Та банкны хувьцаа эзэмшигч болох боломжтой

2021-01-28
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Ц.МЯГМАРБАЯР

Харилцдаг банкныхаа эзэн нь  болж шийдвэр гаргалтад нөлөөлж зээлийн хүүг бага байлгаж хэнд зээл өгөхийг мэддэг байхыг хэн ч хүснэ. Өнөөдөр банкийг хэдхэн хүн эзэмшиж тэдний хамаарал бүхий этгээд, танил тал, компанидаа  зээл олгодог гэдгийг бүгд шүүмжилж ярьсаар ирсэн. Тэгвэл банкны эзэд хувьцаа эзэмшигчдийн хувь эзэмшлийн төвлөрлийг бууруулах, тантай ижил олон хүнийг тухайн банкныхаа хувьцааг эзэмшиж хяналт тавьж шийдвэр гаргахад оролцдог болох хуулийн төслийг Банкны тухай хуульд тусгаж УИХ-аар хэлэлцэж батлах шатандаа явж байна.  
Өнөөдөр Монгол Улсад арилжааны 12 банк  бий. Эдгээр банкуудыг тус бүр  1-4 хүн  эзэмшдэг бол нэг л банкийг  20 хүрэхгүй  хүн л дангаараа эзэмшиж байгаа юм. Нийт актив нь 35.8 их наяд төгрөг байна. Үүнээс нийт хадгаламжийн хэмжээ 2020 оны байдлаар 17.2 их наяд, зээлийн багц нь 16.8 их наяд төгрөг, чанаргүй зээлийн хэмжээ 11.9 хувьтай байна. 35.9 их наядаар хэмжигдэх хөрөнгийн 90 хувь нь бусдаас буюу тантай ижил олон хүнээс татан төвлөрүүлсэн хөрөнгө бол 10 хувь нь эздийн хувь юм. Тэгэхээр арван хувийг эзэмшиж байгаа этгээдүүд  яагаад илүү их эрх мэдэлтэй байгаа нь  шударга бус тогтолцоо учраас үүнийг өөрчилж нэг банкинд нэг хүний хувь эзэмшлийг олон улсын жишгээр 20 хувиас хэтрэхгүй байхаар хуульд тусгасан. Тодруулбал, өнөөдөр хамгийн олон хувьцаа эзэмшигчтэй банк бол Хас. Тус банк 10 гаруй эзэмшигчтэй. Нэг хүний эзэмшил 20 хувь байгаа нь хуульд нийцэхээр байгаа харин Чингис банк нэг, Төрийнбанк, Ариг банк тус бүр хоёр эзэмшигчтэй, ХААН, ХХБ, Голомт банкууд 1-4 хүртэл эзэмшигчтэй буюу 65-100 хувь хүртэл хэмжээгээр хувь эзэмшиж байна гэсэн үг. Тиймээс  энэ хувь  хэмжээний төвлөрллийг бууруулж дээд хязгаарыг 20 хувиар тогтоож байгаа юм. 
    
Дэлхийн 34 улсад нэг хүний банкны хувь эзэмшил 5-65 хувь байдаг

Олон улсад энэ хувь эзэмшил эдийн засаг нь томрох тусам багасдаг жишээтэй. Тухайлбал, Япон улсад 10 хувь бол Европын орнуудад 30-50 хувь, Солонгосд 20 хувь  байна. Гэхдээ  харилцагчдад үзүүлэх чиглэл нь уян хатан байдаг байна. Түүнчлэн ард иргэдээс  мөнгөн хадгаламж татах тусам энэ хязгаарлалт багассаар байхгүй болдог аж. 2008 оны дэлхийн эдийн засгийн хямралаас хойш Дэлхийн банк арилжааны банкуудад зохистой засаглал алдагдсан гэдэг дүгнэлтийг гаргаж банкуудын засаглалыг сайжруулах алхам хийхийг зөвлөж байжээ. Ингэснээр 50 гаруй оронд 5-65 хувь байх хязгаарыг мөрддөг болжээ. Австрали, Норвеги, Лави, Польш, Латви, Молдав зэрэг орнууд 20 хувийг мөрддөг бол Индонез, Омон, Иран, Тайланд, Бангладеш,Шриланк, Филиппинд банкны  хувьцааг эзэмшиж болох төрлөөр нь 65 хүртэл хувиар тогтоожээ. Олон улсын валютын сангаас 2019 онд манайхыг банкуудаа Хувьцаат компанийн хэлбэрт шилжүүлэхийг зөвлөсөн. Хувьцаат компани болгохдоо системийн нөлөө бүхий банкуудыг олон нийтэд нээлттэй хувьцаат компани болгох бол жижиг банкууд өөрсдийн хүслээр нээлттэй буюу хаалттай байхаар сонголттой. Системдээ нөлөө бүхий банк гэж төлбөр түргэн гүйцэтгэх болон хөрөнгийн чадвартай, гадаадад харилцах чадамжтай зохицуулагч байгууллагын шалгуур хангасныг хэлнэ. Одоогоор манайд ХААН, Хас, ХХБ, Голомт, Төрийн банкийг нэрлэж болно. Хууль батлагдвал 2023 оноос эдгээр банкууд ХК болно. Бодит хэрэгжилтийг зөв хийхийг салбарын мэргэжилтнүүд анхааруулдаг. 
Засаглал муу банкууд дампуурдаг

2000 оноос хойш төлбөрийн чадваргүй болж 600 гаруй тэрбум төгрөгийн санхүүжилт гарч татан буулгасан Анод, Зоос, Капитрон, Монголшуудан, Хадгаламж зэрэг банкуудын ТУЗ нь банкны шийдвэр, гүйцэтгэх үйл ажиллагаанд шууд болон шууд бусаар эрсдэлээ шинжлээгүй, ашиг сонирхолын зөрчилтэй холбогдох этгээдэд хамааралтайгаар дүрмийн сан, актив, зээлийн хэмжээг үндэслэлгүйгээр нэмэгдүүлсэнээс болж дампуурсан байдаг. Тэгэхээр энэ хуулийн өөрчлөлт батлагдвал банкны засаглал сайжирч чанартай бүтээгдэхүүн нэмэгдэнэ. Нөгөөтэйгүүр, хуульд банкинд нөлөө бүхий хувь эзэмшигчийг оруулахгүй байхаар тусгасан. 
Өөрөөр хэлбэл, төрийн өндөр албан тушаалтнуудын банкинд эзэмших хувийг зохицуулагч байгууллагаас хязгаарлахаар тусгасан. Гэхдээ мэргэжлийн байгууллагаас тодорхой хугацаатай байхаар зааж өгөх санал оруулаад байгаа. Энэ нь хувь хүний үндсэн хуулиар олгосон эрх зөрчигдөх тухай хөндөж буй аж. Гэхдээ дээрх дампуурсан банкуудад манай төрийн өндөр албан тушаалтнууд холбогдсоныг  хуулийн байгууллага баримттайгаар нотолсон. 


Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин 2021.1.28 ПҮРЭВ № 20 (6497)

Үзэл бодлын чөлөөт талбар: “Үндсэн хууль бол алганд багтсан Монгол Улс” буюу 30 өөр үзэл бодол

Үзэл бодлын чөлөөт талбар: “Үндсэн хууль бол алганд багтсан Монгол Улс” буюу 30 өөр үзэл бодол

1 цаг 58 мин
“No naadam”-ынхан Үндсэн хуулийн 100 жилээр жагсах уу?!

Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулийг баталсны

Өчигдөр 06 цаг 00 мин
Танхимын нэрээр “Эрдэнэт”-ээс 120 тэрбумын тендер авсан уу?!

МҮХАҮТ-тай холбоотой таагүй мэдээлэл үе үе цацагдаад ба

Өчигдөр 06 цаг 00 мин
Цагаан суварга, Нарийнсухайт, Ухаа худаг ордуудын 34 хувийг Баялгийн санд авна

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг газрын хэвлийн бая

Өчигдөр 06 цаг 00 мин
“…С.Зоригийн хэргийн шинэ ажлын хэсгийнхэн та нарын хяналтаас гарчихлаа шүү дээ”

Төр нийгмийн зүтгэлтэн С.Зоригийг хөнөөсөн хэргийг илрүүлэх дөхөж байгаа та

Өчигдөр 06 цаг 00 мин
Хөгжилд хөтлөх дэд бүтцийн төслүүдээ урагшлуулъя

Манай улсын хоёр хөршийн нэг нь БНХАУ. Бид урд хөршийнхөө талаар м

Өчигдөр 06 цаг 00 мин
Нийслэлийн төсвийг өргөн барьж, автомашины улсын дугаар үнэд орсон 7 хоног

Хүн өмчтэй байх, эд хөрөнгөтэй байх нь хуулиар баталгаажсан хэдий ч зарим нэг дүр

Өчигдөр 06 цаг 00 мин
Д.Трампын ялалт ба үл үзэгдэх шуурга

“Симпсонууд” бол бидний ихэнх нь багадаа үздэг байса

Өчигдөр 06 цаг 00 мин
Үндсэн хуулийн утга санаа гүн гүнзгий агуулгатай

Монгол Улсын үндсэн хуулийн 100 жилийн ой энэ онд тохиож байгаатай холбогдуулан манай сонин эрдэмтэн, судлаачид, хуульчдаас зарим асуултад өгсөн хариуг нийтэлж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
“Хачин их жаргалтайгаар амьд явах сонголт хийж билээ”

“Зууны мэдээ” энэ удаагийн “Амьдралын тойрог” булангаараа  “Хар сарнай” үсчин г

Өчигдөр 06 цаг 00 мин