Т.САЙХАН
Засгийн газрын ээлжит бус хуралдаан өнөөдөр /01.21/ болж, У.Хүрэлсүх танхимаараа огцрох санал гаргасныг Засгийн газрын гишүүдийн олонх дэмжсэн байна.
Засгийн газрын хуралдаан нэг цаг хүрэхгүй хугацаанд үргэлжилжээ. Засгийн газрын хуралдааны дараа Ерөнхий сайдын өрөөнд МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж мөн саналыг дэмжжээ.
Хуралдаанаар МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүд Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрох Ерөнхий сайдын саналыг дэмжсэн шийдвэр гаргасан гэх мэдээллийг эх сурвалжаас авлаа.
Эх сурвалж:www.polit.mn