Эрсдэлийн хороо байгуулж эдийн засгаа аваръя

2020-12-24
Нийтэлсэн: Админ
 5 мин унших

Ц.МЯГМАРБАЯР

 

Манайд эрсдэлийн төрөл бүрийн сан байдаг ч гамшгийн үеийн эрсдэлийн сан одоо болтол алга. Гэнэтийн үйл явдалд эдийн засаг эмзэг байгааг COVID-19 бидэнд мэдрүүлсээр байна. Мөн төсвийн хөрөнгө оруулалтыг эдийн засгийн үр өгөөж муутай төслүүдэд оруулах нь нийгэм, эдийн засгийн цочрол, хүндрэл учирсан үед илүү хүнд цохилт үзүүлж буйг мэргэжлийн судлаач, эдийн засагчид хэлсээр байна. Иймээс 2021 оны төсвөөс урсгал зардалд зарцуулах хоёр их наяд, хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтад зориулах 3.5 их наяд төгрөгөөс хэмнэлт хийж гамшгийн үеийн эрсдэлийн санг дор хаяж хоёр их наяд төгрөгөөр үүсгэж дампуурчихаад байгаа жижиг, дунд бизнесийнхэнд дэмжлэг үзүүлж босгох цаг үе ирээд байгааг эрх баригчдад сануулсаар. Ийм боломж байгааг эдийн засагч Ч.Отгочулуу хэлсэн байдаг. Дэлхийн 131 оронд өрхөөр дамжуулан бэлэн мөнгөөр дэмжлэг үзүүлж жижиг, дунд бизнесийнхэнд ажлын байраа авч үлдэх 277 хөтөлбөрийг хэрэгжүүлж үр дүнтэй байгаа туршлагыг онцолсоор. Тухайлбал, Солонгос улс жиижиг дунд бизнесийнхнийхээ  орлогыг хамгаалахын тулд шат дараатай мөнгөн хэлбэрийн  болон татварын хөнгөлөлтийн дэмжлэг үзүүлсэн бол АНУ ажилгүйдлийн тэтгэмж болгож нэг хүнд 500 ам.долларын дэмжлэг үзүүлсэн гэх зэргээр тоочбол олон. Ажилгүйдлийн тэтгэмжийг сар бүр цалингаас суутгадаг. Энэ мөнгөө авах цаг болсон хэмээн цахим орчинд ч иргэд сэтгэгдлээ илэрхийлсээр. Бэлэн мөнгө тараах нь бэлэнчлэх сэтгэлгээнд сургаж ажил хийх хүн олдохгүй байна. Халамжийн бодлогоос зайлсхийх хэрэгтэй гэж шүүмжилдэгч гамшгийн үед бүх нийтээрээ эдийн засгаар эрсэдчихсэн энэ үед цагаа олох шийдвэр. Засгийн газар зээл аваад ч болсон тараах нь ирээдүйд хийх хамгийн зөв хөрөнгө оруулалт болох тухай эдийн засагч Ж.Дэлгэрсайхан хэлсэн.

Монгол Улс  үндэсний эрсдэлийн хороо байгуулж эрсдэлээ үнэлэх хэрэгтэйг ч зөвлөсөөр байна. “Улаанбаатар худалдааны танхим”-аас төр, хувийн хэвшил эрдэмтдийн гурвалсан бүтэц бүхий “Эрсдэлийн удирдлагын хороо” байгуулан Монгол Улсын ойрын 5, 10, 15 жилийн эрсдэлийн үнэлгээ хийлгэн, “Үндэсний эрсдэлийн удирдлагын концепц” (National risk management framework)-ыг боловсруулан УИХ-аар батлуулах шаардлагатай хэмээн “COVID-ийн дараах Монгол Улс”-д хэрэгжүүлэх эдийн засгийн бодлогын санал боловсруулагчид үзэж байна. Түүнчлэн цаашид эдийн засаг, төсөв, бизнесийн бодлогыг боловсруулан хэрэгжүүлэхдээ “Үндэсний эрсдэлийн удирдлагын концепц”-д нийцүүлдэг болгох тогтвортой бүтцийг бий болгон хуульчилж, хэрэгжүүлэх.  “Монгол Улсын баялгийн сан”-г яаралтай байгуулан бусад тусгай санд төвлөрсөн хөрөнгүүдийг энэ сан руу шилжүүлэн цар тахлын нөлөөнд хамгийн их өртсөн салбарын ЖДҮ эрхлэгчдэд урт хугацаатай хөнгөлөлттэй хүүтэй зээл олгох, хатуу хөл хорионы энэ цагт бизнес нь зогссон аж ахуйн нэгжүүдэд мөнгөн дэмжлэг үзүүлэх хөтөлбөр  хэрэгжүүлэх шаардлага тулгараад байгаа ч эрх баригч, олон нийтэд танилцуулаад байна.

Улаанбаатар хотод 180 мянга гаруй иргэн хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэсэн тооцоо бий. Энэ тоог хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 420 мянган төгрөгөөр үржүүлбэл 75.6 тэрбум төгрөг буюу ирэх оны төсвөөс нэн яаралтай бус үргүй зардлаа танаж, шүүсийг нь шахаж чадвал энэ мөнгийг хангалттай хэмнэнэ. Иргэдэд олгох тэтгэмж нь дан ганц зардалд туслахаас илүү алдагдаад байсан орлогод нь бага ч гэсэн нэмэр болох юм гэж зарим эдийн засагч хэлсэн.

Эдийн засагч Н.Батшугар хэлэхдээ “Ажлын байр бол ямар ч улс орны эдийн засгийн гол суурь. Тиймээс аж ахуйн нэгж, жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгч рүү чиглэсэн бодлогоор ажлын байраа хамгаалах хэрэгтэй. Ажлын байрыг хамгаалах нэг хувилбар нь хүнд хэцүү цагт ажилчдаа цомхотгоогүй шалгуураар аж ахуин̆ нэгж, жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгч нарт хөнгөлөлттэй зээл олгох юм. Хөл хорио дуусч хэвийн байдалд шилжихэд дээрх болзлыг хангасан компаниудын авсан хөнгөлөлттэй зээлийг ААН-ийн тайланд татваргүй орлогоор тусгаж өгөх зохицуулалт хийх хэрэгтэй. Мөн цомхотгол хийгээгүй, зээл аваагүй бол алдагдсан орлогын хэмжээгээр ирээдүйд төлөх татвараас хөнгөлөлт эдлүүлэхээр эдийн засаг хурдан хэвийн байдалд ороход том нэмэр болох оновчтой бодлого эрсдэлээс сэргийлэх гарц байх болно” гэсэн юм.

Түүнчлэн эдийн засгаа идэвхжүүлэх, мөнгөний эргэлтийг хурдасгахын тулд COVID-19-ийн нөлөө байгаагүй үе болох 2019 оны арванхоёрдугаар сард НДШ төлсөн бүх иргэндээ тухайн сарын шимтгэлийг нэг удаа буцаан олгохыг санал болгож байна. Нийт дүн 331 тэрбум төгрөг. Энэ бүх гүйлгээ зөвхөн Монголдоо эргэлдэж, гадагшаа доллар болоод урсаад явчихгүй байлгахын тулд ямар ч бараа, ажил, үйлчилгээ авах эрхтэй. Төгрөгтэй ижил үнэ цэнтэй виртуал төлбөрийн нэгж И-баримт апп ашиглан гаргаж болно. ‘Хэрэглээ’ виртуал нэгжээр бараагаа зарсан компани ханган нийлүүлэгчдээ цааш төлбөр хийх ба банкны зээл, улсад төлөх татвар, НДШ-ээ төлж болно. Дансны үлдэгдэл дүнгээс сар бүр нэг хувиар татвар суутгах тул хурдан хэрэглэх хандлагатай байх ба бусдын бараа үйлчилгээг дэмжиж, мөнгөний эргэлтийг түргэсгэнэ. Цөөн хүн амтай улс, мэдээллийн технологийн хөгжлийн давуу талыг бид одоо л ашиглах хэрэгтэй байна гэж эдийн засагч Ц.Лут-Очир сануулсаар байгаа.

Хөрөнгийн зах зээл дээр аж ахуйн нэгжүүд бонд, өрийн бичиг гаргах хууль эрх зүйн орчныг сайжруулж нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг зах зээлийн эргэлтэд оруулан “Хөрөнгийн удирдлагын мэргэжлийн баг”-тай гэрээ байгуулан ажиллуулах эрх зүйн орчныг бий болгох хэрэгтэй. Тус сангийн хөрөнгөөр төслийн санхүүжилт босгож байгаа аж ахуйн нэгжүүдэд урт хугацаат хөрөнгө оруулалт хийх, зарим төрлийн баталгаа гаргадаг болгохыг зөвлөсөн. Угаасаа эдийн засаг, нийгмийн нэг төвлөрөлтэй байх нь хор хөнөөлтэй, эдийн засгийн хөгжлийн олон тулгууртай байх шаардлагатайг олон жил ярьж байгаа ч ажил хэрэг болж байгаа зүйл үгүй.  Үйлдвэрлэл, бизнесээ хөдөө орон нутаг руу шилжүүлэх үйл явцыг дэмжих хэрэгтэй. Ингэхдээ “Хотоос аймгууд руу шилжихэд гарах ажлын байр, ажилчдыг сургах, ажилчдыг шилжүүлэн суурьшуулахад гарах нэг жилийн зардлын 50 хүртэл хувийг төрөөс санхүүжүүлэх, орон нутагт үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний борлуулалтын орлогыг 2-3 жил татвараас чөлөөлөх гэж эдийн засагч Б.Хаш-Эрдэнэ хэлсэн.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.12.24 ПҮРЭВ № 247, 248 (6472, 6473)

 

Төрийн далбааг хүндэтгэн мандууллаа

Төрийн далбааг хүндэтгэн мандууллаа

52 мин
Н.Энхбаяр: Ард түмэн Үндсэн хуульдаа мөрөөдлөө бичиж, хэрэгжүүлдэг

Н.Энхбаяр: Ард түмэн Үндсэн хуульдаа мөрөөдлөө бичдэг

1 цаг 48 мин
Үзэл бодлын чөлөөт талбар: “Үндсэн хууль бол алганд багтсан Монгол Улс” буюу 30 өөр үзэл бодол

Үзэл бодлын чөлөөт талбар: “Үндсэн хууль бол алганд багтсан Монгол Улс” буюу 30 өөр үзэл бодол

3 цаг 54 мин
“No naadam”-ынхан Үндсэн хуулийн 100 жилээр жагсах уу?!

Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулийг баталсны

Өчигдөр 06 цаг 00 мин
Танхимын нэрээр “Эрдэнэт”-ээс 120 тэрбумын тендер авсан уу?!

МҮХАҮТ-тай холбоотой таагүй мэдээлэл үе үе цацагдаад ба

Өчигдөр 06 цаг 00 мин
Цагаан суварга, Нарийнсухайт, Ухаа худаг ордуудын 34 хувийг Баялгийн санд авна

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг газрын хэвлийн бая

Өчигдөр 06 цаг 00 мин
“…С.Зоригийн хэргийн шинэ ажлын хэсгийнхэн та нарын хяналтаас гарчихлаа шүү дээ”

Төр нийгмийн зүтгэлтэн С.Зоригийг хөнөөсөн хэргийг илрүүлэх дөхөж байгаа та

Өчигдөр 06 цаг 00 мин
Хөгжилд хөтлөх дэд бүтцийн төслүүдээ урагшлуулъя

Манай улсын хоёр хөршийн нэг нь БНХАУ. Бид урд хөршийнхөө талаар м

Өчигдөр 06 цаг 00 мин
Нийслэлийн төсвийг өргөн барьж, автомашины улсын дугаар үнэд орсон 7 хоног

Хүн өмчтэй байх, эд хөрөнгөтэй байх нь хуулиар баталгаажсан хэдий ч зарим нэг дүр

Өчигдөр 06 цаг 00 мин
Д.Трампын ялалт ба үл үзэгдэх шуурга

“Симпсонууд” бол бидний ихэнх нь багадаа үздэг байса

Өчигдөр 06 цаг 00 мин