Д.Сумъяабазар: Танхимын хичээлийг ирэх сарын 1-нээс эхлүүлнэ

2021-02-01
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Т.САЙХАН

НЗДТГ-аас Боловсрол, шинжлэх ухааны яамтай хамтран гуравдугаар сарын 1-нээс танхимын сургалтыг эхлүүлэх бэлтгэлийг ханган ажиллаж байгааг Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар мэдээллээ.

УОК-ын Шуурхай штаб өнөөдөр цахимаар хуралдсан бөгөөд Засаг дарга цар тахлын нөхцөл байдал нь эдийн засгийн болон нийгмийн бусад салбарт хүндрэл учруулж, улмаар нийгэмд ялгавартай, тэнцвэргүй байдал үүсгэж байгаа асуудлыг хөндөв. Тухайлбал, боловсрол, эрүүл мэнд, төрийн зарим үйлчилгээг цахимаар шийдвэрлэж байгаа ч цахим хэрэглээнд бүрэн шилжих боломжгүй иргэд, оюутан сурагчид хоцрогдож байгаа гэдгийг онцолжээ.

Нийслэлд хөл хорио хэвээр үргэлжилсээр байвал дөрөвдүгээр сарын 1-н гэхэд 500 мянган ажлын байр эрсдэлд орох тооцоог салбарын эрдэмтэн, судлаачидтай хамтран гаргасан. Тиймээс хот эрсдэлийн зэргийг тооцож үзээд хөл хориог үе шаттай бууруулан, аж ахуйн нэгж, үйлчилгээний байгууллагуудын үйл ажиллагааг хэвийн үргэлжлүүлэх боломжийг бүрдүүлэн ажиллаж байна гэлээ.

 

Түүнчлэн барилгын компаниудын үйл ажиллагааг эхлүүлж, ажлын байр хадгалах саналыг Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар гаргав. Улмаар коронавируст цар тахлын хүнд үед барилгын салбарын борлуулалтыг дэмжих үүднээс 87 тэрбум төгрөгөөр НОСК  орон сууц худалдан авч түрээслээд-өмчлөх хэлбэрээр төрийн албан хаагчид, иргэдэд олгож байгаа аж. Тэр тусмаа цар тахлын голомт дээр ажиллан,  үүрэг  гүйцэтгэж буй албан хаагчдыг  энэхүү түрээслээд-өмчлөх хэлбэрийн орон сууцанд хамруулах  бодлогыг  хот баримталж байгаа гэдгийг хэллээ. 

Эх сурвалж:www.polit.mn 

del
огцор
Энэ тэнэг юу хуцаад байна вэ.
Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Уржигдар 12 цаг 51 мин
Г.Дамдинням VS Д.Гантулга

Г.Дамдинням VS Д.Гантулга

Уржигдар 12 цаг 44 мин
Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Уржигдар 12 цаг 06 мин
Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Уржигдар 10 цаг 50 мин
Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Уржигдар 10 цаг 43 мин
Сайд нар мега төслүүдээс түрүүлээд өөрсдөө “мега” болоод байна уу?!

УИХ-ын 2024 оны сонгуулиар улс төрийн намуудын гол концепц нь “...Төрийн түшээ бол дарга би

Уржигдар 06 цаг 00 мин
Гишүүд “…Хараат боллоо” гэж хашгирахын оронд хайгуул хийх эрх зүйг ярих хэрэгтэй

Ниргэсэн хойно нь хашгирна. Энэ үг өчигдрийн чуулгандаа суусан эрхэм гишүүдэд яг таарч байна. Засгий

Уржигдар 06 цаг 00 мин
Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

2025-04-17
Б.Пүрэвдорж: Сайд, дарга нар нь Эрдэнэс тавантолгой дээр очоод биржийн гэрээ хийгээд байна

Б.Пүрэвдорж: Сайд, дарга нар нь Эрдэнэс тавантолгой дээр очоод биржийн гэрээ хийгээд байна

2025-04-17
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Биржийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Биржийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна

2025-04-17