Тангараг өргөсөн сайд нарын СV

2021-01-29
Нийтэлсэн: Админ
 13 мин унших

Т.САЙХАН

 32 дахь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Үндсэн хуулийн дагуу танхимын гишүүдээ Ерөнхийлөгч, УИХ-д танилцуулан томилов. Улмаар шинээр томилогдож буй сайд нар УИХ-д тангараг өргөлөө. 

Шадар сайд Сайнбуянгийн Амарсайхан

  • С.Амарсайхан нь 1973 онд Улаанбаатар хотод төрсөн. 47 настай.
  • 1991 онд Налайх дүүргийн “Эрдмийн оргил” дунд сургууль,
  • 1996 онд АНУ-ын Калифорни Мужийн Пресно хотын институт,
  • 2000 онд АНУ-ын Саут Вест их сургуулийг тус тус төгссөн. Хэл судлал, эрх зүйч мэргэжилтэй. Хууль зүйн ухааны магистрын зэрэгтэй.
  • 1992-1994 онд Шинжлэх ухаан, мэдээлэл технологийн төвд ажилтан,
  • 2000-2004 онд Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайдын яаманд консулын ажилтан, атташе,
  • 2004-2007 онд “Американ трейд энд девелопмент” ХХК-д хөрөнгө оруулалт, гадаад худалдааны менежер,
  • 2007-2017 онд  “Оюуны-Ундраа” группийн  гүйцэтгэх захирал, Ерөнхийлөгч, ТУЗ-ийн дарга,
  • 2012-2020 онд НИТХ-ын төлөөлөгч, тэргүүлэгч,
  • 2016-2017 онд НИТХ-ын Төсөв, санхүү, эдийн засгийн хорооны дарга,
  • 2017-2019 онд НИТХ-ын дарга,
  • 2019-2020 онд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч
  • 2020 онд УИХ-ын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дэд даргаар ажилласан.
  • С.Амарсайхан нь улсад 23 жил, үүнээс төрийн албанд 15 жил ажилласан туршлагатай.

Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Цэндийн Нямдорж

  • Ц.Нямдорж нь 1956 онд Увс аймгийн Малчин суманд төрсөн. 64 настай.
  • 1973 онд Увс аймгийн Малчин сумын найман жилийн сургууль,
  • 1975 онд Увс аймгийн Улаангом хотын арван жилийн нэгдүгээр дунд сургууль,
  • 1976 онд ЗХУ-ын Эрхүү хотын улсын их сургууль,
  • 1981 онд ЗХУ-ын Санкт-Петербургийн улсын их сургуулийг тус тус төгссөн. Хуульч мэргэжилтэй.
  • 1981-1988 онд Улсын ерөнхий прокурорын газарт хэлтсийн прокурор, хэлтэс, тасгийн дарга,
  • 1988-1990 онд Цэргийн ерөнхий прокурорын нэгдүгээр орлогч,
  • 1990 онд БНМАУ-ын Сайд нарын зөвлөлд мэргэжилтэн,
  • 1990-1992 онд Хууль зүйн тэргүүн дэд сайд,
  • 1992-2016 онд УИХ-ын гишүүн,
  • 2000-2005 онд Засгийн газрын гишүүн-Хууль зүй, дотоод хэргийн сайд, 2005-2007 онд УИХ-ын дарга,
  • 2016-2017 онд УИХ-ын, УИХ-ын дэд дарга,
  • 2017-2020 онд УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд
  • 2020 онд Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөхөөр ажилласан.
  • Ц.Нямдорж нь Төрийн албанд 40 жил, үүнээс улс төрийн албан тушаалд 31 жил ажилласан туршлагатай.

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Нямжавын Уртнасан

  • Н.Уртнасан нь 1975 онд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд төрсөн. 46 настай.
  • 1993 онд Дархан-Уул аймгийн 17 дугаар дунд сургууль,
  • 1998 онд МУИС-ийг тус тус төгссөн.
  • 2003 онд Япон улсад, 2005 онд ХБНГУ-д байгаль орчин, хэрэглээний сэтгүүл зүйн чиглэлээр тус тус мэргэжил дээшлүүлсэн. Сэтгүүлч мэргэжилтэй.
  • 1998-2000 онд “Ийгл” телевизид сэтгүүлч, Мэдээний албаны дарга,
  • 2000-2010 онд МҮОНТ-ийн Нийгэм, эдийн засгийн редакцид байгаль орчин, хариуцлагатай уул уурхайн асуудал хариуцсан сурвалжлагч, редактор,
  • 2011-2013 онд “Шинэ дэлхий” телевизийн гүйцэтгэх захирал,
  • 2014-2016 онд “Юни Си энд Си” ХХК-ийн Маркетингийн хэлтсийн захирал,
  • 2016-2020 онд “Юни Солар” ХХК-д менежер, гүйцэтгэх захирлаар ажилласан.

Батлан хамгаалахын сайд Гүрсэдийн Сайханбаяр

  • Г.Сайханбаяр нь 1968 онд Улаанбаатар хотод төрсөн. 52 настай.
  • 1985 онд нийслэлийн 53 дугаар дунд сургууль,
  • 1989 онд Цэргийн нэгдсэн дээд сургууль,
  • 1995 онд Засгийн газрын дэргэдэх Төрийн захиргаа удирдлагын хөгжлийн институт,
  • 2002 онд БНХАУ-ын Үндэсний батлан хамгаалахын их сургууль,
  • 2014 онд ОХУ-ын Зэвсэгт хүчний жанжин штабын академийг тус тус төгссөн. Улс төр судлаач, цэргийн стратегич мэргэжилтэй. Төрийн удирдлага, цэргийн ухааны магистрын зэрэгтэй.
  • 1989-1994 онд Ардын армийн 121 дүгээр ангид салбарын улс төрийн орлогч, 318 дугаар ангид  салбарын улс төрийн орлогч, суртал нэвтрүүлэгч,
  • 1994-2000 онд Зэвсэгт хүчний ерөнхий штабт мэргэжилтэн, хэлтсийн дарга,
  • 2000-2012 онд Батлан хамгаалах яаманд Төрийн захиргааны удирдлагын газарт орлогч дарга, хэлтсийн дарга,
  • 2014-2020 онд мөн яамны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга
  • 2020 онд Батлан хамгаалахын сайдаар ажилласан.
  • Г.Сайханбаяр нь батлан хамгаалах салбарт тасралтгүй 32 ажилласан туршлагатай.

Гадаад харилцааны сайд Батмөнхийн Батцэцэг

  • Б.Батцэцэг нь 1973 онд Баянхонгор аймгийн Баянхонгор суманд төрсөн.     48 настай.
  • 1992 онд Дархан хотын 13 дугаар дунд сургууль,
  • 1996 онд Монгол Улсын их сургуулийн Олон улсын харилцааны дээд сургууль,
  • 2000 онд Санхүү, эдийн засгийн дээд сургууль,
  • 2005 онд Голландын Маастрихтийн менежментийн их сургуулийг тус тус төгссөн. Олон улсын  харилцааны ажилтан, багш, орчуулагч мэргэжилтэй. Бизнесийн удирдлагын магистрын зэрэгтэй.
  • 1996-2005 онд “Мөнхийн үсэг” ХХК-ийн захирал,
  • 2003-2004 онд “Аз-хур” ХХК-ийн захирал,
  • 2005-2007 онд Гадаадын хөрөнгө оруулалт, гадаад худалдааны агентлагт хэлтсийн дарга,
  • 2007-2010 онд “Мөнхийн үсэг групп” ХХК-ийн Удирдах зөвлөлийн дарга,
  • 2010-2011 онд МАХН-ын Ажлын албанд зөвлөх,
  • 2011-2012 онд МАН-ын Ажлын албанд Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга,
  • 2015-2016 онд Сангийн сайдын зөвлөх,
  • 2016-2020 онд Гадаад харилцааны дэд сайд
  • 2020 оноос “Мөнхийн үсэг групп” ХХК-ийн Удирдах зөвлөлийн даргаар ажилласан.
  • Б.Батцэцэг нь улсад 24 жил, үүнээс төрийн албанд 10 ажил ажилласан.

Сангийн сайд Болдын Жавхлан

  • Б.Жавхлан нь 1975 онд Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн.           45 настай.
  • 1990 онд Сүхбаатар аймгийн нэгдүгээр сургууль,
  • 1992 онд Дархан-Уул аймгийн 17 дугаар сургууль,
  • 1997 онд МУИС-ийн Эдийн засгийн сургууль,
  • 2008 онд АНУ-ын Калифорнийн их сургуулийн Риверсайдын хэлний сургууль,
  • 2009 онд АНУ-ын Индианагийн их сургуулийг тус тус төгссөн. Банкны эдийн засагч мэргэжилтэй.
  • 1997-2004 онд Монголбанкинд хянан шалгагч,
  • 2004-2007 онд Худалдаа хөгжлийн банкны Дэд захирал,
  • 2010-2016 онд Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгч
  • 2016 онд УИХ-ын гишүүн
  • 2020 оноос УИХ-ын Төсвийн байнгын хорооны даргаар ажилласан.
  • Б.Жавхлан нь улсад 23 жил, үүнээс санхүү, эдийн засгийн салбарт 11 жил ажилласан.

Хууль зүй, дотоод хэргийн сайд Хишгээгийн Нямбаатар

  • Х.Нямбаатар нь 1978 онд Улаанбаатар хотод төрсөн. 42 настай.
  • 1996 онд Нийслэлийн 48 дугаар дунд сургууль,
  • 2000 онд Орхон их сургуулийг,
  • 2008 онд Хууль сахиулахын их сургуулийг тус тус төгссөн. Эрх зүйч мэргэжилтэй. Хууль зүйн ухааны магистрын зэрэгтэй.
  • 2000-2007 онд Орхон их сургуульд багш,
  • 2005-2009 онд Монголын өмгөөлөгчдийн холбоонд өмгөөлөгч,
  • 2009 онд Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газарт хуулийн зөвлөх,
  • 2009-2012 онд Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газарт Төрийн захиргаа, удирдлагын хэлтсийн дарга,
  • 2012-2016 онд Сонгинохайрхан дүүргийн иргэдийн ИТХ-ын дарга,
  • 2016-2020 онд УИХ-ын гишүүн,
  • 2019-2020 онд УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга
  • 2020 онд УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайдаар ажилласан.
  • Х.Нямбаатар нь улсад 20 жил, үүнээс төрийн албанд 11 жил ажилласан туршлагатай.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Аюушийн Ариунзаяа

  • А.Ариунзаяа нь 1980 онд Улаанбаатар хотод төрсөн. 41 настай.
  • 1995 онд Улаанбаатар хотын Орос, Монголын хамтарсан гуравдугаар сургууль,
  • 1996 онд ОХУ-ын Улан-Үдэ хотын лицей-интернат нэгдүгээр сургууль
  • 1999  онд ХБНГУ-ын Халле коллеж,
  • 2005 онд ХБНГУ-ын Ханновэр их сургууль,
  • 2015 онд Удирдлагын академи,
  • 2017 онд Эдийн засгийн Үндэсний дээд сургуулийг тус тус төгссөн. Нийгэм судлал, түүх, улс төрийн шинжлэх ухаан, бизнесийн удирдлагын менежментийн магистрын зэрэгтэй.
  • 2005-2013 онд “Монгол Даатгал” ХХК-д хүний нөөцийн тэргүүлэх менежер,
  • 2013-2016 онд МАН-ын Намын байгуулалт, стратеги төлөвлөлтийн газрын дарга, Эдийн засгийн хөгжлийн бодлогын газрын дарга, Нийгэм, эдийн засгийн бодлогын газрын дарга,
  • 2016-2020 онд Үндэсний Статистикийн хорооны дарга
  • 2020 онд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар ажилласан.
  • А.Ариунзаяа нь улсад 16 жил, үүнээс төрийн албаны удирдах албан тушаалд таван жил ажилласан туршлагатай.

Барилга, хот байгуулалтын сайдаар Бэгзжавын Мөнхбаатар

  • Б.Мөнхбаатар нь 1975 онд Улаанбаатар хотод төрсөн. 46 настай.
  • 1992 онд Төв аймгийн арван жилийн хоёрдугаар сургууль,
  • 1996 онд Техникийн их сургууль,
  • 2001 онд МУИС-ийн Нийгмийн ухааны факультет,
  • 2003 онд МУИС-ийн Хууль зүйн сургууль,
  • 2006 онд Зүүн Лондонгийн их сургуулийг тус тус төгссөн. Хими технологич, улс төр судлаач, эрх зүйч мэргэжилтэй. Бизнесийн удирдлагын магистрын зэрэгтэй.
  • 1998-2001 онд Монголын ардчилсан социалист оюутны холбооны ерөнхий нарийн бичгийн дарга,
  • 2001-2002 онд  Нийслэлийн МАН-ын хороонд улс төрийн ахлах ажилтан,
  • 2002-2004 онд Боловсрол, соёл, шинжлэх ухааны яаманд төрийн захиргаа, хамтын ажиллагааны газрын орлогч дарга, Гадаад харилцааны хэлтсийн дарга,
  • 2006-2008 онд Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хотын хөгжлийн бодлогын хэлтсийн дарга,
  • 2008 онд Баянзүрх дүүргийн Засаг дарга,
  • 2008-2012 онд Нийслэлийн Засаг даргын Барилга хот байгуулалт, дэд бүтцийн асуудал хариуцсан  орлогч,
  • 2014-2015 онд  Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын дэд сайд,
  • 2016-2018 онд “Оюу толгой” ХХК-ийн ТУЗ-ийн гишүүн,
  • 2016-2019 онд “Эрдэнэс-Оюутолгой” ХХК-ийн гүйцэтгэх захирал,
  • 2019-2020 онд Барилга, хот байгуулалтын дэд сайд
  • 2020 оноос Барилга, хот байгуулалтын сайдаар ажилласан.
  • Б.Мөнхбаатар нь улсад 19 жил, үүнээс төрийн албаны удирдах албан тушаалд 12 жил ажилласан туршлагатай.

Боловсрол, шинжлэх ухааны сайд Лувсанцэрэнгийн Энх-Амгалан

  • Л.Энх-Амгалан нь 1970 онд Хөвсгөл аймгийн Мөрөн хотод төрсөн. 51 настай.
  • 1987 онд Хөвсгөл аймгийн Мөрөн сумын хоёрдугаар арван жилийн сургууль,
  • 1992 онд ОХУ-ын Санкт-Петербургийн их сургууль,
  • 1996 онд АНУ-ын Дакотагийн их сургууль,
  • 2002 онд БНСУ-ын Хангдоны их сургуулийг тус тус төгссөн. Мэдээллийн технологийн инженер-эдийн засагч мэргэжилтэй.
  • 1992-1995 онд Монцамэ агентлаг, Ил товчоо сонинд хариуцлагатай нарийн бичгийн дарга,
  • 1995-1996 онд “Интерпресс” ХХК-ийн ерөнхий захирал,
  • 1996-2012 онд “Эм Си Эс” группын Тэргүүн дэд ерөнхийлөгч, “Юнител” группын Захирлуудын зөвлөлийн дарга,
  • 2011-2012 онд Ерөнхий сайдын Хөдөөгийн хөгжил, дэд бүтэц хариуцсан зөвлөх,
  • 2012-2020 онд УИХ-ын гишүүн,
  • 2016-2017 онд УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга,
  • 2017-2020 онд УИХ-ын дэд даргаар тус тус ажилласан.
  • 2020 оноос УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар ажилласан.
  • Л.Энх-Амгалан нь улсад 28 жил ажилласан туршлагатай.

Зам, тээврийн хөгжлийн сайд Лувсангийн Халтар

  • Л.Халтар нь 1965 онд Ховд аймгийн  Дарви суманд  төрсөн.  56 настай.
  • 1983 онд Нийслэлийн 28 дугаар дунд сургууль,
  • 1990 онд ОХУ-ын Петербург хотын Зам харилцааны их сургууль,
  • 1998 онд ОХУ-ын Эрхүү хотын Зам харилцааны их сургуулийг тус тус төгссөн. Төмөр замын ашиглалтын инженер мэргэжилтэй. Докторын зэрэгтэй. Шинжлэх ухаан, технологийн их сургууль, ОХУ-ын Эрхүү хотын Зам харилцааны их сургуулийн Хүндэт профессор цолтой.
  • 1983 онд “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн Удирдах газарт хашаа цэвэрлэгч,
  • 1983-1985 онд мөн нийгэмлэгийн Худалдааны баазад ачигч,
  • 1990-1992 онд “УБТЗ” ХНН-ийн Төмөр замын техникумд багш,
  • 1992-1993 онд “УБТЗ” ХНН-ийн Ачиж, буулгах ангийн орлогч дарга,
  • 1993-2006 онд “УБТЗ” ХНН-ийн Тээвэр зуучийн төвийн захирал,
  • 2006-2018 онд “УБТЗ” ХНН-ийн Удирдах газрын орлогч дарга,
  • 2018-2020 онд Зам, тээврийн хөгжлийн дэд сайд
  • 2020 оноос Зам, тээврийн хөгжлийн сайдаар ажилласан.
  • Л.Халтар нь зам, тээврийн салбарт 33 жил, үүнээс төмөр замын салбарт 30 жил ажилласан туршлагатай.

Соёлын сайд Чинбатын Номин

  • Ч.Номин нь 1983 онд Улаанбаатар хотод төрсөн. 38 настай.
  • 2000 онд Нийслэлийн 45 дугаар дунд сургууль,
  • 2003 онд  Кембриджийн коллеж,
  • 2006 онд Зүүн Английн их сургууль,
  • 2018 онд Харвардын Бизнесийн сургуулийг тус тус төгссөн. Эдийн засаг, нягтлан бодох бүртгэлийн мэргэжилтэй.
  • 2008-2011 онд “Тэрэлж Сүйх” ХХК-ийн захирал,
  • 2011 оноос “Монгол телевиз” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажилласан.

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Гэлэнгийн Ёндон

  • Г.Ёндон нь 1967 онд Улаанбаатар хотод төрсөн. 54 настай.
  • 1985 онд Улаанбаатар хотын арван жилийн 75 дугаар сургууль,
  • 1991 онд ОХУ-ын Иркутск хотын Политехникийн дээд сургууль,
  • 2002 онд ОХУ-ын Иркутск хотын Техникийн их сургуулийг тус тус төгссөн. Уулын инженер-маркшейдер мэргэжилтэй. Докторын (PhD) зэрэгтэй. Монгол Улсын зөвлөх инженер цолтой.
  • 1991-1998 онд Шинжлэх ухааны академийн Уул уурхайн хүрээлэнд эрдэм шинжилгээний дэд ажилтан, ажилтан,
  • 2002-2007 онд “Монголросцветмет” ХХК-ийн Бор-Өндөр Уулын баяжуулах үйлдвэрт гүний уурхайн хэсгийн маркшейдер, ахлах маркшейдер, ерөнхий маркшейдер,
  • 2007-2009 онд “Монголросцветмет” ХХК-д ерөнхий маркшейдер, хэлтсийн дарга,
  • 2009-2013 онд “Монголросцветмет” ХХК-ийн “Шижир Алт” уулын үйлдвэрийн захирал,
  • 2013-2017 онд “Монголросцветмет” ХХК-ийн “Баргилт” уулын үйлдвэрийн уурхайн ерөнхий инженер, уурхайн дарга,
  • 2017-2018 онд “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Улаанбаатар хотын төлөөлөгчийн газрын орлогч дарга,
  • 2018-2020 онд “Монголросцветмет” ХХК-ийн Үйлдвэрлэл эрхэлсэн орлогч захирал
  • 2020 оноос Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдаар ажилласан.
  • Г.Ёндон нь уул уурхайн салбарт 27 жил ажилласан туршлагатай.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Загджавын Мэндсайхан

  • З.Мэндсайхан нь 1979 онд Ховд аймгийн Мянгад суманд төрсөн. 42 настай.
  • 1996 онд Ховд аймгийн арван жилийн нэгдүгээр сургууль,
  • 2001 онд Санхүү, эдийн засгийн дээд сургууль,
  • 2008 онд Удирдлагын академийг тус тус төгссөн. Бизнесийн эдийн засагч мэргэжилтэй. Удирдахуйн ухааны магистрийн зэрэгтэй.
  • 2001-2003 онд “Монхангай хаус” ХХК-д хэлтсийн менежер, захирал,
  • 2003-2004 онд “Дөрвөн Уул” ХХК-ийн гүйцэтгэх захирал,
  • 2004-2013 онд “Мээг” ХХК-ийн гүйцэтгэх захирал,
  • 2013-2015 онд “Магнат Тайэрс Монголия” ХХК-ийн захирал,
  • 2015-2016 онд Сангийн яамны Төсвийн хөрөнгө оруулалтын газрын дарга,
  • 2016-2019 онд Эрчим хүчний яамны төрийн нарийн бичгийн дарга,
  • 2019-2020 онд Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга
  • 2020 оноос Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдаар ажилласан.
  • З.Мэндсайхан нь улсад 19 жил, үүнээс төрийн албанд зургаан жил ажилласан туршлагатай.

Эрчим хүчний сайд Нансалын Тавинбэх

  • Н.Тавинбэх нь 1971 онд Улаанбаатар хотод төрсөн. 50 настай.
  • 1989 онд Нийслэлийн Багануур дүүргийн 64 дүгээр сургууль,
  • 1995 онд Техникийн их сургууль,
  • 2006 онд Удирдлагын академи,
  • 2020 онд Шинжлэх ухаан, технологийн их сургуулийг тус тус төгссөн. Цахилгааны инженер мэргэжилтэй. Удирдахуйн ухаан, эрчим хүчний магистрийн зэрэгтэй. Монгол Улсын зөвлөх инженер цолтой.
  • 1995-2001 онд Багануурын цахилгаан, шугам сүлжээний газрын Засварын албанд монтёр, мастер, инженер, албаны дарга,
  • 2001-2007 онд “Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн ерөнхий инженер  бөгөөд дэд захирал,
  • 2007-2013 онд мөн  компанийн гүйцэтгэх захирал,
  • 2013-2015 онд “Багануур-Энерги” ХХК-ийн гүйцэтгэх захирал,
  • 2015-2017 онд Багануур хотын захирагч,
  • 2017-2020 онд “Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал
  • 2020 онооо Эрчим хүчний сайдаар ажилласан. 
  • Н.Тавинбэх нь улсад 26 жил, үүнээс эрчим хүчний салбарт 24 жил ажилласан туршлагатай.

Эрүүл мэндийн сайдаар Сэрээжавын Энхболд

  • С.Энхболд нь 1979 онд Улаанбаатар хотод төрсөн. 42 настай.
  • 1995 онд Нийслэлийн ерөнхий боловсролын 22 дугаар сургууль,
  • 2004, 2006 онд Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургууль,
  • 2020 онд Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийг тус тус төгссөн. Хүний их эмч мэргэжилтэй. Анагаах ухааны магистрийн зэрэгтэй.
  • 2007-2019 онд Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Дүрс оношилгооны төвийн дарга
  • 2019 оноос Улсын хоёрдугаар төв эмнэлгийн захирлаар ажилласан.
  • С.Энхболд нь эрүүл мэндийн салбарт тасралтгүй 13 жил ажилласан туршлагатай байна. 

Эх сурвалж:www.polit.mn 

 

 

Богд Зонховын дүйчэн Зулын 25

Хоёрдугаар ялгуусан хэмээн алдаршсан Богд Зонховын их дүйчэн буюу

Уржигдар 21 цаг 07 мин
Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

Уржигдар 19 цаг 28 мин
Т.Мөнхсайхан: Улсын эмнэлгүүд төлбөртэй үйлчилгээ үзүүлэх нөхцөл байдал үүсээгүй

Эрүүл мэндийн даатгалын сангийн санхүүжилт зогссоны улмаас зарим эмнэлгүүд тусламж ү

Уржигдар 15 цаг 09 мин
Орос, Хятадын хийн хоолой яагаад Монголоор биш Казахстанаар явахаар болсон бэ?

Монгол Хятад улсууд төрийн түвшинд ярьж байж 16 жил гацсан

Уржигдар 15 цаг 04 мин
RSF: 2024 оны Хэвлэлийн эрх чөлөөний шагналыг хэн хүртэх вэ?

“Хил хязгааргүй сурвалжлагчид” (RSF) байгууллага нь Хэвлэлийн эрх чөлөөний ша

Уржигдар 14 цаг 56 мин
Хэрэглээг дагаж сагсаа өөрчлөх цаг болжээ

 Цар тахлын үед нэг удаагийн амны хаалт, гар ариутгагч, нойтон салфитка, эм, эмнэлгийн хэ

Уржигдар 14 цаг 51 мин
“Баримт нэн тэргүүнд” сүлжээний сэтгүүл зүйн  бүтээлийн шилдгүүд шалгарлаа

Хуурамч мэдээлэлтэй тэмцэх “Баримт нэн тэргүүнд” үндэсний сүлжээний олон нийтийн төлөөх

Уржигдар 14 цаг 39 мин
“Цэндийн Шинэбаяр” хөрөг номын нээлт болов

Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, УИХ-ын гишүүн Цэндийн Шинэбаяр агсны амьд

Уржигдар 14 цаг 37 мин
Монгол судлалынхан чуулав

“Монгол судлалын шинэ үе - 2024” магистрант, докторантын

Уржигдар 14 цаг 15 мин
Дартсын тамирчид бүсийн тэмцээндээ амжилттай оролцжээ

Монголын сонгодог Дартсын холбооны тамирчид Ази номхон далайн бүсийн аварга ша

Уржигдар 14 цаг 13 мин