“KUAISHOU”-гийн хөрөнгө оруулагчдын захилга дүүрчээ

2021-01-27
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Ц.БАЯР

“Зууны мэдээ” сонин 2020 оноос “Golomt capital” Үнэт цаасны компанитай хамтарч хөрөнгийн зах зээлийн буланг хөтлөн явуулж байна.

“Kuaishou” компани олон улсын хөрөнгө оруулагчдад өнгөрсөн долоо хоногт хувьцаагаа санал болгосон.
 Одоогоор 10 том хөрөнгө оруулагчаас захиалга авсан байна. Үүнд Сингапурын Баялгийн сангууд болох “GIC” болон “Temasek”, дэлхийн хамгийн том хамтын хөрөнгө оруулалтын сангийн менежер болох “Blackrock” багтаж байна. Тус компани 365 сая хувьцааг Хонгконгийн биржид гаргах ба нэгж хувьцаа нь 105-115 хонгконг доллар байх юм. Ингэхдээ 100 ширхэг хувьцааг нэг багц болгон арилжаална. Өчигдөр “Golomt capital” ҮЦК энэ талаар дотоодын хөрөнгө оруулагчдад мэдээлэл өгсөн юм. 
Технологийн салбарт нэвтэрч буй 4G, 5G утасгүй интернэтийн хөгжлийг дагаад гар утсаар интернэт хэрэглэгчдийн тоо нэмэгдсээр байна. Энэ нь богино видео бичлэгийн салбарт үйл ажиллагаа явуулж буй компаниудын хөгжлийн суурь нөхцөл болоод байгаа билээ. iResearch-ийн судалгаагаар 2019 онд дэлхийн хэмжээнд гар утсаар интернэт хэрэглэгч өдөрт дунджаар 3.37 цагийг зарцуулдаг бол 2025 онд 3.9 цаг болж өсөх хандлагатай байна. 
Иргэдийн интернэтэд зарцуулж буй хугацааны 23.5 хувийг видео бичлэгт суурилсан сошиал энтертайнмэнт платформууд эзэлж байгаа бол 2025 онд энэ үзүүлэлт 32.8 хувь болж өсөх төлөвтөй байна. 
БНХАУ нь дэлхийн тэргүүлэгч гар утасны видеонд суурилсан платформ хөгжүүлэгч улсуудын нэг юм. Мөн 2019 оны байдлаар дэлхийн хамгийн том гар утасны интернэт хэрэглэгчтэй улсаар тодорсон байна.
Хонгконгийн хөрөнгийн бирж IPO-гоор дэлхийд тэргүүлдэг 

Хонгконгийн хөрөнгийн бирж нь анх 1891 онд Хонгконгийн Хувьцаа зуучлагчдын холбоо нэртэйгээр байгуулагдсан бөгөөд 1914 оноос одоогийн нэрээр үйл ажиллагаа явуулж байна. 2019 оны байдлаар тус биржээр арилжаалж буй хувьцааны нийт үнэлгээ нь дэлхийн хэмжээнд VI байр, Ази тивд III байранд орж байна. Хонгконгийн хөрөнгийн бирж нь 2019 онд нийт 40.4 тэрбум ам.долларын үнэлгээ бүхий 146 байгууллагын IPO-г гаргаснаар дэлхийд тэргүүлж байна. Тус бирж нь хөрөнгийн биржийн үйл ажиллагаа эрхлэхээс гадна фючерс, таваарын биржийн арилжаа, Лондонгийн металлын биржтэй хамтран ажилладаг юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2021.1.27 ЛХАГВА № 19 (6496)

Агаарын хөлгийн түлш нийлүүлэх Оросын саналыг дэмжинэ, дэмжихгүй

УИХ-д суудалтай намын бүлгүүд өчигдөр хуралдаж, цаг үеийн зарим асуудлаар байр сууриа нэгтг

4 цаг 32 мин
Төгрөг нуурын ордын “шинэ” шуугианы хуучраагүй “хуучин” баримтууд

УИХ-аас 2007 оны хоёрдугаар сарын 6-ны өдөр “Тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамаару

4 цаг 32 мин
Ройтерс: Энэтхэг улс гангийн импортод түр 12 хувийн татвар ногдуулахаар төлөвлөж байна

Бүгд найрамдах Энэтхэг улсын Засгийн газар улсынхаа дотоодын зах зээлийг хамгаалах үүднээс

14 цаг 21 мин
Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

17 цаг 52 мин
АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

20 цаг 54 мин
Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

21 цаг 6 мин
УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

22 цаг 12 мин
Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

22 цаг 14 мин
Сайд нар “...Цаг зуурын улс төр, хуурмаг мэдээллийн хөшигт автахгүй байя” гэж тохирчээ

Баялгийн санд баялгийг “татах” ажил энэ Засгийн газрын шийрийг шалгаж байна. Ердөө л, Тавантолгойн

Өчигдөр 06 цаг 00 мин
Ерөнхийлөгчийн хоёр хэлэлцээг УИХ яагаад хойшлуулаад байгаа вэ?!

УИХ-ын зарим Байнгын хороо өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын эдийн засаг, гадаад харилцаатай хол

Өчигдөр 06 цаг 00 мин