А.Амбасэлмаа: Нийслэлд халдвар эрчимтэй тархах эрсдэл үүслээ

2021-01-31
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Т.САЙХАН

2021.01.31

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаагийн мэдээллээс онцлон хүргэе. 

-Нийслэлд халдварын голомт нэмэгдэх хандлагатай байна. 2020 оны арваннэгдүгээр сараас хойш нийт 28 халдварын голомт үүссэн. Үүнээс маш том цар хүрээний есөн голомт хумигдсан бол одоогоор долоон  голомт идэвхжил нь буурсан боловч үргэлжлэн 1-2 тохиолдол гарч байна. 2021 оны нэгдүгээр сарын 25-наас хойш үүссэн 13 том голомт идэвхтэй байна.

-Тохижилт үйлчилгээний компанитай холбоотой голомт идэвхтэй үргэлжилж байна. Энэ голомтоос 20 хүн халдвар авсан.

-Баянзүрх дүүргийн Х апартментын СӨХ-тэй холбоотой халдварын голомтоос 11 хүн өвчилсөн.

-Сүхбаатар дүүргийн GB plaza-д байрладаг банк бус санхүүгийн байгууллагын голомт маш идэвхтэй байна. Эндээс сүүлийн 2-3 хоногт 24 тохиолдол бүртгэгдсэн.

-Гутлын цехтэй холбоотой голомтоос 10 хүнээс халдвар илэрсэн.

Баянзүрх дүүргийн 26-р хороо, Баянгол дүүргийн 12-р хороо, Баянзүрх дүүргийн 5 хорооны 6-р байрны голомтууд идэвхтэй үргэлжилж байна. Тус байрнаас 40 гаруй тохиолдол батлагдсан. “Mixx” пиццатай холбоотой голомтоос 15 хүн халдвар авсан.

-Хүүхдийн асрамжийн газарт голомт үүсч, гурван багш хоёр, хүүхэд өвдсөн. Үлдсэн 6 хүүхэд тусгаарлагдсан. Энэ мэт голомтууд идэвхтэй үргэлжилж байна. Голомтын хүрээ тэлж, иргэдийн дунд хөнгөн балархай хэлбэрээр өвчилсөн хүмүүс байхыг үгүйсгэхгүй.

-Дорноговь аймгийн тухайд нийслэлээс халдвар зөөвөрлөгдөн очсон учраас ХӨСҮТ-д тухайн хүнийг эмчилнэ. Хамт явсан хавьтал болсон 20 гаруй хүнээс халдвар илрээгүй.

- Нэгдүгээр сарын 24-нд хийгдсэн эрсдэлийн үнэлгээгээр нийслэл хотод халдвар тархах магадлал маш өндөр гэж гарсан. Өнөөдөр мөн салбар хоорондын байгууллагууд эрсдэлийн үнэлгээ хийнэ. Сүүлийн өдрүүдэд нөхцөл байдал улам хүндэрч байна.

Эх сурвалж:www.polit.mn 

Эн
УОК-НОК АЖЛАА МУУ ХИЙЖ БАЙНА. ХАТУУ ХӨЛ ХОРИОГОО ТОГТООГООЧ. БИД ҮХМЭЭРГҮЙ БАЙНА
Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Уржигдар 12 цаг 51 мин
Г.Дамдинням VS Д.Гантулга

Г.Дамдинням VS Д.Гантулга

Уржигдар 12 цаг 44 мин
Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Уржигдар 12 цаг 06 мин
Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Уржигдар 10 цаг 50 мин
Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Уржигдар 10 цаг 43 мин
Сайд нар мега төслүүдээс түрүүлээд өөрсдөө “мега” болоод байна уу?!

УИХ-ын 2024 оны сонгуулиар улс төрийн намуудын гол концепц нь “...Төрийн түшээ бол дарга би

Уржигдар 06 цаг 00 мин
Гишүүд “…Хараат боллоо” гэж хашгирахын оронд хайгуул хийх эрх зүйг ярих хэрэгтэй

Ниргэсэн хойно нь хашгирна. Энэ үг өчигдрийн чуулгандаа суусан эрхэм гишүүдэд яг таарч байна. Засгий

Уржигдар 06 цаг 00 мин
Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

2025-04-17
Б.Пүрэвдорж: Сайд, дарга нар нь Эрдэнэс тавантолгой дээр очоод биржийн гэрээ хийгээд байна

Б.Пүрэвдорж: Сайд, дарга нар нь Эрдэнэс тавантолгой дээр очоод биржийн гэрээ хийгээд байна

2025-04-17
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Биржийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Биржийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна

2025-04-17