Ё.БАЛДАН: “ТАЙЗНЫ ХӨДӨЛГӨӨНӨӨР ДҮРСЛЭХ АРГА БА ЖҮЖИГЧНИЙ ДАСГАЛ”

2021-01-16
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

 

-Онцлох 10 ишлэл-

* Нөхцөлт театр урьд өмнөх үеийн театрийнхан хоосон ярианд умбаж, тоглох аргын хувьд олсноо гээснийг сэргээсэн гэж Мейерхольд үздэг. Хоосон яриа гэдэг биеийн үйлдэлгүй тоглолтыг хэлсэн бололтой. Тэгээд ч бусад театруудаас өөр улс төрийн, ухуулгын, нөхцөлт илэрхийллийн аргатай театр бий болгохыг зорьж байж.

*Театр дотор борооны үүл нүүж хөвддөг гэж үү? Тиймээ “хөвдөг”. Тэгэхдээ үзэгчдийн сэтгэл дотор хөдөлгөөнгүй тогтуун үүл хөвж харагдаг. Энэ бол театрын урлагийн итгүүлж үнэмшүүлэх гайхам нэгэн тал...

*Нөхцөлт илэрхийллийн театрын уран бүтээл зохиолч, жүжигчин, найруулагчаас гадна дөрөв дахь бүтээгч үзэгчдийн оролцоотойгоор бүтдэг онцлогтой.

*Театр гэдэг нүүрний хувирал хөдөлгөөн. Жүжиг бол өнгөрсөн үеийн хирнээ яг энэ агшинд төрөн гарах үйл явдал амьдрал.

*Жүжигчин хуучин уужим цэлгэр зайд тоглож байсан бол одоо юухан хээхэн дээр ширээ тавцан шатан дээр хэвтээ босоо мөлхөө янз бүрийн байдлаар хөдлөж сурч байж тайзан дээрх тоглолтыг хий хоосон аяглалаас хамгаалж яг энэ агшинд үйл явдлыг сэтгэлд хүртэл өрнүүлж чаддаг болно. *

*Үйл явдалд нүүр гарын хөдөлгөөн, биеийн байршил, хүзүү толгой мөрний хөдөлгөөн, цонх цэцэг сандал шүүгээтэй харьцаж байгаа харьцаа бүгд хамрагдан адил тэгш оролцох болно.

*Жүжигчин хүнд өөрийн гэсэн чиглэл зорилго хэрэгтэй. Тиймгүй бол тэр театрт хэрэггүй. Тэгвэл драмын жүжигчдийг ажилд орсноос нь хойш хэн ч анхаарал тавихгүй байна. Энэ хүмүүсийг театр доторхи сургалт биш театрт ажиллах хүсэл л ийм газартай хэл амаа ололцох эх сурвалж болж байна. Чухам ажилтай байна уу,цаг нөхцөөж байна уу гэдэг чухал биш болжээ.

*Хүн учраас гэр орондоо хөглөрч хүүхэд багачуудтайгаа зууралдаж зах зээлээр хэсч идэх уухаа цуглуулан ном уншиж кино зурагт үзэж хаяа хоолойгоо “дэвтээдэг” ч байж болно. Гол нь энэ хүмүүсийн цаг нөхцөөж байгаа ажил мэрэгжил уран чадварын хувьд өсж дэвжихэд урагшилж хөгжих ерөнхий зорилгоос хол хөндий хэт амиа бодсон байна л гэж хэлэхээр болоод байгаа юм. Насаараа театрт зүтгээд ч өөрийн авьяас чадвараа бүрэн нээж харуулж чадаагүй олон хүн “хөгширч” байна.

* Авъяас төгөлдөр жүжигчин гэгдэг хүн ч гэсэн өөрийгөө бүрэн шавхах нөхцөл бололцоо ийм театрт бүрэлдэхгүй. Ер нь энэ хүмүүс мэргэжлийн чадвараа хэрхэн дээшлүүлэх вэ гэдэгт театр өөрийн төрх хэлбэрт таарсан дасгалынхаа цувралыг санал болгох ёстой.

*Театр бүр өөрийн донж төрх хэлбэртэй байдгийн адил жүжигчний дасгал ч гэсэн мөн түүнтэй таарч тохирсон арга билиг юм. Эндээс л жүжигчин аль театрт ажиллахаа сонгож амжилт өөд тэмүүлэх хүсэл сонирхолтой болно.

Эх сурвалж: www.polit.mn

 

 

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Уржигдар 12 цаг 51 мин
Г.Дамдинням VS Д.Гантулга

Г.Дамдинням VS Д.Гантулга

Уржигдар 12 цаг 44 мин
Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Уржигдар 12 цаг 06 мин
Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Уржигдар 10 цаг 50 мин
Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Уржигдар 10 цаг 43 мин
Сайд нар мега төслүүдээс түрүүлээд өөрсдөө “мега” болоод байна уу?!

УИХ-ын 2024 оны сонгуулиар улс төрийн намуудын гол концепц нь “...Төрийн түшээ бол дарга би

Уржигдар 06 цаг 00 мин
Гишүүд “…Хараат боллоо” гэж хашгирахын оронд хайгуул хийх эрх зүйг ярих хэрэгтэй

Ниргэсэн хойно нь хашгирна. Энэ үг өчигдрийн чуулгандаа суусан эрхэм гишүүдэд яг таарч байна. Засгий

Уржигдар 06 цаг 00 мин
Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

2025-04-17
Б.Пүрэвдорж: Сайд, дарга нар нь Эрдэнэс тавантолгой дээр очоод биржийн гэрээ хийгээд байна

Б.Пүрэвдорж: Сайд, дарга нар нь Эрдэнэс тавантолгой дээр очоод биржийн гэрээ хийгээд байна

2025-04-17
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Биржийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Биржийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна

2025-04-17