Англи: Халдвартай иргэн гэртээ өөрийгөө тусгаарлавал 500 фунт олгоно

2021-01-22
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

 

Б.ДОЛЖИНЖАВ

COVID-19 халдвар авсан иргэн гэртээ өөрийгөө тусгаарлавал 500 фунт олгох саналыг Английн сайд нарын зөвлөл хэлэлцжээ. Тус улсын Эрүүл мэндийн газраас тусгаарлагдах хүмүүсийн тоог нэмэгдүүлэхийн тулд ийм зөвлөмж боловсруулаад байсан юм. Халдварын тархалтыг зогсоохын тулд иргэд нь гэрийн дэглэм баримтлахгүй байгаа тул энэ шийдвэрийг хурдан гаргахыг Засгийн газар мэдэгдэв.

Гэвч энэ дэмжлэг нь өөрийгөө тусгаарлаж чадахгүй байгаа  бага орлоготой иргэдэд хүрэлцэхгүй байх вий гэсэн айдас байна.

Англи халдвар авсан иргэн өөрийгөө тусгаарлана гэсэн хуулийг өнгөрсөн есдүгээр сард баталсан билээ. Ингэхдээ гэрээс ажиллах боломжгүй, бага орлоготой иргэдийг төрөөс 500 фунтаар санхүүжүүлэх шийдвэрийг эрх баригчид гаргасан юм. Гэтэл үүний дараа төлбөрийн нэхэмжлэлийг буцаах нь эрс нэмэгджээ. Тухайлбал, арваас арванхоёрдугаар сарын хооронд 49877 өргөдөл хүлээн авснаас дөрөвний гурвыг нь буцаасан байна. Энэ талаар Байгаль орчны нарийн бичгийн дарга Жорж Эстис “Санхүүгийн хувьд эмзэг, гэрээсээ ажиллах шаардлагатай хүмүүсийн хувьд өөрийгөө тусгаарлах нь том сорилт болж байна” гэжээ.

Шинж тэмдэг илэрсэн хүмүүсийн 18 хувь нь өөрсдийгөө 10 хоног тусгаарлах шаардлагатай байна гэсэн судалгаа гарчээ. Тиймээс “Засгийн газраас хүмүүсийг тусгаарлахад олгож байгаа дэмжлэг нь эрх баригчдын цар тахлын эсрэг стратегийн сул тал юм. Харин тусгаарлалтыг дагаж мөрдөх дадалыг хүмүүстээ суулгаж, чанартай вакцинд хамруулах хэрэгтэй. Тахлын хүнд хэцүү үед өөрийгөө хамгаалж, гэртээ үлдэж эрүүл мэндээ хамгаалах нь хүн бүрийн үүрэг” хэмээн профессор Сюзан Мичи ярьжээ. Хэвлэлийн төлөөлөгчийн ярьж байгаагаар бага орлоготой иргэдийг гэртээ тусгаарлахад нь зориулж 20 сая фунт зарцуулсан байна.

Эх сурвалж:BBC

Богд Зонховын дүйчэн Зулын 25

Хоёрдугаар ялгуусан хэмээн алдаршсан Богд Зонховын их дүйчэн буюу

Уржигдар 21 цаг 07 мин
Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

Уржигдар 19 цаг 28 мин
Т.Мөнхсайхан: Улсын эмнэлгүүд төлбөртэй үйлчилгээ үзүүлэх нөхцөл байдал үүсээгүй

Эрүүл мэндийн даатгалын сангийн санхүүжилт зогссоны улмаас зарим эмнэлгүүд тусламж ү

Уржигдар 15 цаг 09 мин
Орос, Хятадын хийн хоолой яагаад Монголоор биш Казахстанаар явахаар болсон бэ?

Монгол Хятад улсууд төрийн түвшинд ярьж байж 16 жил гацсан

Уржигдар 15 цаг 04 мин
RSF: 2024 оны Хэвлэлийн эрх чөлөөний шагналыг хэн хүртэх вэ?

“Хил хязгааргүй сурвалжлагчид” (RSF) байгууллага нь Хэвлэлийн эрх чөлөөний ша

Уржигдар 14 цаг 56 мин
Хэрэглээг дагаж сагсаа өөрчлөх цаг болжээ

 Цар тахлын үед нэг удаагийн амны хаалт, гар ариутгагч, нойтон салфитка, эм, эмнэлгийн хэ

Уржигдар 14 цаг 51 мин
“Баримт нэн тэргүүнд” сүлжээний сэтгүүл зүйн  бүтээлийн шилдгүүд шалгарлаа

Хуурамч мэдээлэлтэй тэмцэх “Баримт нэн тэргүүнд” үндэсний сүлжээний олон нийтийн төлөөх

Уржигдар 14 цаг 39 мин
“Цэндийн Шинэбаяр” хөрөг номын нээлт болов

Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, УИХ-ын гишүүн Цэндийн Шинэбаяр агсны амьд

Уржигдар 14 цаг 37 мин
Монгол судлалынхан чуулав

“Монгол судлалын шинэ үе - 2024” магистрант, докторантын

Уржигдар 14 цаг 15 мин
Дартсын тамирчид бүсийн тэмцээндээ амжилттай оролцжээ

Монголын сонгодог Дартсын холбооны тамирчид Ази номхон далайн бүсийн аварга ша

Уржигдар 14 цаг 13 мин