компани чадварлаг, мэргэжил боловсролтой үндсэн 27 ажилтантай. 2014 оноос хойш аймаг орон нутгийн дэд бүтэц, инженерийн шугам сүлжээний чиглэлээр 10 гаруй ажил, таван сумын уурын зуухыг хагас автомат уурын зуухаар 100 хувийн шинэчлэл хийсэн. Хийсэн ажил бүрдээ шинэ технологи нэвтрүүлж, чанарын өндөр түвшинд гүйцэтгэхийг эрхэмлэдэг. Манайх жилдээ 100 орчим  сая  төгрөгийг улс, аймаг орон нутгийнхаа татварт  төвлөрүүлдэг.

- Танай компанийн нэвтрүүлж буй техник технологи, шийдэл. байгаль орчин болон эдийн засгийн хэмнэлт, үр өгөөжийн тал дээр ямар дэвшил гарган ажиллаж байна.  Хэрэгжүүлсэн томоохон төслүүдээ дурдаад хэр зэрэг хүрээг хамарч байна вэ?

- 2014 онд Даланзадгад сумын шинэ суурьшлын бүсэд бүрэн автомат дулаан дамжуулах төвийг анх хийж гүйцэтгэсэн. Мөн онд шинэ суурьшлын бүсэд гурван км дулааны тараагуур таван хос шугам ын ажлыг гүйцэтгэсэн. 2016 онд мөн Даланзадгад сумын гэр хорооллын агаарын бохирдлыг бууруулах зорилгоор бүрэн автомат дулаан дамжуулах төв, дулааны шугам сүлжээг гэр хороололд нэвтрүүлсэн. Түүнчлэн 2017 оноос 2021 он хүртэлх хугацаанд Өмнөговь аймгийн Гурвантэс, Баян-Овоо, Цогтцэций, Ноён сумдын болон Ханбогд сумын нутагт байрлах “Тайван зогсоол цогцолбор”-ын Уурын зуухны барилгыг барьж, ОХУ-н Барнаул хотоос 2кВт-н 2хос буюу нийт 4кВт-н хүчин чадал бүхий хагас автомат уурын зуухыг нэвтрүүлэн эдгээр сумдын иргэд, аж ахуйн нэгжийг эрчим хүчний найдвартай эх үүсвэртэй болгож дулаан өвөлжих нөхцлийг бий болгосон. Уг уурын зуух нь  хүний ажиллах орчинг сайжруулж, хүний оролцоог багасгасан найдвартай дэвшилтэт технологитой. Ашигт үйлийн коэффицент өндөр, автомат тоноглолтой зуух нь цахилгаан, тог, ус, түлшний зарцуулалт гэх мэт эдийн засгийн хэмнэлттэйгээс гадна  ил ажиллагаатай уламжлалт уурын зуухнуудаас эрс ялгаатай. Байгаль экологийн хувьд шатаах зуух нь түлшийг бүрэн шатаадаг, циклон үнс баригчаар яндангаас гарах утааны нарийн ширхэглэг тоосонцор, үнсийг 85-95 хувиар гадагшлуулахгүй барьдаг технологитой. Энэ технологиор аймгийнхаа сумдын уурын зуухыг бүрэн шинэчилж дуусах төлөвлөгөөтэй байгаа. Мөн бусад аймгуудын уламжлалт уурын зуухыг халах автомат уурын зуухыг нэвтрүүлэхэд хамтарч ажиллах боломжтой. Мөн Ханхонгор, Цогтцэций, Ханбогд, Даланзадгад сумдын дулаан, цэвэр, бохир усны шугамын шинэчлэлтийн ажлуудыг гүйцэтгэсэн.

-Цаашид цаг үеийн нөхцөл байдал коронавирусын дараах үетэй  уялдуулан  бизнесээ хэрхэн амжилттай удирдах төлөвлөгөөтэй байна вэ?

- Цаг үеийн байдал хэцүү байгаа ч  одоо гүйцэтгэж буй төсөлт ажлуудыг аль болох цаг хугацааны хувьд алдагдал багатай хийж гүйцэтгэхийг зорьж байна.  Мөн ажилчдынхаа эрүүл мэндэд анхаарч аль болох ажлын байрыг нь хэвээр  хамгаалахын төлөө ажиллаж байна. Манай компани нийгмийн хариуцлагын хүрээнд орон нутагтаа тусламж, дэмжлэг болгож мөнгөн хандив болон эд материалын туслалцаа үзүүлсэн. Улаанбаатар хотын зарим аж ахуйн нэгжүүд хүнд байдалд орж байгааг сонсоод харамсаж байдаг. Нэгэнт босгосон компанийг дахин хөл дээр нь босгоход эхний хөрөнгө оруулалтаасаа хэд дахин хөрөнгө оруулалт шаарддаг. Гэхдээ төр засгаас тодорхой дэмжлэг үзүүлэх байх гэж найдаж байна. Хөдөө орон нутгийн компанийнхан  бид аль болох  ажлын байрыг нь хамгаалахын тулд бусад салбарт бизнесээ хөрвүүлж ажиллахыг хичээж байна. Ер нь цар тахлаас хамаарч ажил зогсоход хүрвэл бусад салбарын бизнест анхаарлаа хандуулж ажилчдынхаа нийгмийн асуудлыг цаг хугацаанд нь шийдэх төлөвлөгөөтэй байна.

-Танай компанийн алсын хараа, үнэ цэнэ, цаашдын зорилго юу вэ?

- Манай компани эрчим хүчний салбарт Өмнөговь болон улсынхаа хэмжээнд байр сууриа эзэлсэн, чанартай дэвшилтэт шинэлэг технологийг нэвтрүүлэгч компани байх. Хүн ба хүнд суурилсан технологийн хөгжил бол манай компанийн үнэт зүйл юм. Улсын хэмжээний эрчим хүчний эх үүсвэр барих хэтийн зорилготой.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин 2021.2.2 МЯГМАР № 23 (6500)

 

Үзэл бодлын чөлөөт талбар: “Үндсэн хууль бол алганд багтсан Монгол Улс” буюу 30 өөр үзэл бодол

Үзэл бодлын чөлөөт талбар: “Үндсэн хууль бол алганд багтсан Монгол Улс” буюу 30 өөр үзэл бодол

1 цаг 34 мин
“No naadam”-ынхан Үндсэн хуулийн 100 жилээр жагсах уу?!

Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулийг баталсны

Өчигдөр 06 цаг 00 мин
Танхимын нэрээр “Эрдэнэт”-ээс 120 тэрбумын тендер авсан уу?!

МҮХАҮТ-тай холбоотой таагүй мэдээлэл үе үе цацагдаад ба

Өчигдөр 06 цаг 00 мин
Цагаан суварга, Нарийнсухайт, Ухаа худаг ордуудын 34 хувийг Баялгийн санд авна

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг газрын хэвлийн бая

Өчигдөр 06 цаг 00 мин
“…С.Зоригийн хэргийн шинэ ажлын хэсгийнхэн та нарын хяналтаас гарчихлаа шүү дээ”

Төр нийгмийн зүтгэлтэн С.Зоригийг хөнөөсөн хэргийг илрүүлэх дөхөж байгаа та

Өчигдөр 06 цаг 00 мин
Хөгжилд хөтлөх дэд бүтцийн төслүүдээ урагшлуулъя

Манай улсын хоёр хөршийн нэг нь БНХАУ. Бид урд хөршийнхөө талаар м

Өчигдөр 06 цаг 00 мин
Нийслэлийн төсвийг өргөн барьж, автомашины улсын дугаар үнэд орсон 7 хоног

Хүн өмчтэй байх, эд хөрөнгөтэй байх нь хуулиар баталгаажсан хэдий ч зарим нэг дүр

Өчигдөр 06 цаг 00 мин
Д.Трампын ялалт ба үл үзэгдэх шуурга

“Симпсонууд” бол бидний ихэнх нь багадаа үздэг байса

Өчигдөр 06 цаг 00 мин
Үндсэн хуулийн утга санаа гүн гүнзгий агуулгатай

Монгол Улсын үндсэн хуулийн 100 жилийн ой энэ онд тохиож байгаатай холбогдуулан манай сонин эрдэмтэн, судлаачид, хуульчдаас зарим асуултад өгсөн хариуг нийтэлж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
“Хачин их жаргалтайгаар амьд явах сонголт хийж билээ”

“Зууны мэдээ” энэ удаагийн “Амьдралын тойрог” булангаараа  “Хар сарнай” үсчин г

Өчигдөр 06 цаг 00 мин