ЭМЯ: "COVID-19" халдварын тохиолдол 35-аар нэмэгдэж, СХД-т шинэ голомт үүслээ

2021-02-01
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Т.САЙХАН

2021.02.01

ЭМЯ-наас COVID-19 нөхцөл байдлыг танилцууллаа. Сүүлийн 24 цагт улсын хэмжээнд 5433  хүнд шинжилгээ хийхэд 35  хүний сорьцод илэрсэн байна. Шинээр илэрсэн тохиолдлууд нь бүгд Улаанбаатар хотод бүртгэгдсэн байна. 

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Сүүлийн хоёр долоо хоногт худалдаа үйлчилгээг нээсэн тул халдвар эрс нэмэгдэж байна. Монгол Улсад халдварын тохиолдол болон голомтууд нэмэгдсээр байна. Сүүлийн долоо хоногт 126 тохиолдол илэрсэн нь өмнөх 4 долоо хоногтой харьцуулахад 30 хувиар өссөн үзүүлэлт юм. Өчигдөр байгууллагууд болон салбар хоорондын эрсдэлийн үнэлгээг хийхэд нийслэлийн хэмжээний тархалт гарах өндөр эрсдэлтэй байна гэсэн дүн гарсан. Бид халдварын 30 орчим голомтыг бүртгэж 14,15-ыг хязгаарлаж, хяналтдаа авсан ч дахин 10 гаруй голомт идэвхтэй байна. Нийслэлд халдвар нэмэгдээд байвал бусад эмнэлгийн үйлчилгээнд ч хүндрэл учирна. Сүүлийн үед 65-аас дээш насны иргэд халдвар тусаж, хүндрээд ирж байна" гэв.  Мөн өчигдөр Улаанбаатар хотоос Сэлэнгэ аймгийн уурхайд ажиллахаар явсан  нэг иргэнээс халдвар илэрсэн. Тус иргэнийг Улаанбаатарт авчирч, эмчилнэ. Сэлэнгэд халдвар гарсан гэж үзэхгүй гэв. 

Ингэснээр Улаанбаатар хотын хэмжээнд кластер халдварын тоо 980 боллоо. Аймгуудад сүүлийн 24 цагийн хугацаанд халдвар илрээгүй. Улсын хэмжээнд кластер өвчлөлийн тоо 1306 боллоо.  Сүүлийн 24 цагийн хугацаанд 35 хүн эдгэрч, эмнэлгээс гарсан байна. Улсын хэмжээнд нийт батлагдсан тохиолдол 1814  байна. Үүнээс 1358 буюу 75 хувь нь эдгэрсэн байна. Одоо нийт 443 тохиолдол эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаас биеийн байдал маш хүнд нэг, хүндэвтэр 67, хөнгөн 375 эмчлүүлж байна гэж ХӨСҮТ-өөс мэдээллээ. 

Эх сурвалж:www.polit.mn 

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Уржигдар 12 цаг 51 мин
Г.Дамдинням VS Д.Гантулга

Г.Дамдинням VS Д.Гантулга

Уржигдар 12 цаг 44 мин
Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Уржигдар 12 цаг 06 мин
Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Уржигдар 10 цаг 50 мин
Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Уржигдар 10 цаг 43 мин
Сайд нар мега төслүүдээс түрүүлээд өөрсдөө “мега” болоод байна уу?!

УИХ-ын 2024 оны сонгуулиар улс төрийн намуудын гол концепц нь “...Төрийн түшээ бол дарга би

Уржигдар 06 цаг 00 мин
Гишүүд “…Хараат боллоо” гэж хашгирахын оронд хайгуул хийх эрх зүйг ярих хэрэгтэй

Ниргэсэн хойно нь хашгирна. Энэ үг өчигдрийн чуулгандаа суусан эрхэм гишүүдэд яг таарч байна. Засгий

Уржигдар 06 цаг 00 мин
Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

2025-04-17
Б.Пүрэвдорж: Сайд, дарга нар нь Эрдэнэс тавантолгой дээр очоод биржийн гэрээ хийгээд байна

Б.Пүрэвдорж: Сайд, дарга нар нь Эрдэнэс тавантолгой дээр очоод биржийн гэрээ хийгээд байна

2025-04-17
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Биржийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Биржийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна

2025-04-17