"Хавдрын үндэсний зөвлөл"-ийн гүйцэтгэх захирал Б.Цэцэгсайханы хэлсэн онцлох эшлэлүүд

2021-01-13
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Т.САЙХАН

“Зууны мэдээ” сонин салбар, салбарын тэргүүлэгчид, шинийг санаачлагчдыг “Leaderships forum” буландаа урьж, Монгол Улсын хөгжлийн гарц, боломжийн талаар ярилцаж тэдний сонирхолтой шийдэл, санаануудыг уншигчиддаа  хүргэдэг билээ. Энэ удаа бид Хавдрын үндэсний зөвлөлийн гүйцэтгэх захирал Б.Цэцэгсайханыг урьж ярилцсан.  Түүний ярилцлагаас онцлох эшлэлийг хүргэж байна. 

-Дэлхийн эрүүл мэндийн чуулганаар умайн хүзүүний хавдрыг устгах дэлхийн стратеги батлагдав.  Энэ нь хүн төрөлхтөний түүхэнд анх удаа нэгэн төрлийн хавдрыг бүрэн устгана гэсэн том зорилт тавьсан явдал байлаа. 

-Манай улсын хувьд эмэгтэйчүүдийн дунд зонхилох хоёр дахь хавдар бол умайн хүзүүний хавдар.  Жилдээ 400 гаруй хүн энэ өвчнөөр оношлогдон, 200 гаруй нь нас бардаг. Хүн амын тоо болон бусад орнуудтай харьцуулахад энэ бол маш өндөр тоо. 

-Монгол Улсад 2012 онд умайн хүзүүний хавдраас сэргийлэх вакциныг Мянганы сорилтын сангийн дэмжлэгтэйгээр нэвтрүүлсэн. Гэвч цөөн хэдэн хүн, түүн дотроо зарим нэг эмч нар хүртэл “Охидыг үргүй болгодог” гэсэн буруу мэдээллийг нийгэмд тарааснаар энэ хөтөлбөр зогссон.  Харин хор уршгийг нь бид өнөөг хүртэл амсаж сууна. 

-Хавдрын үндэсний зөвлөлөөс 2012 онд вакцин хийлгэсэн эмэгтэйчүүдийг дагаж судлахад вакцин маш үр дүнтэй буюу хавдар үүсгэдэг папиллома вирусээс 90 хувь хамгаалсан байсан бөгөөд жирэмслэлтэд ямар ч нөлөө үзүүлээгүй байсан. 

-Эрүүл мэнд бол улс төржих сэдэв биш.  Шинжлэх ухааны үндэслэл, нотолгоогүй зүйл ярьж, олон хүнд эргэлзээ төрүүлэх нь эргээд олон жилийн дараа ч олон хүний эрүүл мэндэд шууд бус, дам утгаар эрсдэл үүсгэж байдаг.  Умайн хүзүүний хавдрын вакцины явдлаас хойш вакцинжуулалт зогсож, өнгөрсөн есөн жилд бид 3600 хүнийг умайн хүзүүний хавдар гэдэг өвчнөөс аврах боломжийг алдсан.

-Хүүхдийн хавдрын асуудал үргэлж анхаарлын гадна үлдэх гээд байдаг. Манай байгууллагын хувьд хүүхдийн хавдрын талаар эцэг эхчүүдэд зориулсан энгийн ойлгомжтой мэдээллүүдийг монгол хэл дээр орчуулах ажлыг хийж байгаа. Хүүхдийн хавдрын талаар иж бүрэн, найдвартай эх үүсвэртэй мэдээлэл бүхий АНУ-ын St.Jude-ын эмнэлгээс эцэг эхчүүдэд зориулсан “Хамтдаа” веб сайт монгол хэл дээр орчуулагдсан. 

-Хавдартай өвчтөнүүд хавдрын өвөрмөц эмчилгээний улмаас дархлаа суларч, дарангуйлагдсан байдаг.  COVID-19-ийн өвчлөл үүнийг улам бүр эмзэг болгож байна. Үүнээс харахад, COVID-19 дууссаны дараа хавдрын тохиолдол 15 хувь өсөх, хожуу илрэх тохиолдол ихсэх, хавдрын нас баралт нэмэгдэх тооцооллууд байна. 

-Манай Хавдрын үндэсний зөвлөл дэргэдээ 2019 оны нэгдүгээр сараас эхлэн хөдөө орон нутгаас хотод ирсэн өвчтөн, асран хамгаалагч нарыг байрлуулдаг “Дарь эхийн өргөө” түр байрлуулах төв ажиллуулж байна. Бидэнд дэн буудлын статус олгосон тул бас л хөл хорионы үед хаах ёстой. Гэвч урт хугацааны эмчилгээтэй, явах газар байхгүй, танил айл байхгүй 30 гаруй өвчтөн, асран хамгаалагч нар байрлаж байна. 

-Саяхан манай байгууллагад олон улсын “Арслан клуб”-ээс дунд оврын жийп автомашин хандивласан. Гадаадын улс орнуудад ийм тээврийн хөтөлбөрүүд байдаг. Харин манай оронд анх удаа хавдартай өвчтөнүүдийг үнэ төлбөргүй тээвэрлэдэг тээврийн хөтөлбөртэй болсноороо онцлог юм. 

Эх сурвалж:www.polit.mn 

 

Богд Зонховын дүйчэн Зулын 25

Хоёрдугаар ялгуусан хэмээн алдаршсан Богд Зонховын их дүйчэн буюу

Уржигдар 21 цаг 07 мин
Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

Уржигдар 19 цаг 28 мин
Т.Мөнхсайхан: Улсын эмнэлгүүд төлбөртэй үйлчилгээ үзүүлэх нөхцөл байдал үүсээгүй

Эрүүл мэндийн даатгалын сангийн санхүүжилт зогссоны улмаас зарим эмнэлгүүд тусламж ү

Уржигдар 15 цаг 09 мин
Орос, Хятадын хийн хоолой яагаад Монголоор биш Казахстанаар явахаар болсон бэ?

Монгол Хятад улсууд төрийн түвшинд ярьж байж 16 жил гацсан

Уржигдар 15 цаг 04 мин
RSF: 2024 оны Хэвлэлийн эрх чөлөөний шагналыг хэн хүртэх вэ?

“Хил хязгааргүй сурвалжлагчид” (RSF) байгууллага нь Хэвлэлийн эрх чөлөөний ша

Уржигдар 14 цаг 56 мин
Хэрэглээг дагаж сагсаа өөрчлөх цаг болжээ

 Цар тахлын үед нэг удаагийн амны хаалт, гар ариутгагч, нойтон салфитка, эм, эмнэлгийн хэ

Уржигдар 14 цаг 51 мин
“Баримт нэн тэргүүнд” сүлжээний сэтгүүл зүйн  бүтээлийн шилдгүүд шалгарлаа

Хуурамч мэдээлэлтэй тэмцэх “Баримт нэн тэргүүнд” үндэсний сүлжээний олон нийтийн төлөөх

Уржигдар 14 цаг 39 мин
“Цэндийн Шинэбаяр” хөрөг номын нээлт болов

Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, УИХ-ын гишүүн Цэндийн Шинэбаяр агсны амьд

Уржигдар 14 цаг 37 мин
Монгол судлалынхан чуулав

“Монгол судлалын шинэ үе - 2024” магистрант, докторантын

Уржигдар 14 цаг 15 мин
Дартсын тамирчид бүсийн тэмцээндээ амжилттай оролцжээ

Монголын сонгодог Дартсын холбооны тамирчид Ази номхон далайн бүсийн аварга ша

Уржигдар 14 цаг 13 мин