Ц.Туваан: АН-ын өмнөх даргад биш шинэ даргад тамгаа хүлээлгэж өгнө

2021-01-15
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Т.САЙХАН

Ардчилсан намын даргын үүрэг гүйцэтгэгч, УИХ-ын гишүүн Ц.Туваан, тус намын Хэрэг эрхлэх газрын дарга П.Нүрзэд, Нийслэлийн АН-ын дарга Б.Пүрэвдаваа нар өнөөдөр /01.15/мэдээлэл хийлээ.

УИХ-ын гишүүн Ц.Туваан: -Ардчилсан намын X их хурал арванхоёрдугаар сард болж, АН-ын Үндсэн дүрэмд өөрчлөлт оруулсныг Улсын дээд шүүхэд бүртгүүлэхээр хүргүүлсэн. Улсын дээд шүүх өчигдөр хуралдаж, Үндсэн дүрмийн нэмэлт, өөрчлөлтийг зүйл заалтууд, өмнөх дүрмийн зүйл заалтуудад тодорхойгүй зүйл заалтууд орсон гэж үзсэн. Миний бие АН-ын даргын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байгаа. Намын дүрмийн дагуу өмнөх намын дарга хариуцлага хүлээж, би намын даргын үүрэг гүйцэтгэгчээр томилогдож, дараагийн намын даргад тамга, тэмдгээ хүлээлгэн өгнө. Сүүлийн үед эрх баригч намын зүгээс АН-ыг хоёр хуваах, хүчгүй байлгах, хагарсан мэт харагдуулах процессуудыг явуулж байна. Үндсэн дүрмийн жижиг алдааг дахин засч, Улсын дээд шүүхэд бид дахин хүсэлтээ өгч, намын даргын үүрэг гүйцэтгэгч гэх бүртгэлээ сэргээх хүсэлтээ дахин өгнө.

Нийслэлийн АН-ын дарга Б.Пүрэвдаваа: -Яг өнөөдрийн байдлаар аймаг, дүүрэг, нийслэлийн нам дотроо хуваагдсан зүйл байхгүй гэдгийг албан ёсоор хэлж байна. 2017 оны намын дүрмийн өөрчлөлтөөр намын дүрэм бүртгэх асуудал Улсын дээд шүүхээс буцаж, намын дүрэмд редакцийн засвар байна гээд С.Эрдэнэ даргалж байхдаа 14 хоногийн хугацаанд засч, Улсын дээд шүүхэд бүртгүүлж байсан. Бүртгэлийн хувьд тохиолддог үйл ажиллагаа болохоос нам бутарсан зүйл байхгүй.

Эх сурвалж:www.polit.mn

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Уржигдар 12 цаг 51 мин
Г.Дамдинням VS Д.Гантулга

Г.Дамдинням VS Д.Гантулга

Уржигдар 12 цаг 44 мин
Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Уржигдар 12 цаг 06 мин
Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Уржигдар 10 цаг 50 мин
Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Уржигдар 10 цаг 43 мин
Сайд нар мега төслүүдээс түрүүлээд өөрсдөө “мега” болоод байна уу?!

УИХ-ын 2024 оны сонгуулиар улс төрийн намуудын гол концепц нь “...Төрийн түшээ бол дарга би

Уржигдар 06 цаг 00 мин
Гишүүд “…Хараат боллоо” гэж хашгирахын оронд хайгуул хийх эрх зүйг ярих хэрэгтэй

Ниргэсэн хойно нь хашгирна. Энэ үг өчигдрийн чуулгандаа суусан эрхэм гишүүдэд яг таарч байна. Засгий

Уржигдар 06 цаг 00 мин
Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

2025-04-17
Б.Пүрэвдорж: Сайд, дарга нар нь Эрдэнэс тавантолгой дээр очоод биржийн гэрээ хийгээд байна

Б.Пүрэвдорж: Сайд, дарга нар нь Эрдэнэс тавантолгой дээр очоод биржийн гэрээ хийгээд байна

2025-04-17
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Биржийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Биржийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна

2025-04-17