Ж.Золжаргал: Эрэлтийг ашиглан нүүрсээ түлхүү гаргаж чадах эсэх нь манайхаас шалтгаална

2021-01-05
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Ц.МЯГМАРБАЯР 

Нүүрс 2021 оны эдийн засагт найдвар болж чадах уу сэвдээр “Монгол нүүрс” ассоциацийн гүйцэтгэх захирал Ж.Золжаргалтай ярилцлаа.

-БНХАУ-ын эдийн засаг энэ онд найман хувиар өсөх таамгийг дэвшүүлэд байна. Үүнийг дагаад манайд эдийн засагт таатай нөлөөлөл үзүүлнэ гэж  олон улсын байгууллагын шинжээчид үзэж байна. Танай зүгээс үүнд ямар байр сууртай байна вэ ?
-Хятадын эдийн засаг энэ жил ч өсөлттэй гарах байх. Коксжих нүүрсний хэрэглээ өндөр хэвээр байна. Дээрээс нь Австралиас авахгүй байгаа нь эрэлтийг өсгөсөн. Энэ утгаараа Монголын коксжих нүүрсний эрэлт, үнэ боломжийн байна. Хоёрдугаарт эрчим хүчний нүүрсний эрэлт өсөж байгаа. Энэ түр зуурын өсөлт байх магадлалтай, гэхдээ л бидний хувьд боломж. Боломжийг аль болох бүрэн дүүрэн ашиглаж чадвал нүүрсний экспорт мэдээж эдийн засагт гол үүргээ  энэ 2021 онд ч гүйцэтгэнэ. 


-Манайх нүүрс болон шатахууны үнэ урт хугацаандаа тогтвортой байх хэджингийн гэрээ хийсэн байдаг. Энэ тохиолдолд үнэ өссөн ч манайд ач холбогдолгүй байхаар байна. Энэ гэрээг цаашид ил тод болгох тухайд?
-Ерөнхийдөө цар тахлаас болж олон улсад үйлдвэрлэл буурсан ч БНХАУ-д өссөн. Тэгэхээр одоо барууны орнуудын хэрэглээ буцаад хурдтай өснө. Энэ үед Хятадын үйлдвэрлэл бүр илүү өсөх магадлалтай. Үйлдвэрлэл гэдэг нь эрчим хүч, гантөмөр, материал. Гантөмөр бол коксжих нүүрс. Тэгэхээр Монголын коксжих нүүрс эрэлттэй, боломжийн үнэтэй байх магадлалтай. Энэ боломжийг бүрэн ашиглахад бидэнд хоёр зүйл дутагдалтай байна. Үүнд нэгдүгээрт, төмөр зам. Өөрөөр хэлбэл, COVID-19-өөс үл хамаарч экспортын тогтмол орлоготой байхад төмөр зам хэрэгтэй. Тиймээс нэгэнт эхлүүлсэн энэ ажлыг үргэлжлүүлэн дуусгах нь энэ оны гол зорилго байгаасай. Хоёрдугаарт үнэ. Зах зээлд үнэ өссөн ч урт хугацааны гэрээ байгуулсан тохиолдолд үнэд өөрчлөлт орох боломжгүй байдаг. Гэтэл Хятадын нүүрсний  татан авалт янз бүрийн шалтгаанаар тогтмол биш  байдаг. Тэгэхээр нөхцөл байдал ийм тогтмол биш байхад тогтмол үнэтэй байх урт хугацааны гэрээ байгуулах нь ач холбогдол муутай. Тэгэхээр нийлүүлэлтийн гэрээний үнийг ил тод, нээлттэй байх зах зээлийн зарчмаар тогтдог байх нь дээр байна. 
Нөгөөтэйгүүр, “Тавантолгой”-н цахилгаан станц барих ажлыг эхлүүлээсэй. Хэдхэн жил “Оюутолгой”-д зориулж Хятадаас цахилгаан авсан мөнгөөр цахилгаан станц барихаар байна. COVID-19-ийн үед хүмүүс гэрээсээ ажиллаж цахилгааныг илүү ихээр ашиглаж, интернетээр ажиллах болсон нь зэсийн хэрэглээг улам нэмэгдүүлэхээр байна. Ингэснээр манайх зэсийн экспортод гаргах  хэмжээгээ нэмэгдүүлэх боломж байна. Гэхдээ зэсийн ялгах цэвэршүүлэх зардал хэдий чинээ бага байна төдийн чинээ Монголд ашигтай. Тиймээс 2021 оны болзошгүй өсөлтөөс аль болох өндөр ашиг олохын тулд үнэ бүрдэл, худалдааны гэрээг ил тод хяналттай хийх хэрэгтэй. Зэс анхаарлын төвд ороод ирвэл бусад төслүүдээ хөдөлгөх боломжтой. Ер нь зэсийн баяжмал Монголын гол орлого байх нь тодорхой. Иймээс эрт орой нэгэн цагт зэсийн баяжмалын томоохон үйлдвэр барих зайлшгүй шаардлагтай. 2021 он эдгээр төслийг хөдөлгөх  бэлтгэлийн он байгаасай.


-Одоогоор ямар боломж, эрсдэл нүүрсний зах зээлд байна вэ? 
-Хятадад эрэлт өндөр байхад Австралиас авахаа зогсоосон, Монголоос бас олигтой авахгүй байна. Шалтгаан нь COVID-19-ийн хяналт шалтгалт гэж байгаа. Хэрэв ийм байдлаар үргэлжилбэл эрэлт өслөө ч бид олигтой нүүрс гаргаж чадахгүй байх эрсдэлтэй. Хоёр улсын хоорондын гадаад худалдааны харилцаа их чухал байна. Оросын хувьд ирэх жилүүдэд коксжих нүүрсний нийлүүлэлтээ нэмэгдүүлэх мэдээлэлтэй байна.  Гэхдээ 2020 онд тэдний нийлүүлэлт бас л буурсан дүнтэй гарсан. Хятад Австралиас авахгүй, манайхаас бага зэрэг аваад, Оросоос бас буурсан дүнтэй импортолсон. Урд хөрш дотоодын уурхайнуудынхаа хүчин чадлыг шавхаж ажиллаж, зарим томоохон компанид үнээ хэт өсгөхгүй байх талаар чиглэл өгсөн мэдээлэл байна. Тэгсэн хэрнээ сүүлийн сард гаднаас бараг авсангүй. Бид манай хэрэглэгч БНХАУ-ыг сайн ойлгож, хамтарч ажиллах, болж өгвөл нийлүүлэлтийн хэмжээгээ жил, улирлаар багцаагаар тохиролцож сурах л чухал байна. 

 

Эх сурвалж: "ЗУУНЫ МЭДЭЭ" СОНИН 2021.1.5 МЯГМАР № 2 (6479)

Н.Энхбаяр: Ард түмэн Үндсэн хуульдаа мөрөөдлөө бичиж, хэрэгжүүлдэг

Н.Энхбаяр: Ард түмэн Үндсэн хуульдаа мөрөөдлөө бичдэг

24 мин
Үзэл бодлын чөлөөт талбар: “Үндсэн хууль бол алганд багтсан Монгол Улс” буюу 30 өөр үзэл бодол

Үзэл бодлын чөлөөт талбар: “Үндсэн хууль бол алганд багтсан Монгол Улс” буюу 30 өөр үзэл бодол

2 цаг 31 мин
“No naadam”-ынхан Үндсэн хуулийн 100 жилээр жагсах уу?!

Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулийг баталсны

Өчигдөр 06 цаг 00 мин
Танхимын нэрээр “Эрдэнэт”-ээс 120 тэрбумын тендер авсан уу?!

МҮХАҮТ-тай холбоотой таагүй мэдээлэл үе үе цацагдаад ба

Өчигдөр 06 цаг 00 мин
Цагаан суварга, Нарийнсухайт, Ухаа худаг ордуудын 34 хувийг Баялгийн санд авна

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг газрын хэвлийн бая

Өчигдөр 06 цаг 00 мин
“…С.Зоригийн хэргийн шинэ ажлын хэсгийнхэн та нарын хяналтаас гарчихлаа шүү дээ”

Төр нийгмийн зүтгэлтэн С.Зоригийг хөнөөсөн хэргийг илрүүлэх дөхөж байгаа та

Өчигдөр 06 цаг 00 мин
Хөгжилд хөтлөх дэд бүтцийн төслүүдээ урагшлуулъя

Манай улсын хоёр хөршийн нэг нь БНХАУ. Бид урд хөршийнхөө талаар м

Өчигдөр 06 цаг 00 мин
Нийслэлийн төсвийг өргөн барьж, автомашины улсын дугаар үнэд орсон 7 хоног

Хүн өмчтэй байх, эд хөрөнгөтэй байх нь хуулиар баталгаажсан хэдий ч зарим нэг дүр

Өчигдөр 06 цаг 00 мин
Д.Трампын ялалт ба үл үзэгдэх шуурга

“Симпсонууд” бол бидний ихэнх нь багадаа үздэг байса

Өчигдөр 06 цаг 00 мин
Үндсэн хуулийн утга санаа гүн гүнзгий агуулгатай

Монгол Улсын үндсэн хуулийн 100 жилийн ой энэ онд тохиож байгаатай холбогдуулан манай сонин эрдэмтэн, судлаачид, хуульчдаас зарим асуултад өгсөн хариуг нийтэлж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин