“Техник, технологийн шинэчлэл, цахим шилжилтийн жил” болгон зарлажээ

2021-01-12
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Зам, тээврийн хөгжлийн сайдын энэ оны анхны шуурхай зөвлөгөөн цахимаар боллоо. Сайдын шуурхай зөвлөгөөнд өнгөрсөн онд хийгдсэн ажил, авсан арга хэмжээ, энэ онд шийдвэрлэх, гүйцэтгэх асуудлын талаар яамны газар, хэлтсийн дарга нар болон харьяа байгууллагуудын удирдлагууд танилцуулав.

Энэ удаагийн шуурхай зөвлөгөөн дээр Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар 2021 оныг Зам, тээврийн салбарт “Техник, технологийн шинэчлэл, цахим шилжилтийн жил” болгон зарлаж буйг мэдэгдлээ.

Тэрбээр зам, тээврийн салбарт олон улсын стандартад нийцсэн, аюулгүй байдлын шаардлагыг бүрэн хангасан, орчин үеийн дэвшилтэт, шинэ техник, технологийг судалж нэвтрүүлэх, цахим шилжилт, “Зам, тээврийн салбарын үйлчилгээ, үйл ажиллагааг цахимжуулах дунд хугацааны дэд хөтөлбөр”, “Тээврийн ухаалаг системийг хөгжүүлэх үндэсний хөтөлбөр”, “Улаанбаатар төмөр замын цахим шилжилт-2025” хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг эрчимжүүлэх, салбарын байгууллагуудын чадавхийг бэхжүүлж, байгууллага хоорондын хамтын ажиллагаа, уялдааг сайжруулах, харьяа газрууд албан бичгийг цаасгүй, цахим хэлбэрээр явуулах чиглэл өгөв.

“Техник, технологийн шинэчлэл, цахим шилжилтийн жил”-ийн хүрээнд хийж хэрэгжүүлэх ажил, үйлчилгээ, бүтээн байгуулалтад Зам, тээврийн хөгжлийн яам, харьяа байгууллага, салбарын чиг үүргийг хэрэгжүүлж буй төрийн болон төрийн бус байгууллага, өмчийн бүх хэлбэрийн аж ахуйн нэгж, эрдэмтэн, судлаач, инженер, техникийн ажилтнуудыг хамруулж, тэдний идэвхи санаачилга, нөхцөл боломжийг бүрдүүлж ажиллах, ашигтай загвар, шийдлийг салбарын үйл ажиллагаанд нэвтрүүлэх талаар удирдамж гаргасныг танилцууллаа.

Эх сурвалж:www.polit.mn 

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Уржигдар 12 цаг 51 мин
Г.Дамдинням VS Д.Гантулга

Г.Дамдинням VS Д.Гантулга

Уржигдар 12 цаг 44 мин
Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Уржигдар 12 цаг 06 мин
Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Уржигдар 10 цаг 50 мин
Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Уржигдар 10 цаг 43 мин
Сайд нар мега төслүүдээс түрүүлээд өөрсдөө “мега” болоод байна уу?!

УИХ-ын 2024 оны сонгуулиар улс төрийн намуудын гол концепц нь “...Төрийн түшээ бол дарга би

Уржигдар 06 цаг 00 мин
Гишүүд “…Хараат боллоо” гэж хашгирахын оронд хайгуул хийх эрх зүйг ярих хэрэгтэй

Ниргэсэн хойно нь хашгирна. Энэ үг өчигдрийн чуулгандаа суусан эрхэм гишүүдэд яг таарч байна. Засгий

Уржигдар 06 цаг 00 мин
Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

2025-04-17
Б.Пүрэвдорж: Сайд, дарга нар нь Эрдэнэс тавантолгой дээр очоод биржийн гэрээ хийгээд байна

Б.Пүрэвдорж: Сайд, дарга нар нь Эрдэнэс тавантолгой дээр очоод биржийн гэрээ хийгээд байна

2025-04-17
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Биржийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Биржийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна

2025-04-17