“Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн ТУЗ-ийн дарга Б.Бат-Эрдэнийн талаар зарим өдөр тутмын сонинд гарсан мэдээллийн тухай

2021-01-29
Нийтэлсэн: Админ
 5 мин унших

Өдөр тутмын сонинуудын “Эрэн сурвалжлагч” нэгдлээс Өдрийн сонины 2021 оны 01 сарын 19-ний өдрийн дугаарт “Өрсөлдөөнийг хянадаг Б.Бат-Эрдэнэ тендер зарладаг компанийн ТУЗ-ийн дарга болсон нь ашиг сонирхлын зөрчлийн сонгодог жишээ“ гэсэн мэдээлэл, мөн Өдрийн сонин, Өнөөдөр сонины 2021 оны 01 сарын 26-ны өдрийн дугаарт “ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнэ Эрдэнэс-Тавантолгой ХК-ийн 2,5 ихнаядын төсвийг батлаад л сууж байг уу” гэсэн гарчигтай мэдээллийг тус тус нийтэлжээ. Дээрх мэдээллүүд нь Эрдэнэс-Тавантолгой ХК-ийн хууль ёсны байр суурь, бодит байдалтай нийцэхгүй гэж үзэж байгаа тул дараах тайлбарыг гаргаж байна. Үүнд: 

1. “Эрдэнэс-Тавантолгой” ХК нь Монгол Улсын төр болон 2.5 сая иргэн хувьцаа эзэмшдэг төрийн өмчийн оролцоотой компани билээ. Компанийн ТУЗ, гүйцэтгэх удирдлагын үйл ажиллагаандаа баримталж буй гол зарчим бол жижиг хувьцаа эзэмшигчдийн хууль ёсны эрх ашгийг хамгаалах, тэдгээрт өгөөжтэй байх явдал бөгөөд үүний тулд олон улсын зах зээлд хүчтэй өрсөлдөгч байж, коксжих нүүрс худалдан борлуулах замаар “ЭТТ брэнд”-ийг таниулах, улс орныхоо хөгжлийн манлайлагч байх зорилготой ажиллаж байна. 

2. “Эрдэнэс-Тавантолгой” ХК нь төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээд учир үйл ажиллагаандаа Монгол Улсын Компанийн тухай, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулиудыг хэрэгжүүлж ажилладаг. Тус компани нь 2020 оны 10 сард дээрх хуулиудын дагуу Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг зарлан хуралдуулсан бөгөөд хурлаас гарсан шийдвэрийн дагуу Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийг сонгосон. 

3. Хувьцаа эзэмшигчид өөрсдийн төлөөллөөр /ТУЗ/ дамжуулан эрхээ хэрэгжүүлдэг энэ зарчим нь өнөөдөр олон улсад нийтлэг байдлаар хэрэглэгдэж байна. Энэ зохицуулалтын талаар Монгол Улсын Компанийн тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1-д “Хувьцаа эзэмшигчдийн хурлын чөлөөт цагт компанийн эрх барих байгууллага нь төлөөлөн удирдах зөвлөл байна.”, 75.4-т “Хувьцаат компани болон төрийн өмчийн компанийн төлөөлөн удирдах зөвлөл нь ес буюу түүнээс дээш гишүүнтэй байх ба тэдгээрийн гуравны нэгээс доошгүй хувь нь хараат бус гишүүн байна.”, 78 дугаар зүйлийн 78.1-д “Компанийн дүрэмд өөрөөр заагаагүй бол Төлөөлөн удирдах зөвлөлийн даргыг төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийн дотроос нийт гишүүний олонхийн саналаар сонгоно.”, 78.2-т “Компанийн дүрэмд өөрөөр заагаагүй бол Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга нь төлөөлөн удирдах зөвлөлийн үйл ажиллагааг зохион байгуулж, түүний хурлыг хуралдуулах, хурал даргалах, хурлын тэмдэглэлийг хөтлүүлэх, хяналт тавих үүргийг гүйцэтгэнэ.” гэж тус тус хуульчилжээ.

Өөрөөр хэлбэл, ТУЗ нь төлөөллийн байгууллага бөгөөд товчхондоо засаглалын хувьд компанийн өдөр тутмын үйл ажиллагаанд оролцдоггүй, хууль, дүрмийн хүрээнд компанийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх бодлогын шийдвэр гаргах, гүйцэтгэх удирдлагын үйл ажиллагаа хууль ёсны дагуу явагдаж буй эсэхэд хяналт тавих чиг үүргийг хэрэгжүүлэн ажилладаг. 

Үүнээс харахад Монгол Улсын зах зээлд чөлөөт өрсөлдөөний таатай орчин бүрдүүлж, шударга нээлттэй зах зээлийг бий болгох, хэрэглэгчийн сайн сайхан байдлыг дээшлүүлэх зорилготой Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга нь “ЭТТ” ХХК-ийн ТУЗ-ийн дарга байх нь төрийн хяналтыг хэрэгжүүлэхэд харин ч тохиромжтой хувилбар байж болох юм. 

4. Түүнчлэн Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 80 дугаар тогтоолоор “Төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдэд төрийн өмчийн төлөөллийг хэрэгжүүлэх журам”-ыг баталсан байдаг бөгөөд журмын 2 дугаар зүйлийн 2.2-т “Төрийн өмчийн төлөөллийг хэрэгжүүлэх этгээд Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасан болзлыг хангасан байхаар” зохицуулжээ.

Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага болон энэ зүйлийн 2 дахь хэсгийн 3-т заасны дагуу тогтоосон этгээд төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн төлөөлөн удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнд төрийг төлөөлж оролцох гишүүдийг томилохдоо “тухайн хуулийн этгээдийн төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүний үүргийг гүйцэтгэхэд шаардагдах мэдлэг, чадвартай, ашиг сонирхлын зөрчил үүсэхгүй байх, төрийн захиргааны албан хаагч байх” гэсэн болзлыг хангасан нэр дэвшигчдээс томилно” гэж хуульчилсан.

Хуулийн дээрх зохицуулалтаас харахад “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн даргаар Б.Бат-Эрдэнийг сонгосон нь хуульд заасан болзол шаардлагыг зөрчөөгүй гэж үзэхээр байна. 

5. Өдрийн сонин, Өнөөдөр сонинд гарсан мэдээнд Б.Бат-Эрдэнэ нь ШӨХТГ-ын даргын хувьд “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн ТУЗ-ийн даргаар ажиллаж байгаа нь “Төрийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай”, “Өрсөлдөөний тухай” хуулиудыг зөрчсөн гэж мэдээлжээ.

Өрсөлдөөний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д “Давамгай байдалтай хуулийн этгээдийн удирдлага өрсөлдөгч хуулийн этгээдийн удирдлагын албан тушаал хавсран ажиллахыг хориглоно” гэснийг зөрчсөн гэж мэдээлэлд дурдсан нь хөндөгдөж байгаа асуудалд огт хамааралгүй зохицуулалт бөгөөд тодруулбал энэ нь агентлагийн даргын эрх зүйн байдлыг зохицуулж байгаа бус тухайн хуулийн хүрээнд хамаарах хуулийн этгээдүүд хоорондын удирдлагуудын давхар албан тушаал эрхлэх замаар шударга бус өрсөлдөөнд оролцохыг хязгаарласан зохицуулалт юм. 
  
Мөн Өрсөлдөөний тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3-д “Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга, гишүүнд дараах этгээдийг нэр дэвшүүлэхгүй”, 17.3.4-т “төрийн болон хувийн өмчийн аж ахуйн нэгжид ажиллаж байгаа этгээд” гэж заасан нь тухайн этгээдийг нэр дэвшихэд тавигдах хязгаарлалтын заалт байна. 

Нөгөөтэйгүүр ТУЗ-ийн дарга, гишүүд нь тухайн аж ахуйн нэгжид ажилладаг этгээд бус харин хувьцаа эзэмшигчдийн төлөөлөл болж сонгогдсон болохыг энд онцлох хэрэгтэй. Иймд дээрх хуулийн заалт нь хөндөгдсөн асуудалд хамааралгүй гэж үзэж байна.  

6. “Төрийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай” хууль зөрчсөн тухайд Монгол Улсын төрийн, төрийн өмчит, төрийн өмчийн оролцоотой бүх хуулийн этгээдүүд бараа, ажил, үйлчилгээ худалдан авахад уг хуулийг баримтлан ажилладаг. “Эрдэнэс-Тавантолгой” ХК нь ТУЗ-өөс батлагдсан төсвийн хүрээнд хуульд нийцүүлэн худалдан авалтын үйл ажиллагааг хараат бусаар явуулдаг болно. Ингэхдээ худалдан авалт бүрт үнэлгээний хороо байгуулан сонгон шалгаруулалтыг явуулж байна. Уг сонгон шалгаруулах үйл ажиллагаанд аливаа албан тушаалтан нөлөөлөх боломжгүй ба тэр тусмаа ТУЗ-ийн эрх хэмжээний хүрээнд шийдвэрлэх асуудал биш юм.  
    
Иймд уг хууль нь хувьцаа эзэмшигчээс өөрийн төлөөллийг хэрэгжүүлэгч ТУЗ-ийн гишүүнийг сонгоход хамааралгүй гэж үзэж байна.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин 2021.1.29 БААСАН № 21 (6498)

иргэн
Өө заза ингээд л тайлбар хийчихээр л болдог юм байна шүү дээ. Ариа л улаан цайм уу үгүй юу хуулийг яаж ч тайлбарласан болдог болчиж дээ.
Богд Зонховын дүйчэн Зулын 25

Хоёрдугаар ялгуусан хэмээн алдаршсан Богд Зонховын их дүйчэн буюу

Уржигдар 21 цаг 07 мин
Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

Уржигдар 19 цаг 28 мин
Т.Мөнхсайхан: Улсын эмнэлгүүд төлбөртэй үйлчилгээ үзүүлэх нөхцөл байдал үүсээгүй

Эрүүл мэндийн даатгалын сангийн санхүүжилт зогссоны улмаас зарим эмнэлгүүд тусламж ү

Уржигдар 15 цаг 09 мин
Орос, Хятадын хийн хоолой яагаад Монголоор биш Казахстанаар явахаар болсон бэ?

Монгол Хятад улсууд төрийн түвшинд ярьж байж 16 жил гацсан

Уржигдар 15 цаг 04 мин
RSF: 2024 оны Хэвлэлийн эрх чөлөөний шагналыг хэн хүртэх вэ?

“Хил хязгааргүй сурвалжлагчид” (RSF) байгууллага нь Хэвлэлийн эрх чөлөөний ша

Уржигдар 14 цаг 56 мин
Хэрэглээг дагаж сагсаа өөрчлөх цаг болжээ

 Цар тахлын үед нэг удаагийн амны хаалт, гар ариутгагч, нойтон салфитка, эм, эмнэлгийн хэ

Уржигдар 14 цаг 51 мин
“Баримт нэн тэргүүнд” сүлжээний сэтгүүл зүйн  бүтээлийн шилдгүүд шалгарлаа

Хуурамч мэдээлэлтэй тэмцэх “Баримт нэн тэргүүнд” үндэсний сүлжээний олон нийтийн төлөөх

Уржигдар 14 цаг 39 мин
“Цэндийн Шинэбаяр” хөрөг номын нээлт болов

Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, УИХ-ын гишүүн Цэндийн Шинэбаяр агсны амьд

Уржигдар 14 цаг 37 мин
Монгол судлалынхан чуулав

“Монгол судлалын шинэ үе - 2024” магистрант, докторантын

Уржигдар 14 цаг 15 мин
Дартсын тамирчид бүсийн тэмцээндээ амжилттай оролцжээ

Монголын сонгодог Дартсын холбооны тамирчид Ази номхон далайн бүсийн аварга ша

Уржигдар 14 цаг 13 мин