СЗХ: Криптовалютаас болж хохирох эрсдэлтэйг анхааруулж байна

2021-01-09
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

С.САРУУЛ

Сүүлийн жилүүдэд олон улсын санхүүгийн зах зээл дээр ихээхэн яригдаж, ашиглагдах болсон криптовалютын төрлүүдээр төлбөр, тооцоо гүйцэтгэх, арилжаа хийх нь Монгол Улсын нутаг дэвсгэрт хууль тогтоомжоор зохицуулагдаагүй үйл ажиллагаа гэдгийг Санхүүгийн зохицуулах хорооноос сэрэмжлүүллээ. Виртуал хөрөнгө нь үнийн хэлбэлзэлд өртөмтгий, хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах зохицуулалтгүй, үнийн хувьд тогтворгүй, байнгын хэлбэлзэх шинж чанартай, криптовалютын арилжаанд орж буй аливаа этгээдэд мэдээлэл дутуу хүрдэг зэрэг эдийн засаг, санхүү, мэдээллийн аюулгүй байдалтай холбоотой эрсдэл ихээр дагуулдаг. Нөгөө талаар олон улсад криптовалютын зохицуулалт харилцан адилгүй. Хөрөнгө оруулагч, хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах орчин, харилцагчийн мэдээллийн аюулгүй байдал, нууцлалтай холбогдуулж үүсэх эрсдэлээс хамаарч Ирланд, Энэтхэг, Люксембург, Хятад зэрэг улс орны санхүүгийн зохицуулагч байгууллагуудаас иргэдийг энэ төрлийн үйл ажиллагаанд болгоомжтой оролцохыг байнга анхааруулдаг.Тухайлбал, криптовалютын арилжаанд хуулиар хяналт тавих зохицуулалтгүйгээс криптовалютыг валют гэхээс илүүтэй виртуал бараа гэж тодорхойлж, банк, санхүүгийн байгууллагуудыг биткойныг ашиглах, арилжаалахыг Хятад Улс хориглосон бол Люксембург, Ирланд, Энэтхэг зэрэг улс орон криптовалютыг ашиглахыг хуулиар хориглоогүй ч, криптовалютыг арилжааны болон хөрөнгө оруулалтын хэрэгсэл гэж хүлээн зөвшөөрөөгүй.

Монгол Улсын хувьд виртуал хөрөнгө нь албан ёсоор зөвшөөрөгдөөгүй, төрийн хяналт, зохицуулалтад хамаардаггүй. Иймд биткойн, этэриум зэрэг криптовалют, виртуал хөрөнгийн хэрэгсэлд хөрөнгө оруулснаар хохирол хүлээх, иргэд, аж ахуйн нэгжүүд үүнтэй холбоотой үйл ажиллагаа эрхэлснээр мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэх эрсдэлд өртөх зэрэг сөрөг үр дагавар гарч болзошгүй тул нийт ард иргэдэд сэрэмжлүүлэг хүргүүлж байна. Мөн өөрийн итгэл үнэмшлээр криптовалютын арилжаанд оролцож, улмаар энэхүү хөрөнгө оруулалттай холбоотой эрсдэл учирвал тухайн иргэн өөрөө хариуцна гэдгийг Санхүүгийн зохицуулах хорооноос анхааруулж байна.

Эх сурвалж: www.polit.mn

Агаарын хөлгийн түлш нийлүүлэх Оросын саналыг дэмжинэ, дэмжихгүй

УИХ-д суудалтай намын бүлгүүд өчигдөр хуралдаж, цаг үеийн зарим асуудлаар байр сууриа нэгтг

2 цаг 30 мин
Төгрөг нуурын ордын “шинэ” шуугианы хуучраагүй “хуучин” баримтууд

УИХ-аас 2007 оны хоёрдугаар сарын 6-ны өдөр “Тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамаару

2 цаг 30 мин
Ройтерс: Энэтхэг улс гангийн импортод түр 12 хувийн татвар ногдуулахаар төлөвлөж байна

Бүгд найрамдах Энэтхэг улсын Засгийн газар улсынхаа дотоодын зах зээлийг хамгаалах үүднээс

12 цаг 18 мин
Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

15 цаг 50 мин
АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

18 цаг 51 мин
Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

19 цаг 4 мин
УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

20 цаг 10 мин
Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

20 цаг 11 мин
Сайд нар “...Цаг зуурын улс төр, хуурмаг мэдээллийн хөшигт автахгүй байя” гэж тохирчээ

Баялгийн санд баялгийг “татах” ажил энэ Засгийн газрын шийрийг шалгаж байна. Ердөө л, Тавантолгойн

Өчигдөр 06 цаг 00 мин
Ерөнхийлөгчийн хоёр хэлэлцээг УИХ яагаад хойшлуулаад байгаа вэ?!

УИХ-ын зарим Байнгын хороо өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын эдийн засаг, гадаад харилцаатай хол

Өчигдөр 06 цаг 00 мин