Ажил хайж бүртгүүлсэн иргэдийн тоо 30 мянга давжээ

2021-01-09
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

С.САРУУЛ

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас гаргасан мэдээллээр аймаг, нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад ажил хайж бүртгүүлсэн иргэдийн тоо 2020 оны арванхоёрдугаар сарын эцсийн байдлаар 30.0 мянга болжээ. Үүнээс 18.1 (60.4%)  мянга нь бүртгэлтэй ажилгүй иргэд, 11.9 (39.6%) мянга нь ажилтай боловч өөр ажил хайж байгаа иргэд байна. Бүртгэлтэй ажилгүй иргэдийн 9.5 (52.7%)  мянга нь эмэгтэйчүүд байна.

Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн үед Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын харьяа нэгжүүд хэвийн ажиллаж байна. Гэвч хөл хорионы дэглэмээс шалтгаалж аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа алдагдах, мөн ихэнх иргэд биечлэн очиж үйлчлүүлэх боломжгүй зэргээс ажил хайгч иргэдийн тоо буурсаар байна. Аймаг, нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад 2020 оны 12 дугаар сард ажилгүй 5.8 мянган иргэн шинээр бүртгүүлж, бүртгэлтэй байсан 2.3 мянган иргэн ажилд зуучлагдан орж, 3.9 мянган иргэн ажил идэвхтэй хайхгүй байгаа шалтгаанаар бүртгэлээс хасагдсан байна. Үүнээс Улаанбаатар хотод 2020 оны арванхоёрдугаар сард нийт 1.6 мянган иргэн нийслэл, дүүргийн хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад шинээр бүртгүүлж, бүртгэлтэй байсан 716 иргэн ажилд зуучлагдан орсон байна.Улсын хэмжээнд бүртгэлтэй ажилгүй иргэдийн 293 (1.6%) нь хөгжлийн бэрхшээлтэй иргэд байгаа бөгөөд 152 (51.9%) нь эмэгтэйчүүд байна.

Эх сурвалж: www.polit.mn

Агаарын хөлгийн түлш нийлүүлэх Оросын саналыг дэмжинэ, дэмжихгүй

УИХ-д суудалтай намын бүлгүүд өчигдөр хуралдаж, цаг үеийн зарим асуудлаар байр сууриа нэгтг

2 цаг 49 мин
Төгрөг нуурын ордын “шинэ” шуугианы хуучраагүй “хуучин” баримтууд

УИХ-аас 2007 оны хоёрдугаар сарын 6-ны өдөр “Тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамаару

2 цаг 49 мин
Ройтерс: Энэтхэг улс гангийн импортод түр 12 хувийн татвар ногдуулахаар төлөвлөж байна

Бүгд найрамдах Энэтхэг улсын Засгийн газар улсынхаа дотоодын зах зээлийг хамгаалах үүднээс

12 цаг 38 мин
Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

16 цаг 9 мин
АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

19 цаг 10 мин
Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

19 цаг 23 мин
УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

20 цаг 29 мин
Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

20 цаг 31 мин
Сайд нар “...Цаг зуурын улс төр, хуурмаг мэдээллийн хөшигт автахгүй байя” гэж тохирчээ

Баялгийн санд баялгийг “татах” ажил энэ Засгийн газрын шийрийг шалгаж байна. Ердөө л, Тавантолгойн

Өчигдөр 06 цаг 00 мин
Ерөнхийлөгчийн хоёр хэлэлцээг УИХ яагаад хойшлуулаад байгаа вэ?!

УИХ-ын зарим Байнгын хороо өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын эдийн засаг, гадаад харилцаатай хол

Өчигдөр 06 цаг 00 мин