Т.САЙХАН
УИХ-ын намрын чуулган өнөөдөр завсарлана. Тэгвэл УИХ ирэх хаврын чуулганаар ямар хууль, тогтоолын төсөл хэлэлцэхээ тодорхойлон хэлэлцэж байна. Дараах хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцэхээр төлөвлөжээ.
- Монгол Улсын 2022 оны хөгжлийн төлөвлөгөө батлах тухай УИХ-ын тогтоолын төсөл;
- Монгол Улсын 2020 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай УИХ-ын тогтоолын төсөл;
- Тогтвортой хөгжлийн зорилгын Үндэсний зорилтот түвшин, шалгуур үзүүлэлт батлах тухай УИХ-ын тогтоолын төсөл;
- Ерөнхийлөгчийн тухай шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөл;
- УИХ-ын хяналт шалгалтын тухай анхдагч хуулийн төсөл;
- Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд;
- Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;
- Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд;
- Үндэсний баялгийн сангийн тухай анхдагч хуулийн төсөл;
- Байгаль орчныг хамгаалах тухай, Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл;
- Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;
- Боловсролын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;
- Сургуулийн өмнөх болон бага, дунд боловсролын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;
- Дээд боловсролын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;
- Судалгааны их сургуулийн тухай анхдагч хуулийн төсөл;
- УИХ-ын гишүүний ёс зүйн дүрэм батлах тухай УИХ-ын тогтоолын төсөл;
- Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай;
- Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай;
- Нийгмийн даатгалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;
- Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;
- Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;
- Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;
- Эрдэс баялгийн ил тод байдлын тухай анхдагч хуулийн төсөл;
- Хүнд үйлдвэрийн тухай анхдагч хуулийн төсөл;
- Уул уурхайн нөхөн сэргээлтийн тухай анхдагч хуулийн төсөл;
- Үнэт цаасны зах зээлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай;
- Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон Улс төрийн намын санхүүжилтийн тухай хуулийн төсөл;
- Эмнэлгийн мэргэжилтний эрх зүйн байдлын тухай анхдагч хуулийнтөсөл;
- Шүүхийн шинжилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;
- Үндэсний их баяр наадмын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;
- Чөлөөт бүсийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай;
- 3өрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;
- Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай;
- Хувь хүний мэдээлэл хамгаалах тухай анхдагч хуулийн төсөл;
- Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;
- Шүүх байгуулах тухай хуулийн төсөл;
- Улсын бүртгэлийн ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Иргэний улсын бүртгэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Цахим гарын үсгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай;
- Шилэн дансны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай;
- Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай;
- Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;
- Кибер аюулгүй байдлын тухай анхдагч хуулийн төсөл;
- Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд;
- Газрын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;
- Газрын төлбөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;
- Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;
- Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;
- Геодези, зураг зүйн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;
- Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;
- Хууль тогтоомжийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;
- Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл.
Эх сурвалж:www.polit.mn